Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
1
2
Users Today : 30
Users Yesterday : 74
Total Users : 37712
Views Today : 31
Views Yesterday : 91
Кришна нааш ирж, энд Өөрийн лила буюу тоглоом наадмыг өрнүүлсэн. “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар дууллын 70дугаар бүлэгт Нарада Муни Кришнатай уулзахаар Дваракад ирж байгаа тухай өгүүлэмж бий. Тэгээд тэр Түүнд хандаж хэлсэн байдаг: “Материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас Таныг мартсанаасаа болж аймшигтай ихээр зовж шаналж байна! Тийм болохоор Та нааш ирж болгооно уу. Би ч бас тийшээ явж байна. Та надтай хамт явна уу. Би Таныг тэдэн дээр аваачихыг маш их хүсэж байна. Алив явцгаая. Тэгээд тэд Таныг дахин олж аваг. Би материйн ертөнцөөс нааш бүхий л зовж зүдэрч буй болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс, тэдний төлөө Таныг гуйхаар ирсэн билээ”. Гуру, садху, махажан нар нь Кришнагийн өмнө бидний хамгаалагчид болдог. Тэд болзолт жива буюу амьд бодгалиудын нэрийн өмнөөс гарч ирдэг. Мөн л нэгэн аугаа гуру болох энэхүү Нарада Муни шиг л. “Та Вриндаванд ч бий, Матхурт ч бий. Та үргэлж л Өөрийн амттайгаас амттай тоглоом наадам лила-виласадаа автсан байдаг билээ. Та мөнхөд матхур-вриндаван-лила-виласад буюу Вриндаван, Матхурын аз
Хэвлэлийн газраас илгээх үг Бид Кришна Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэгч ачарья, Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада таны бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрбээр бхагаватын ариун гэрлээр бүх дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлсэн билээ. Бид Шрила Прабхупадаг түүний дэвшилтэт бүтээл болох “Бхагаватын гэрэл”-ийн хэвлэлтээрээ баярлуулах болсондоо туйлын их аз жаргалтай байна. Бурханы Адислалт Түүний бичсэн номууд дотор энэ ном онцгой байр суурийг эзлэнэ. Шрила Прабхупада энэ номыг Японд болсон “Хүмүүний бурханлаг хөгжлийн төлөө” хэмээх бүх дэлхийн хуралд оролцох урилга хүлээн авсныхаа хариу болгон 1961 онд Вриндаванд бичсэн ажээ. Хуралд оролцогчдын ихэнхи нь алс дорнодын орнуудаас ирэх ёстой байсан тул Шрила Прабхупада “Бхагаватамын” мөнхийн үзэл сургаалыг Алс Дорнын оршин суугчдад хэрхэн хамгийн эвтэй, аятай байдлаар хүргэх тухайд тун нухацтай эргэцүүлэн бодсон байна. “Шримад Бхагаватам” бол таван мянга гаран жилийн өмнө бүтээгдсэн арван найман мянга орчим шүлгээс тогтох нилээд томхон бүтээл бөгөөд нэг хурлын хүрээнд бүхий л “Бхагаватамыг” ярьж танилцуулна гэдэг боломжгүй нь ойлгомжтой хэрэг байв.
Доктор Патель: Та хэтэрхий ширүүн бас шулуухан зан гаргах юм. Шрила Прабхупада: Би ийм байх ёстой! Маявади нар(Бүхний Дээд буюу Бурханыг бодгаль бус буюу биегүй гэж үзэгчид) бүхий л дэлхий ертөнцийг төөрөгдөлд оруулсан байна. Ийм учраас би ийм шийдэмгий, шуудхан ярьж байгаа юм. Би бүр ч илүү шийдэмгий байх хэрэгтэй байна. Би энэ дүүрсэн тэнэгүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тэр ч байтугай надад ямар ч шавь бий болохгүй байлаа ч би сэтгэл хангалуун байх болно. Доктор Патель: Таныг намайг хүндэлдгийг бодож та бусад хүмүүсийн үзэл бодолд бага ч гэсэн тэвчээртэй хандах ёстой санагдана. Шрила Прабхупада: Үгүй. Бид номлол хийж байгаа цагт эвлэрэл хийж чадахгүй. Доктор Патель: Энэ бол таны л үзэл бодол. Би эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бид бусдын санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй санагдана. Шрила Прабхупада: Бид ухаалаг хүмүүсийг л хүндэтгэдэг. Доктор Патель: Гэхдээ та хэтэрхий хол яваад өгөх юм байна шүү… Шрила Прабхупада: Бид хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ хулгайчийг хулгайч л нэрлэх хэрэгтэй. Энэ үнэн биз дээ. Доктор