Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
5
3
0
2
Users Today : 39
Users Yesterday : 109
Total Users : 55302
Views Today : 44
Views Yesterday : 134
Spread the love Өмнөд Энэтхэгийн шоронд хоригдогсод гайхалтай сайн хооллодог ажээ. Хоригдогсдын олонхи нь шоронгоос суллагдахыг огтхон ч хүсдэггүй ба хоригдохоор шийтгэгдсэн хэсэг нь аль болох хурдан шоронд орохыг яардаг байна. Энэтхэгийн Карнатак мужийн Парапанна Аграхарын шорон хоригдлуудаар дүүрэн байдаг. Одоо тэнд ойролцоогоор 4 700 хоригдол байгаа ба энэ нь шоронгийн байх ёстой хэмжээнээс даруй 2 дахинаас ч илүү ажээ. “Бангалорын толь” сонинд мэдээлснээр, хоригдогсод хугацаанаасаа өмнө суллагдахаас татгалздаг гэжээ. Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд мөн өөрсдийн насаа нууж, энэ шоронд орохын тулд өөрийгөө насанд хүрсэн хэмээн мэдүүлдэг гэнэ. Үүний шалтгаан нь тавдугаар сарын 21-нээс эхлээд Харе Кришна хөдөлгөөний чин бишрэлтнүүд шоронгийн удирдлагуудтай гэрээ байгуулж, хоригдогсодыг эрүүл цагаан хоолоор хооллож эхэлсэнд оршино. Үдийн хоол болон оройн хоол нь ихэвчлэн халуун агшаасан будаа, хоёр төрлийн ногоогоор бэлдсэн хоол, “самбар”, “пахту” гэж нэрлэгдэх сэвэг зармаар/ нэгэн төрлийн вандуй / хийсэн хоолнуудыг өгдөг байна. Түүнээс гадна амралтын өдрүүдэд мөн Тусгаар тогтнолын өдөр гэх мэт үндэсний тэмдэглэлт баяр ёслол, фестивалийн
Spread the loveГ ита судрыг уншаарай Г энэтийн нээлтүүд олон шүү О рог саарал хорвоогийн О лон учгийг танина шүү В аар хэврэг орчлондоо, В ант эзэн хаан гэж И лбийн хуурмаг эрчимд И ш мухаргүй залилагдаж Н асаа хэмжээтэйг мартаж Н аргиж цэнгэж яваа Д утуухан мэдлэг олоод Д ундуурхан сэтгэлтэй яваа А х дүүс та нар минь А мжиж түүнийг судлаарай ! /ГОВИНДА/ Завхан Улиастай 2007-12 сар Балабхадра дас
Spread the love Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу? Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу? Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу? Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу? Үрийнхээ зулайг үнэрлээд ч Өндөр сэнтийд залраад ч Өдөн хөнжилд шургаад ч Үнэн жаргалыг амсдаг уу? Түмэн үйлийг үйлдэвч Үнэн хүсэл нь ханадаггүй Төгс бус мэдрэхүйгээр Төгс төгөлдрийг таних уу? Хажуу айлын нохой идүүр сав юундаа Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна. Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм. Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм. Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул Бишээ энэ бүхэн аз жаргал биш Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал”