Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
9
4
Users Today : 12
Users Yesterday : 74
Total Users : 37694
Views Today : 12
Views Yesterday : 91
– Дамодар бурхны сар Карттика сарын лаан өргөл Чатурмасья нь 4 сарын турш энэтхэгт борооны болон намрын улирлын туршид үргэлжилдэг. Тус сард вайшнавууд буюу бишрэлтэнгүүд Бурхныг баясгахын тулд тодорхой тэвчил хатамжлалыг үйлддэг. Уламжлал ёсоор номлогчид болон аялан явах багш нар энэ хугацаанд номлол хийхээ зогсоодог. Одоо үед энэ саруудад тодорхой хэм хэмжээнд л хоол идэхийг хүлээн зөвшөөрдөг. Чатурмасын сүүлийн сарыг Карттика гэж нэрлэдэг ба вайшнавуудын хувьд хамгийн ариун сар юм. Карттика сарын үед Дивали болон Говардхана Пужа гэсэн 2 үндсэн фестивал болдог. Саччидананда Свами Махараж Харе Кришна хөдөлгөөний номлогч багш Карттика сарын талаар: Аравдугаар сараас арван нэгэн сарын хооронд үргэлжлэх /сарны тооллоор/ Карттика сарын үед бишрэлтэнгүүд Бурхан Кришна болон Шримати Радхарани /Бурхан Кришнагийн мөнхийн гэргий/ нарын ариун гэгээн нэр алдар : Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Рама Харе Харе тарнийг уншин өдөр тутмын үйлээ зориулдаг. Уг мантраг хаана ч уншиж болох ба “ Бурханы эрчим /Радха/, Бурхан /Кришна/ минь намайг танд үйлчлэн зүтгэх
Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг.Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа. Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад гүйж очих энэ
Сатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг. Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан бөгөөд Бурхан