Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
7
4
6
Users Today : 64
Users Yesterday : 74
Total Users : 37746
Views Today : 72
Views Yesterday : 91
Тамал Кришна Госвами: Дээхэн үед би Лос Анжелес хотын Ла Синега цэцэрлэгт гудамжин дахь сүмийн тэргүүн байлаа. Нэгэн удаа Прабхупада намайг дуудаж, түүнд Бхагаватам судар авч ирэхийг хүссэн юм. Тэр нь хавтсан дээрээ сүнслэг ертөнцийн зурагтай, түүний Бхагаватамын анхны хэвлэлт байв. Тэрээр: “Энд байгаа сүнслэг ертөнцийн зургийг харж байна уу? Тэр маш том. Түүний хичнээн агуу том орон зайг эзлэдгийг чи төсөөлж ч чадахгүй. Кришнагийн бүтээлийн дөрөвний гурвыг сүнслэг ертөнц эзлэдэг ба дөрөвний нэг нь материаллаг ертөнцийг бүрдүүлдэг. Материаллаг орчлонд тоо томшгүй олон орчлонгууд (жагат) байдаг бөгөөд тэндээс ядаж ганц орчлонг нь ч ямар ч эрдэмтэн хэмжин цэгнэж чадахгүй. Бид, бүх бүтээлийн дөрөвний нэгт харьяалагдах тэр тоо томшгүй орчлонгуудын нэгэн доторхи нэг гариг дээр нь л оршин амьдарч байна. Манай Дэлхий гариг бол энэ орчлон дотроо хамгийн жижиг гаригуудын нэг. Энэ гариг дээр долоон арал байдаг бөгөөд тэр арлуудын нэгэн дээр буюу Хойд Америкт, Лос Анжелес нэртэй аварга том байдаг. Тэрхүү Лос Анжелес нэрт хотод Ла Синега
Чөтгөр, шулам судлалыг Аюурведэд граха-чикитса хэмээн нэрлэдэг. Энэ салбар ухаан янз бүрийн сэтгэцийн эмгэг, өвчлөлүүдийг судладаг ба тэдний олонхи нь хорон муу буг, энергийн вампиризм, эвдэн сүйтгэгч программын нөлөө буюу сэтгэцийн вирусуудтай холбоотой. Физик ертөнц маань нарийн ертөнцтэй холбоотой байдаг бөгөөд энэ хоёр ертөнцийн хооронд энерги мэдээллийн харилцан үйлчлэл байнгад явагдаж байдаг. Нарийн төлөвт орших хүчнүүд нь бидэнд эерэг ба сөрөг, устгах нөлөөллүүдийн аль алийг нь үзүүлж болно. Энэ нөлөөлөл нь ямар төрлийн бодгалиас үүсэлтэйгээс нь хамааруулаад Аюурведэд шүглэлтийнх нь төрлөөр ангилж үздэг. .. Сэтгэцийн эмгэгийг муу сүнс, буг чөтгөр шүглэсэнтэй холбон тайлбарладаг ба эмчлэхийн тулд түүнийг биеэс хөөн зайлуулах процедурыг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний үндэс нь авран хамгаалагч-сахиус бурхдад хандсан мантра, мөргөл залбирлууд байдаг. …Ерөнхийдөө иймэрхүү өвчнүүдийн голлох шалтгаан нь ад тотгор, буг(бхута) шүглэсэнтэй холбоотой. Хорт муу, ариун бус үйл хийх ялангуяа ариун дагшин зүйлсийг бохирдуулах, сүйтгэх, авран хамгаалагч сахиусуудыг, ариун ном судар, сахиусан тэнгэрүүдийг доромжлон гутаах гэх мэт нь буг тотгор шүглэх үндэс болдог. Буг чөтгөрүүд нь
(Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас) “Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь олон тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй.Материаллаг хөгжил цэцэглэлт гэдэг бол хүмүүст, биемахбодь нь хэвийн оршин амьдрахад хэрэгцээтэй хангалттай хоол хүнс байх явдал л юм. Таны төлөвлөгөө материаллаг хөгжлийг авч ирсэн эсвэл орчин үеийн барууны соёл ийм хөгжилд хүргэж чадна гэж та бодож байна уу? Гэтэл