Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 6 8 1
Users Today : 73
Users Yesterday : 38
Total Users : 37681
Views Today : 90
Views Yesterday : 48
Бурханы гурван эрчим Бурхан хязгааргүй эрчмийг агуулдаг боловч тэдгээр нь гурван гол хэсэгт хуваагдана. 1.      Бахиранга-шакти: гадаад эрчим (материаллаг ертөнц) Бүх зүйл Кришнагийн эрчим болж түүнд холбогддог уу? Материаллаг ертөнц яагаад Кришнагийн гадаад эрчим юм уу эсвэл түүний тусдаа (бхинна-пракрити) эрчим гэж нэрлэгддэг вэ? Сэтгэшгүй, ялгаатай нэгэн: (ачинтяа-бхедабхеда-таттва) Нарны гэрэл болон үүл нь нарнаас ирдэг. Түүний хамт тэдгээр нь нарнаас ялгаатай. Үүнтэй ижил, амьд оршнолууд болон Кришнагийн бүтээлүүд нь Кришнатай адил бөгөөд түүнээс ялгаатай билээ. 2.      Таташтха-шакти: Завсрын эрчим (амьд оршнолууд) Штха гэдэг нь байршил, байдал гэсэн утгатай. Тата нь далайн эрэг дээр хуйлран байх давалгааны үзүүр бөгөөд ус болон эрэг хоёрын зааг юм. Бурханы завсрын эрчим амьд оршнолууд нь тэнгисийн давалгаанд дайвалзаж, эсвэл эргийг угааж байдаг далайн ургамалтай адил юм. Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ? Маяаг давах Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүхдэр Миний энэхүү бурханлаг эрчим нь гэтлэн туулахад маш хэцүү. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгаач хэн бүхэн түүний нөлөөллөөс хялбархан гарч чадна. (Бхагавад-гита 7. 14) Оршин байх орон авах
Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна. Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг. Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон сүнслэг харилцаа шаардлагатай
Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх. Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг  харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар гэдэг нь бид
Scroll to Top