Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
8
0
2
Users Today : 39
Users Yesterday : 81
Total Users : 37802
Views Today : 41
Views Yesterday : 90
Говинда дас Кавиража 1. Ай ухаан минь ээ, хүмүүнийг айдас хүйдэсгүй болгодог Нандын хүүгийн бадамлянхуан өлмийд мөргөн залбирагтун. Энэхүү ховор нандин бэлэг болох хүний бие махбодийг хүлээн авсан дээрээ ариун гэгээн бодгалиудтай харьцагтун. Учир нь та тэгж л материаллаг ахуйн далайг гатлан туулж чадна. 2. Би өдөр ч, шөнө ч, халуун хийгээд хүйтэн, салхи болон борооноос болж зовж шаналан амгалан тайван байдлыг үл мэдэрнэм. Түр зуурхны аз жаргалын өчүүхэн дусалхны төлөө би дүүрсэн тэнэг хүмүүст үйлчлэн зүтгэнэ. Гэвч миний бүхий л оролдлого зүтгэл хуурмаг байжээ. 3. Миний бүхий л эд баялаг, залуу нас, нуган үрс, төрөл төрөгсөд надад жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах уу? Энэ амьдрал бол бадамлянхуан дэлбээн дээр бөнжигнөн байгаа шүүдрийн дусал мэт билээ. Иймээс чи Бурхан Харигийн бадамлянхуан өлмийд үргэлжид мөргөн залбирч мөн үйлчлэн зүтгэх ёстой. 4. Говинда дас бхактигийн есөн төрлийн үйлэнд өөрийгөө зориулан даатгахыг тэсч ядан хүснэм. Үүнд Бурхан Харигийн яруу алдрын тухай хүүрнэлийг сонсох, Түүнийг алдаршуулах, Түүнийг тухай дурсан
йамуна-пулине, кадамба канане, ки херину сакхи! аджа шйама вамшидхари, мани-манчопари, коре лила расараджа Ай сакхи! Өнөөдөр би юу харсан гэж санана! ариун Ямуны эрэг дээр кадамбан ойн шугуй дунд. Трансцендент амтын хаан мэт тоглоом цэнгэлээр наадагч, дан эрдэнийн ширээнд залран суугч. Аялгуут лимбээ барин зогсоод инээмсэглэн зогсох аадрын үүл мэт бараан биетэй жаалхүүг харлаа 2 кришна-кели судха-прасвравана, аштха далопари шри радха шри хари, аштха-сакхи париджана Үзэмжит найман дэлбээтэй, үнэт чулуудан чимэгтэй үнэн тансаг алтарь дээр. Өөрийн найман гопигоор хүрээлүүлэн Радха Хари нар заларч байна. Бал бурман цутгалан мэт нууцлаг хайрын наадмаа . Бахдам үзэсгэлэнт Шри Кришна энд илрүүлэн харуулан байна 3 сугита нартане, саба-сакхи гане, тушичхе йугала-дхане кришна-лила хери’, пракрити-сундари, бистаричхе шобха ване Чамин гоо гоёлтой бурханлаг хос танаа, цангинасан яруу дуу, уян налархай бүжгээр. Бүгд олон гопи нар өргөл хүндэтгэлээ өргөж бүрэн дээд эздийнхээ тааллыг дүүрэн ханганам. Гайхамшигт ойн гүнд аялан зугаалж яваа гаргуун үзэсгэлэнт хосуудын ийм л зугаа наадмыг. Амилсан зураг мэт, Кришнагийн ийм гайхам цэнгээнийг аяа
Бхактивинода Тхакур Тээр өмнө нь би ямархан нүгэл үйлдээд тэрний гачлант уршгийг энэ насандаа хүртээд Бадмын нүдэт Бурханыхаа ариун гэгээн нэрийг баттай зөв ёсоор нь үл уншиж чадаж буйг Аяа зүрхний шувуухай минь чи үл мэднэм зээ. Зүрхнийхээ аглаг мухарт өвсөн овоохой бариад зүйрлэшгүй нандин бэлгийг чамд өргөн барьюу, ойн дууч шувуухай минь. Балын салшгүй амтыг анхилуулан тархаан байх Харийн Ариун Нэрийг гартаа өргөн барьж байна Алив чи хүсвэл энэ ариун нэрийг аялан дуулахад сурч болно ай шувуухай минь. Шувууд ямар ч ая эгшгээр шулганан жиргэж чаддаг байхад шувуухай минь чи юунд Бурханы гэгээн Нэрийг дуулахаас цааргалан татгалзана вэ? Ай шувуухай минь хоёулаа бурханы орон тийш одюу, аз жаргал мөнхийн гоо үзэсгэлэнг тэнд толидон харюу Харин тэр ариун орноо самсрын хүрдэнд орооцолдсон арчаагүй материйн үзэлтнүүд үл хүрч чадюу Ай шувуухай! Чамайг үхэхэд биеийг чинь шарилын тэргэнцэрт ачаалаад шатаан чандарлах газар тийш авч одох болмой Ээ халаг! Тэр цагт чандрын халуун гал эрхэм хайрт хэлийг тань үнс