Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 7 1 2
Users Today : 30
Users Yesterday : 74
Total Users : 37712
Views Today : 31
Views Yesterday : 91
Хүмүүсийн амьдралыг сайн сайхан, орлоготой, мөнгөтэй, дутагдах, гачигдах зүйлгүй байлгахын тулд үе, үеийн төр засаг хамаг л хүч боломж, анхаарал үйлчлэлээ хандуулж ирсэн. Үүний зэрэгцээ хэрэг зөрчил, хэрүүл маргаан, архидалт, алиа самуун явдалтай тэмцэхийн тулд байдаг л бүх хүч бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн, ажиллаж  байгаа.      Харин иймэрхүү байдлаар ажиллах нь ямаршуу үр дүнд хүрсэн талаар хэн нэгэн эерэг нааштай хариуг хэлэх болов уу даа.   Дээр дурдсан нийгмийг өөрчлөх баялаг, чинээлэг, гэгээлэг суртахуунлаг байлгах зорилгын төлөө төр засаг асар их хэмжээний  мөнгө зарлагаддаг. Энэ ажил тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг хэлж болох ч сэтгэлд хүрсэн тийм үр дүнг авч ирдэггүй. Аргацаасан, түр зуурын өнгөн төдий үр дүн.    Түүнчлэн хүмүүс үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын, мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд гадны улс орнуудад илгээдэг ч энэ нь ирээдүйн материаллаг талын амьдралд нь сайн нөлөөтэй байж болох ч ёс суртахууны хүмүүжилд нь эерэг өөрчлөлтийг авч ирсэн нь цөөн бизээ.   Тэгвэл олон мянган жилийн тэртээгээс дамжигдан ирсэн хүн төрөлхтний аугаа их
Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973.07-15. Лондон. Прадьюмна: Панчаджаньям хришикешо Девадаттам дхананджая Паундрам дадхмау маха-шанкхам Бхима-карма врикодарах (Бг.1.15) Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”. Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг. Хүн бүрт өөрийн гэсэн
“Бхагавад-гита” лекц 1-р бүлэг 16-19р шүлэг Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973-07-16. Лондон Прадьюмна: анантавижаям ража  кунти-путро юдхиштхирах накулах  сахадеваш  ча  сугхоша-манипушпакау кашьяш  ча  парамешв-асах  шикханди  ча маха-ратхах дхриштадьюмно вираташ  ча  сатьякиш  чапаражитах   друпадо драупадеяш  ча сарвашах  притхиви-пате саубхадраш  ча маха-бахух  шанкхан  дадхмух притхак притхак [Бг. 1.16-18] Орчуулга: “Кунтийн хүн Юдхиштхира хаан өөрийн Анантавиджаяа нэрт дунгаа  үлээсэн ба Накула болон Сахадева нар өөрсдийн Сугхоша ба Манипушпака нэрт дунгуудаа үлээв. Аугаа харваач Кашийн хаан, аугаа тулаанч Шикханди, Дхриштадьюмна, Вирата ялагдашгүй Сатьяки, Драупадийн хүү Друпада болон Субхадрагийн хүчит гарт хүү болон өөр бусад дайчин эрс өөр өөрсдийн дунгаа үлээв”. Прабхупада: Энд Дхриштраштраг притхиви-пати буюу газар дэлхийн эзэн хэмээн нэрлэжээ. Притхиви. Притхиви гэдэг нь энэ газар дэлхий гэсэн утгатай. Таван мянган жилийн өмнө энд өгүүлсэн ишлэлээс харвал Хастинапурын хаан бүхий л газар дэлхийн эзэн байсан гэдэг нь харагдаж байна. Притхиви-пати. Бүх гариг дэлхийг нэг л хаан, нэг л эзэн захирдаг байжээ. Харин гариг дэлхийн зарим нэг хэсгийг өөр бусад жижиг хаад захирдаг байсан байна. Друпада, Вирата, Кашья гэх мэт тийм хаад тэнд ирж
Scroll to Top