Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
2
9
Users Today : 47
Users Yesterday : 74
Total Users : 37729
Views Today : 53
Views Yesterday : 91
Аюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн түгээмэл тархсан
..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох асар том
Ахимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй. Жинхэнэ ахимса гэдэг нь өөр нэгэн амьд амьтны эволюцийн хөгжилд саад болохгүй байхыг хэлдэг. Адгуус амьтад нь