Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 7 2 9
Users Today : 47
Users Yesterday : 74
Total Users : 37729
Views Today : 53
Views Yesterday : 91
Нэгэн цагт Вишвамитра нэрт кшатриа-брахман(дайчны мөн чанартай бярман) жинхэнэ брахман болохын тулд бясалгал хийхээр Гималайг зорьжээ. Тэрээр Гималайн нилээд оргил хэсэгт хүрсэн ч доош буун нэгэн модны дор бадамлянхуа суудлаар суун бясалгаж эхлэв. Гэтэл тэрхүү модны дээгүүр нэгэн өрөвтас шувуу нисэн өнгөрч явснаа “бие засмаар” болж агуу йогчийн доор нь суусан модон дээр ирж суув. Өрөвтас түүний доор их йогч сууж байгаа гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэрээр тэрхүү модон дээр суугаад Вишвамитра мунигийн яг л толгойн орой дээр буюу сахасрара-чакра дээр нь сангасаа унагаж орхиж. Вишвамитра мэргэн нүдээ нээсэн бөгөөд түүний уур омог дүрэлзэн шатав. Тэр хэдий брахманы хүчийг багагүй хураасан ч зүрх сэтгэл нь урьдын л янзаар дайчны хэвээр байсан юм. Тэрээр маш ихээр уурлан хөөрхий өрөвтас руу догшин харц илгээтэл түүний нүднээс цахилгаан гялсхийн цахилан гарав. Энэ бол түүний ид шидийн чадварын нэг байлаа. Хөөрхий тэр өрөвтасыг газарт ч унаж амжаагүй байхад үнсэн товрого болгов. Энэ бүхнийг ажиглан харсан хүн амьтан, сахиулсан тэнгэрүүд
Ариун судар шастирт эхнэр хүний долоон төрөл байдаг тухай өгүүлжээ. Тэдгээрээс тав нь мунхгийн харанхуйд оршин байдаг бөгөөд эр нөхөртөө ч, үр хүүхэддээ ч аз жаргалыг үл авчирна хэмээсэн байна. Сүүлчийн хоёр төрлийг эерэг сайн гэжээ. Эхний төрлийн эхнэрийг хатагтай гэж нэрлэнэ. Ийм эхнэр нь гэр орны ажлаа үл хийх бөгөөд гэр орон нь бохир заваан, эмх замбараагүй байх ажгуу. Тэрээр маш залхуу, бүдүүлэг. Дэмий зүйл ихээр ярьж чалчих бөгөөд эр нөхрөө танилуудынхаа өмнө, төрөл төрөгсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ өмнө тэр ч байтугай танихгүй хүмүүсийн өмнө хараан загнана. Ийм эхнэрийн нөхөр нь эрүүл мэнд, материаллаг эд баялаг, оюун ухааны тулгуур суурь болсон өөрийн буяныхаа хувь хэсгийг алдан гээх ажгуу. Энэ бол эр нөхөр ба эхнэр хүмүүсийн хоорондох нарийн холбоо юм. Ийм эмэгтэй нь ямар ч эргэлзээгээр сайн сайхан бүх зүйлсээ алдана: сайн нэр алдар, эд баялаг, эрүүл мэнд, гоо сайхан, аз хийморь гэх мэт. Ийм эхнэр хүн дараагийн амьдралдаа эрэмдэг зэрэмдэг нэгэн болж төрөх магадлал
…“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт  тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ… Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм.     Бид Ливанд байх тэр үед номуудаа мөн гудамжинд түгээдэг байлаа. Ингэснээр бид амиа
Scroll to Top