Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
9
9
Users Today : 17
Users Yesterday : 74
Total Users : 37699
Views Today : 18
Views Yesterday : 91
Бид бүгд л хэн нэгний ярианаас, өөрийн туршлагаар гэх зэрэг ямар нэг байдлаар шаналал гэдэг зүйл бусдаас болж бий болдог гэдгийг мэддэг. Хэдий хэн нэгнийг хүндэлж хайрладаг байсан ч гэсэн бид өөрсдийн мэдрэмжээ л дагадаг. “Яагаад би гэж? Тэр яаж надад ингэж хэлж чадаж байнаа? Тэр яагаад намайг ингэсэн юм бол? Намайг ингэх эрхийг хэн тэдэнд өгөө вэ? ” гэх зэргээр дахин дахин боддог. Иймэрхүү ухаан санааны төлөвтэй бурханлаг зам мөрөөр замнах нь хүнд таагүй, эргэлзсэн байдлыг бий болгодог. Доор дурдах аргыг хэрэглэж ухааныхаа түгжээг гаргахыг зөвлөж байна. Оролдоод үзээрэй. Энэ үнэхээр бүтнээ. Эхлээд бусдын уурлах, танд садаа болох гэж тэдний хийх таагүй үйлдлүүд өөрт тань нөлөөлөхийг хэзээ ч бүү зөвшөөр. Мэдээж хүн бүрт зугатан зайлах аргагүй үйлийн үрийн зангилаа байдаг. Үйлийн үрийг ерөнхийдөө дотор нь гурав ангилдаг. Үйлийн үр нь Харе Кришна махамантраг унших – Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе болон
Орчин үеийн бидний ухаанд энэ эгэл жирийн дөрвөн хөлт үнээ, шар зэрэг нь хэрхэн яаж бидний амар тайван, энх тунх оршихуй хийгээд номын багшийн ивээл, тус дэмжлэгтэй хүчтэй холбогдогийг ойлгоход амар бус. Үхрийг хамгаалах асуудал ведийн соёл ба Шрила Прабхупадын гүн ухааны ойлгоход амаргүй зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Бурхан Кришна үхрийг хамгаалахын ач холбогдлыг онцгой цохон тэмдэглэсэн байдаг. “Кришнагийн нэгдүгээр түвшний санаа тавих зүйл бол үнээд болон брахмануудад сайн сайхныг олгох явдал юм. Чухамдаа брахмануудын ач тусын тулд гэдэг үзэл хоёрдугаар зэрэглэлийн бөгөөд харин үхрийг хамгаалах асуудал Түүний нэгдүгээр зэрэглэлийн санаа тавих зүйл ажгуу” (Шримад-Бхагаватам.10-р дуулал). Үхрийг хамгаалах асуудлыг бурханлаг тал дээрээ ч практик амьдрал дээр ч нийгэмд ойлгуулан ухамсарлуулах нь маш чухал. Шрила Прабхупадын барууны нийгэмд өргөн барьсан варнашрамын системийн тухайд бид үхэр маллах нь вайшья буюу худалдаачны ангийн үүрэг бөгөөд харин нийгмийн удирдах, чиглүүлэх анги нь брахман юм гэдгийг мэднэ. “Үхэр болоод брахманы соёлыг хамгаалахгүйгээр хөгжил дэвшил төгс төгөлдөр байх боломжгүй юм. Ийм
Чайтаниа Махапрабху айлдахдаа : Бүх ачарья нар Нитйанда Прабху, Адвайта Прабху болон Шривасади-Гаура – бхакта- вринда зэрэг нь бүгд Шри Чайтаниа Махапрабхугийн сургаалийг даган биелүүлэгчид юм хэмээсэн байдаг. Иймээс ачарьяа – номын багш нарын замнасан зам мөрийг даган биелүүлэхийг хичээ. Тэгвэл амьдрал тань амжилттай байх болно. Ачарьяа – номын багш болох тийм ч хэцүү биш. Үүний тулд эхлээд багшийнхаа үнэнч албат нь болох хэрэгтэй. түүний сургасан бүхнийг нарийн чанд дагах хэрэгтэй. Түүнийг баярлуулж, Кришнагийн ухамсарыг түгээхийг хичээ. Ингээд л болох нь тэр. Тийм ч хэцүү биш. Гуругийнхээ сургаалийг дагаж Кришнагийн ухамсарыг түгээн дэлгэрүүлэх. Энэ бол Бурхан Чайтаниагийн сургааль. āmāra ajñāya guru hañā tāra’ ei deśa yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) Миний сургаалийг биелүүлсэнээр, та Гуру болж байдаг. Иймээс л бид Ачарьяа системийг хатуу чанд баримтлаж Кришнагийн сургаалийг түгээн дэлгэрүүлэхийг чармайх хэрэгтэй. Yāre dekha tāre kaha ‘kṛṣṇa’-upadeśa (Ч.Ч Мадхйа 7,128) 2 янзын Кришна – упадеша байдаг. Упадеша гэдэг нь заавар гэсэн үг. Кришнагийн өөрөө хэлсэн заавар