Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
9
0
Users Today : 8
Users Yesterday : 74
Total Users : 37690
Views Today : 8
Views Yesterday : 91
Тилакийг заримдаа сүнсний чимэглэл хэмээн нэрлэдэг. Энэ чимэглэлийг биеийнхээ 12 хэсэгт нойтон шавраар тавьдаг. Энэ нь бидний бие Бүхний дээд Бодгаль Шри Вишну-н сүм гэсэн утгыг илэрхийлнэ. Вайшнавууд хамгаалалт болон ариусалын журмаар тилака тавьдаг ба түүнийг Бурханы бишрэлтэн гэдгийг таньж мэддэг. Яг л засаг төрийн хүч нь дүрэмт хувцсаа өмссөн цагдаагаар илэрхийлэгддэг бол тилака бишрэлтэнгийн ард бурханы хүч буйг хүмүүст мэдрүүлдэг. Тилака тавихдаа зүүн гар дээрээ багахан хэмжээний ус аваад Гопи чандана (Дварака-н шавар)-г үрнэ. Тилакыг хийх явцдаа доорх Падма Пуранагийн Уттара Кандын мантра-г давтана. Лалаате кешавам дхйааен нарайнам атходаре Вакшах стале мадхавам ту говиндам кантха куупаке Вишнум ча дакшине куксау баахау ча мадхусууданам Тривикрамам кандаре ту вааманам ваама– пааршаке Сридхарам ваама – баахау ту хришикешам ту кандхаре Приштхе ча падманаабхам ча катйам дамодарам нйасет Энэхүү тарныг уншиж дууссаны дараа баруун гарын ядам хурууны өндгөөр биеийнхээ 12 хэсэгт тилакаа тавина. Брахманда Пуранад дурьдсаны дагуу тилакын хоорондох зайг хумсаараа гаргах ёсгүй байдаг. Харин чийгтэй даавуугаар хуруугаараа хийх хэрэгтэй. Духан дээрээ зурах үедээ Кешава-г бодох хэрэгтэй. Хэвлий дээрээ тавих үедээ Нараяана-г бодох хэрэгтэй Цээжин дээрээ Мадхава-г бодох ба харин хүзүүн дээрээ Говиндаг дурсах хэрэгтэй. Баруун хэвлий дээрээ Вишнаве бурханыг бодож, баруун бугалганы доод хэсэгт тавихдаа Мадхусудана-г бодох ёстой. Баруун бугалганы дээд хэсэгтээ Тривикрама-г бодно. Зүүн хэвлий дээрээ Вамана-г дурсаж зүүн бугалганы доод хэсэгт тавихдаа Шридхарая-г санах бол харин дээд хэсэгт тавихдаа Хришикешаг бодох хэрэгтэй. Падманабхая бурханыг нурууны дээд хэсэгт тавихдаа доод хэсэгт Дамодарая-г дурсан боддог. (Чайтания Чаритамрита Мадхйа 20.202) Шикха тавьсан хэсэгтээ тилака тавиддагүй харин шавраа угаасны дараа Ом Васудевайа намаха гэж хэлээд зүүн гарын алгаа арчдаг.
Үргэлжлэл хэсэг Хэн бээр, ордны дээвэр дээр эсвэл уулан дээр хоол гүнцгээ идээд, хөлгүй их далайг гатлаж байна гэж зүүдлэвэл тэрээр боол болж төрсөн байлаа ч эзэн ноён болно. Цөөрмийн гол дунд бадамлянхуа цэцэгний дэлбээн дээр суугаад шар тос, элсэн чихэртэй сүүнд чанасан будаа идэж байна гэж зүүдлэвэл бусдын хүндэтгэлийг олох ба хааны эрх мэдлийг олно. Зүүдэндээ улаан жимс, эсвэл цэцгийг идэж байна, харж байна гэж зүүдлэвэл эсвэл түүнийг хайчилж байна, гэртээ авч ирж байна гэж зүүдлэвэл тэр даруйд танай гэрт аз хиймориийн охин тэнгэр Лакшми залрах болно. Нумын хөвчийг татан газар дэлхийг бүрхсэн их цэргийг айлгаж байна гэж зүүдлэвэл маш хурднаар амжилтанд хүрнэ. Өөрийн сөргөлдөгчөө, дайснаа устгаж байна, гинжилж байна, буулган авч байна гэж эсвэл тэднийг аюултай зүйлээр булж байна, шоронд хорьж байна гэж зүүдлэвэл тун хурднаар амжилт олно. Завин дээр суугаад, түүнийг эвдэж гэмтэлгүй бага зэрэг аялаад хурднаар нөгөө эрэгт хүрч байна гэж зүүдлэвэл тавьсан зорилгодоо хүрнэ. Хор уугаад эсвэл хорыг огт
1. Шри Кришна Чандра өөрийн зүйрлэшгүй гоо үзэсгэлэнгээрэээ хүн бүрийн зүрх сэтгэлийг татдагч Шри Радха өөрийн ухаан бодлоороо Шри Кришнагийн сэтгэлийг татдаг учраас түүнийг Хара хэмээн нэрийддэг. 2. Бүхйи л сайн сайхан чадварыг эзэмшигч Шри Кришна өөрийн сэтгэл булаам сайхан лимбэний эгшгээрээ Радхаг өөртөө татдаг учраас түүнийг Кришна хэмээдэг. 3. Аугаа бодгалиудын өгүүлсэнчлэн Бурхан Хари бадамлянхуа адил нүдтэй Радхаг раса бүжигнээс авч явсан учраас Радхаг Хара хэмээн нэрлэдэг. 4. Радхатай тоглож байх үед түүний аадар борооны үүл мэт биенээс цацрах хайр нь алтлаг өнгөтэй байдагч тэрээр аадар борооны үүл адил л харагддаг. Иймээс түүнийг Кришна гэдэг. 5. Түүний хайрт Шри Радхагийн хүсэлтээр Говардхана уулын ойролцоо Шяама- Кунда хэмээх нуурыг бий болгоод бүхий л ариун гол мөрөн лүү цутгадаг. Үүнийг мэдэх хүн бүр түүнийг Кришна хэмээн алдаршуулдаг. 6. Өөрийн үнэлэхийн аргагүй хайраараа Шри Радха Ямуна мөрний хөндийд Вриндаван ойд гайхалтай сайхан лилагаа явуулах түүний хайрыг татдаг. Ухаалаг хэн бүр түүнийг Кришна хэмээн дууддаг. 7. Нэгэн удаа Кришна Астра хэмээн нэрлэгдсэн бух дүрт демоныг устгасан. Тэр үед Радха түүнийг хайр дүүрэн “Өө Хари