Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
7
6
Users Today : 68
Users Yesterday : 38
Total Users : 37676
Views Today : 85
Views Yesterday : 48
Бурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабху ярьж байна. 2008 оны 9-р сарын 1 Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж, өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ. Бид түүний унжсан хэл, дуулгавартайгаар шарвалзаж буй сүүлийг нь хараад “энэ ч тийм муу нохой биш шүү, ийм хөөрхөн гөлөг шүү дээ, миний хөөрхөн гөлөг” гэж хэлэхэд тэр бидний хажууд дахин ирээд суудаг. Гэнэт бид түүний галзуу гэдгийг нь санамагцаа дахиад л хөөж тууж эхлэнэ; гэвч тэрээр дахиад
Бид Кришнагийн ухамсарт суралцах болон Кришнагийн ухамсраа бусадтай хуваалцах тэнцвэрт байдлыг хадгалах талаар үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Тэнцвэр алдагдахад маш олон төрлийн хүндрэлүүд гарч болно. Эхний асуудал бол бухимдал: “үйлчлэн зүтгэж” байхдаа ч хүртэл бухимдах тохиолдол бий. Кришнагийн ухамсараар сайхан хөвж явтал бухимдал төрвөл бидэнд ямар нэг асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Шрила Прабхупада Кришнагийн ухамсар нь кевала ананда канда гэж хэлсэн: кевала (бүрэн дүүрэн/цэвэр ариун гэсэн утгатай санскрит үг) бол маш чухал, энэ нь Кришнагийн ухамсар заримдаа л ананда (жаргал цэнгэлийн төлөв байдал) байдаг гэсэн үг биш юм. Хэрвээ Кришна-гийн Ухамсарт зовж байвал энэ нь бид Кришна-гийн ухамсаргүй байна гэсэн үг. Тэнцвэрийг алдаж байгаа бас нэг шинж нь өрсөлдөх сэтгэлгээ. Тухайн хүн бүрэн Кришна-гийн ухамсартай л байгаа бол бусдын амжилтанд ямар ч байдлаар атаархдаггүй. Бхагават Гита 2.70 – хэлэхдээ бишрэлтэн нь далайтай адил, маш олон гол түүнд цутгадаг ч далай нь үргэлж дүүрэн байх бөгөөд хэзээ ч эргээ хальдаггүй. Үүнтэй адилаар бишрэлтэн нь үргэлж хангалуун, тогтвортой ба бусад зүйлд тэвдэж сатаардаггүй болно. Яагаад тэнцвэр чухал вэ? Алтан
Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүдийг тараан түгээцгээе. Ингэснээр бид мунхгийн саварт гүн атгагдсан өөрийн ахан дүүс болсон болзолт сүнснүүдийг аварч чадна. биш. Та бидэнд хэрэв жаахан Тэгээд ч зогсохгүй энэ нь бидний бурханлаг хөгжил дэвшилд ахиц авч ирнэ. Энэ бол цэвэр трансцендент үйл ажиллагаа юм. Материаллаг үйл ажиллагаа мөнгө байлаа гэж бодоход түүнийг хүмүүст хуваагаад өгчихвөл та гар хоосон хоцорно. Энэ бол материаллаг эд зүйлийн хууль. Харин бурханлаг мэдлэгийг тараах нь үүнээс эрс ялгаатай бөгөөд та хэдий чинээ эрдэм мэдлэгийг хүмүүст хүргэнэ төдийчинээ хэмжээгээр таны бурханлаг саван дахь мэдлэгийн хэмжээ тань нэмэгдэнэ. Бид өөрсдөө трансцендент эрдэм мэдлэгийн зах зухаас атгаж авсан нь хангалттай бус. Олж авсан энэ жаахан зүйлээ та биднийг тойрон хүрээлсэн золгүй олон зовж зүдэрсэн сүнснүүдэд хүртээе. Энэ бол жинхэнэ буянт үйл. Дэлхий маань мэхлэгч хийгээд мэхлэгдэгчдээр дүүрчээ. Юмсын жинхэнэ нүүр царайг бид өөрсдөө жинхэнэ бурханлаг мэдлэгийг олж сонссоноор, ойлгосноор танин ухаарч чадна. Бидний нүдэн дээр ах дүүс, төрөл төрөгсөд маань өвдөж, зовж, үхэж, төрж байна.