Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 7 3 9
Users Today : 57
Users Yesterday : 74
Total Users : 37739
Views Today : 65
Views Yesterday : 91
Нэрт одон оронч Николай Коперник,  Дэлхийн хөдөлгөөнт мөн чанар болон бие даасан гариг эрхэслэг чанар, сансар огторгуйд ганцаар оршдоггүйн тухай өөрийн алдарт онолыг 1543 онд хэвлүүлж байжээ. Гэтэл үүнээс  1000 жилийн өмнө, ведийн эрдэмтэн Арьябхатта, Дэлхий нь Нарыг тойрон эргэдэг хэмээн бичиж байсан байна: “Завин дээр суун сэлж яваа хүнд эрэг дээрхи модод хөдлөж байгаа мэт харагддаг шиг Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүст Нар хөдлөж байгаа мэт харагддаг” хэмээгээд цааш нь тэрээр, Дэлхий бөөрөнхий ба өөрийн тэнхлэгийн дагуу Нарыг тойрон эргэж, сансар огторгуйд “өлгөгдсөн  мэт тогтож байдаг” гэж батлажээ. Таталцлын онол ч эртний одон орон судлаачдад тодорхой зүйл байжээ. Ведийн орон орны томоохон бүтээлд тооцогддог “Сурья Сиддхантад”(манай эриний 487 онд)  их мэргэн Бхаскачарья бичихдээ: “Объектууд Дэлхий дээр унаж байгаа нь түүний татах хүчний улмаас болж буй юм. Дэлхий, Нар, Сар болон өөр бусад гаригууд мөн татах хүчний улмаас өөр өөрсдийн орбит, тойрог замууддаа тогтож байдаг” гэсэн байна. Гэтэл Исаак Ньютон таталцлын  хуулийг дөнгөж 1687 онд нээсэн билээ. Бэлтгэсэн: Балабхадра
Ухамсрын шинэ шат Амьдралын жинхэнэ хөгжил дэвшил бидний ухамсар хөгжлийн шинэ шатанд өгсөн дээшлэх үед ирдэг. Энэ бол өсч хөгжих цорын ганц боломж. Ухамсрын хөгжил нь бусад хүмүүстэй харьцах, хандах хандлагын өөрчлөлтөөр хэмжигддэг. Чухамхүү ухамсрын хөгжил нь цорын ганц тохиолдолд л боломжтой. Энэ нь бид хариуцлагыг өөр дээрээ үүрч байна уу, үгүй юу гэдэг нь юм. Бусад хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэх. Биднийг хүрээлж буй хүмүүсийн азгүй, жаргалгүй байгаагийн өмнөөс бид хариуцлага үүрдэг бил үү. Амьдрал өөрөө бидний ухамсрыг нас ахих тусам хувьсан өөрчлөгдөхөөр төлөвлөсөн байдаг. Хэрэв бид өөрсдөө бие даан өөрчлөгдөхийг үл хүсэх аваас бидний амьдралд хямрал, гамшиг тохиодог. Ухамсрын хувьсал өөрчлөлт 7 жил тутамд болж байх ёстой. Энэ нь хүрсэндээ батжиж, дараагийн түвшиндээ бэлтгэх хангалттай хугацаа. Шилжилтийн насууд нь 7, 14, 21, 28, 35, 49 … зэрэг насууд юм. Хөгжлийн долоон жилийн систем нь хүмүүний чакрын үйл ажиллагаатай холбоотой. Чакрууд Орчин үеийн анагаах ухаан бүдүүн биеийн өвчин эмгэг эхлээд нарийн түвшинд үүсдэг гэдгийг
Калари-паяттуг газар дэлхий дээрхи нэн эртний тулааны  урлагуудын нэг гэж үздэг. Түүнийг ойролцоогоор 6000 орчим жилийн өмнө үүссэн гэж ч яригддаг. Түүний тухай дайн тулааны урлагийн дүрэм, хууль журмын талаар өгүүлдэг Дханур ведэд дурдсан нь бий. Чухамхүү энэ л урлагийг Дроначарья Пандавууд болон Кауравчуудад заан сургасан юм. Калари-паятту нь тулааны урлаг төдийгүй амьдралын хэв маяг. Энэ урлаг нь Өмнөд Энэтхэгт одоо хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд Калари-паяттугийн уламжлалд бүс олгох, зэрэг олгох, шагнал урамшил олгох, зэрэг дэв, хэргэм олгох дэг жаяг байдаггүй. Үндсэн зарчуудмынх нь нэг нь бие, ухаан, оюун ухааныхаа тэнцвэрт байдлыг маш тогтвортой барьж байх явдал. Үүрэг зорилго нь өрсөлдөгчөө ялах биш өөрийгөө ялахад оршдог. Калари-паятту нь 8 янзын амьтны хөдөлгөөнийг ажигласны үндсэн дээр үүсэн бий болсон нь сонирхолтой. Эдгээр найман амьтан нь морь, тогос, могой, зодоонч тахиа, заан, бар, арслан, зэрлэг гахай юм. Бэлтгэсэн: Балабхадра дас  
Scroll to Top