Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 7 0 5
Users Today : 23
Users Yesterday : 74
Total Users : 37705
Views Today : 24
Views Yesterday : 91
Бхагавад-гита 1.21-22. Лондон. 1973.07.18 Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада   Прадьюмна: арджуна увача сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута йавад этан нирикше ‘хам  йоддху-каман авастхитан каир майа саха йоддхавйам  асмин рана-самудйаме (Бхагавад-гита.1-21-22) Орчуулга: Аржуна айлтгасан нь: Ай алдаа эндэгдэл үл гаргагч минь ээ, бид энэхүү аугаа тулаанд хэний эсрэг  өөрсдийн зэр зэвсгээ  чиглүүлэх ёстой  болоод байна гэдгийг  болон энд  улангасан тулалдахаар  хэн хэн  цугларсныг бүгдийг нь хармаар байна. Иймд  миний тэргийг хоёр талын цэргийн хүчний  дунд руу  аваачна уу. Прабхупада: сенайор убхайор мадхйе  ратхам стхапайа ме ‘чйута [Бг. 1.21].  Үүний өмнөхөн Кришнаг Хришикеша гэж нэрлэж байсан. Хришикеша гэдгийн утга учрыг бид өмнө нь тайлбарласан. Харин одоо энд Кришнаг Ачьюта гэж нэрлэсэн байна. Чьюта гэдэг нь унасан гэсэн утгатай.Харин ачьюта гэж унаагүй гэдэг утгыг илэрхийлнэ. Бид унасан болзолт сүнснүүд билээ. Энэ материйн ертөнцөд бид дураараа цэнгэн жаргахаар ирсэн. Тийм учраас бид унасан. Хэрэв хэн өөрийн байр суурийг хадгалж үлдэж чаднав тэр унадаггүй. Эсрэг тохиолдолд тэр доош унах болно. Энэ бол унасан төлөв байдал. Энэ материйн ертөнц доторхи бүхий
Шива тэнгэр өгүүлрүүн: “Эрхэм Нарада минь ээ, намайг анхааралтай сонсогтун. Би чамд Туласи девийн гайхам алдрын талаар ярьж өгсү. Туласи девигийн энэхүү яруу алдрын талаар сонссон хэн бүхэн амьдралаас амьдралын туршид хураасан бүхий л нүгэл хилэнцээ устган арилгах бөгөөд тун удалгүй Шри Шри Радха-Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрдэг билээ”. Туласи-девигийн навч, цэцэг, үндэс, холтос, мөчир, иш тэр ч байтугай сүүдэр нь бурханлаг мөн чанартай. Нас нөгчсөн биеийг Туласийн модны галд шатаах аваас тэрээр бурханлаг ертөнцөд морилон очих амуй. Тэр ч байтугай тэр бодгаль хамгийн нүгэлтэй нэгэн байсан ч. Мөн тэр галыг үүсгэн бий болгосон хүн өөрийн бүхий л нүгэл хилэнцээс ариусан ангижирдаг. Нас нөгчих үедээ Туласи модтой хэн бээр шүргэлцэн, Бурхан Кришнагийн нэрийг хэлнэ вэ тэрээр бурханлаг ертөнцөд хүрч очно.Хэрэв нас нөгчсөн хүний биеийг шатаах үед өчүүхэн жаахан Туласийн навч тэрхүү гал руу хийвэл тэр хүн бурханлаг ертөнцөд хүрдэг. Туласитай хүрэлцсэн өөр бусад ямар ч мод ариусан цэвэршмүй. Бурхан Вишнугийн албатууд Туласи мод шатааж байгаа
1.      Түүний 9 бүлгийг (Гитагийн бүх шүлгийн хагас)сонсогдохоор уншвал  – Го-дана буюу үнээг өргөл болгон өргөсөнтэй адил ач тусыг хүртмүй. 2.      Гуравны нэг хэсгийг нь буюу 6 бүлгийг уншвал Сома-ягья хийснээс ирэх ач тустай тэнцүү ач тусыг хүртэнэ. 3.      Гурван бүлгийг нь унших аваас Ганга мөрөнд угаал үйлдсэнтэй адил тэнцүү ач буяныг хүртэнэ. 4.      Хэрэв өдөр бүр хоёр бүлгийг нь унших аваас энэ нь Индралока дээр бүхэл бүтэн нэг кальпын хугацаанд амьдрах ач буяныг хүртээх болно. (1 кальпа нь Брахмын нэг өдөр бөгөөд 4 эрин 1000 давтагдсантай тэнцдэг. Орч) 5.      Хэрэв өдөр бүр ядаж ганц бүлгийг уншвал олон олон жил Рудралока буюу Шива бурханы гариг дээр амьдрахад шаардагдахуйц ач буяныг хүртэнэ. 6.      Хэрэв нэг бүлгийн тал эсвэл дөрөвний нэгийг уншвал маш олон  жил Сурьялока буюу Наран гариг дээр амьдрах ач буяныг хүртэнэ. 7.      Арав, долоо, тав, гурав, хоёр тэр ч байтугай хагас шлок буюу шүлгийг унших нь 10 сая жил Чандралока буюу Саран дээр амьдрах боломжийг өгнө. 8.      Хэн бээр нас нөгчихийн өмнө Бхагавад-гитаг эсвэл түүний
Scroll to Top