Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
9
0
Users Today : 8
Users Yesterday : 74
Total Users : 37690
Views Today : 8
Views Yesterday : 91
Бүхий л бясалгагч, йогч, бурханлаг зам мөрөөр замнагч нарын үндсэн гарын авлага болж байдаг “Бхагавад-гита” ном хэвлэгдэн гарсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Энэ нь засан сайжруулсан хоёр дахь хэвлэл юм. Бид та бүхэнд энэ ариун судар номын талаар нэр цуутай, ариун гэгээн хүмүүсийн хэлсэн үгс, түүний нэр хүндтэй байдлын талаархи зарим мэдээллийг толилуулж байна. ….Та нар бүгд Бхагават Гита-г мэдэх үү, үгүй юу? Энэ нь эртний Энэтхэгийн билэг ухааны ном. Бараг таван мянган жилийн өмнөх ном…. Та нар энэ номноос маш их билэг ухаан, заавар замчлалыг олж авч чадна. Би энэ номыг байнга уншдаг юм. Би уншсаар л байгаа, тиймээ яагаад гэвэл энэ ном их сайхан, төвлөрөл, билэг ухааныг агуулж байдаг. Энэ номыг уншсаны дараа сэтгэл сэргэж, амар амгалан болдог. Үнэхээр ойлгож өөртөө авах юм бол энэ ном билэг ухааны гайхамшигтай замын хэсэг нь юм. ..Энэ номонд зөвхөн хоолоо идэхээсээ өмнө Бурханд өргөх төдийгүй энэ амьдралд хийж буй өөр бусад бүх юмаа Хамгийн
Манай Орчлон нь тоогүй олон Орчлонгуудын зөвхөн нэг нь л бөгөөд дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэсэн гаригуудын системийг багтаасан гариг эрхсийн 14 түвшнээс тогтдог. Тэдгээр дээр 8400 000 төрлийн амьд амьтас оршин амьдрах ба түүнээс 400 000 мянга төрөл зүйлийн хүнтэй адил төстэй амьд бодгалиуд байдаг. Манай Орчлон нь 14 гаригсын системүүдээс тогтдог. Дээд түвшний 7 гаригийн системийг жагсаавал: Сатья, Тапас, Жанас, Махар, Свар, Бхувар, Бхур. Доод түвшний 7 гариг нь Атала, Витала, Сутала, Талатала, Махатала, Расатала, Патала. Зарим үед бүх гаригсын системийг дээд(диваажингийн), дунд(дэлхий), доод(тамын) гэж ангилсан байдаг. Манай Дэлхий нь Бхур хэмээх гаригийн системд хамаардаг бөгөөд манай Орчлонгийн бусад соёл иргэншлийн дунд “Бхарата-варша” гэж алдаршсан. Варша нь газар нутаг гэсэн үг бөгөөд Бхарата гэдэг нь эрт дээр цагт хаанчилж байсан хүчирхэг хааны нэр юм. Манай Орчлонгийн хамгийн дээд гариг Сатьялока дээр амьдрагсдын насны хэмжээ манай Дэлхийн тооллоор 15 480 000 000 000 жилтэй тэнцэнэ. Шримад-Бхагаватам(2.2) сударт өгүүлснээр, “Энэ Сатьялока гариг дээр уйтгар гуниг,
“Хоол, нойр, амралт, ажлын дэглэмээ сахиж байгаа хүн йогоор хичээллэснээр өөрийн бүх зовлон зүдгүүрээ хөнгөвчилж чадна”. (Бхагавад гита 6.17) Ведийн судар номууд дотор зүүдийг тайлан уншиж, учран тохиох үйл явдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи тодорхой мэдээллийг авах боломжийг олгосон олон судар шастир бий. Тэдгээрийн дотроос та бүхэнд Свапна-чинтамани зүүдний судраас товчлон танилцуулж байна. Энэ судрыг танилцуулахаас өмнө зарим нэг хэрэгтэй мэдээллийг танд хүргэе. Зүүд амьдралд биеллээ олох хугацаа: 20 оос 22 цагийн хооронд зүүдэлсэн бол жилийн дотор 22 оос 24 цагийн хооронд бол хагас жилийн дотор 24 өөс 2 цагийн хооронд бол 3 сарын дотор 2оос 4 цагийн хооронд бол 1 сарын дотор 4өөс 6 цагийн хооронд бол 10 өдрийн дотор Нар мандах үед зүүдэлсэн зүүд бол тэр өдөртөө биелэнэ. Сайхан зүүд зүүдлээд юу хийх хэрэгтэй вэ? Хэрвээ та сайхан зүүд зүүдлээд үргэлжлүүлээд унтах юм бол энэ зүүд биелэхгүй. Ийм учраас тухайн шөнийн үлдсэн мөчүүдийг залбирч өнгөрөөх хэрэгтэй ба өглөө сайтар угаалга үйлдээд энэ