Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 6 9 0
Users Today : 8
Users Yesterday : 74
Total Users : 37690
Views Today : 8
Views Yesterday : 91
Бид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах  жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг.   Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр  зэрэгт   дургүй.   Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх  үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх. Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ   материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд олон. Энэ
Бурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг. Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд бүх зүйл мөнх. Тооцооллоор бурханлаг ертөнцөд Дээд Бурханы эрчмийн дөрөвний гурав оногддог ба харин материаллаг ертөнцийн хувьд тэрээр Түүний эрч хүчний дөрөвний нэг хэсгийг эзэлдэг гэж ярьдаг. Гэвч хэн ч дөрөвний гурав гэдэг нь чухам юу болохыг хэн ч ойлгож чадахгүй. Учир нь тэр ч байтугай дөрөвний нэг хэсгийг эзэлдэг энэ материаллаг орчлонг ч дүрслэн өгүүлэх боломжгүй. Кришнагийн эрч хүчний энэхүү дөрөвний нэг хэсгийн тухай Санатана Госвамид тайлбарлахыг оролдон Чаитанйа Махапрабху Шримад-Бхагаватамд өгүүлэгдсэн нэгэн тохиолдлыг ярив. Нэгэн удаа энэ орчлонгийн эзэн Брахма Дваракад заларч байсан Кришна тийш зорин ирсэн. Брахмаг Кришнагийн ордон тийш ойртон ирэх үед хаалгач нь Кришнад Түүн рүү Брахма ирж
Судар бичгийн ишлэлээс Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм. Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ. Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах  “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/” Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг  мэдлэгийг үл агуулах аваас   хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй. Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх  зугаа цэнгэл нь үнээд болон  брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг.  Үнэндээ брахманы баяр цэнгэл нь үнээдээс үргэлж хоёр
Scroll to Top