Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
5
2
9
5
Users Today : 32
Users Yesterday : 109
Total Users : 55295
Views Today : 35
Views Yesterday : 134
Spread the love Дхйана – Бясалгалд зориулсан Мантра ВИДЖАЙЕНАЙУТОРАТХАСТХИТАХ ПРАСАМАНИЙА САМУДРАМАДХЙАТАХ ПРАДАДАТТАНАЙАНДВИДЖАНМАНЕ СМАРАНИЙО ВАСУДЕВАНАНДАНАХ Орчуулга: Бид, далайн гүнээс тодрон гарч ирэх амжилт ялалтын нүд гялбам морин тэргэн дээр залран буй Бурхан Кришна хийгээд Аржуна нар дээр төвлөрөн бясалганам. Бурхан гайхамшигтай, алдар суу нь түгсэн жаал хүүг( бурхны чин бишрэлтэн ) гар дээрээ аваад, өргөн баримуй. Жапа Мантра: ДЕВАКИСУТАМ ГОВИНДАМ ВАСУДЕВАМ ДЖАГАТПАТИМ ДЕХИМ-ТАНЙАМ КРИШНА-ТВА-МАХАМ ШАРАНАГАТАХ Энэхүү мантраг далай, тэнгис, нуурын эрэг дээр( боломжтой бол Жаганнатха Пурид ) уншиж эхлэгтүн. Мантраг хүүхэдтэй болохоосоо өмнө хэдэн сарын туршид 1 лакх буюу 100,000 удаа унших хэрэгтэй. Ингэснээр танай гэр бүл алдар суу нь түгсэн, сайн хүүтэй болох болно. Бичсэн:Чандрамукха дас Орчуулсан: Балабхадра дас
Spread the love Шри Дашаватара стотра Жаядева Госвами ( Гита Говиндагаас ) Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Загасны дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Аварга том загасны дүрд хувилан Та галав юүлэх үеийн шуугисан их усанд живж байсан Ведийг аврах завь нь болсон билээ. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай яст мэлхийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Бурханлаг яст мэлхийн дүрээр Та сүүн далайг хутгах бүлүүрийн үүргийг гүйцэтгэж байсан аугаа уул Мандараг өөрийн аварга том нуруун дээр тогтоон барьж байсан билээ. Таны нуруун дээр оршин ахуйдаа тэр аугаа уул шарх сорвийг санагдуулам ул мөрийг үлдээсэн ба энэ нь Таны нуруунд хэмжээ хязгааргүй алдар нэрийг авч ирсэн билээ. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Бодон гахайн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Та вээр орчлонгийн ёроолд унасан Гарбходака
Spread the loveҮнэгэн харанхуйг сиймхийлж хүний юм цохичихоод Үр хүүхдээ тэжээнэ гэж амьтны амь хороочихоод Албан тушаалаа ашиглаж авилга хахууль ханцуйлчихаад Архи, тамхи наймаалж ашгийн уутаа язлачихаад Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж Ёсон бус үйлээ өөрөө өөртөө зөвтгөж Харь орны ном маньд хамаагүй гэж Хар бараан үйлээ харанхуй мунхгаараа хайцаалдаг Та бидний үйлийг харах гэрч харин бий Тавьтир муухан үгний хариу ирэх цаг бий Хар эрээн бодлын үр ургах үе бий Хааашаа ч зугадах аргагүй хариуцлага тооцогдох мөч бий Гучин гурван сая сахиулсан тэнгэр харж байна Гурван цагийг мэдэх Дээд Сүнсэн тольдож байна Гэрэлтэй өдрийн цагт Наран гариг бичиглэж байна Гэрэлгүй шөнийн харанхуйд одод зургийг нь авч байна Амьсгалж буй агаар, амталж буй ус гэрч Амьдарч буй орон зай, зуухан дахь гал гэрч Алхаж буй газар, амьтны нүд гэрч Амьсгал хураахын цагт догшин Ямаража хаан гэрч Бидэнд одоо тэгэхээр зугатах газар байна уу Бишгүй хийсэн үйлийнхээ сүүдрээс дайжиж чадах уу Кармын хатуу нумны