Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 6 7 7
Users Today : 69
Users Yesterday : 38
Total Users : 37677
Views Today : 86
Views Yesterday : 48
– Алив та энэ номнуудаас уншаач. Таныг төгс төгөлдөрт хүргэх их чухал номууд.- Зөндөө уншсаан. Ойлгохгүй юм байна лээ. Тэр олон ойлгомжгүй нэр томъёонуудыг ээ. Цагийн гарз.  Иймэрхүү яриа Кришнагийн ухамсрын зам мөрөөр замнагчид хийгээд түүний идэвхи муутай, оюун сул тойрон хүрээлэгчид нарын хооронд болдог. Энэ бол маш түгээмэл харилцан яриа болохыг тэд бараг л бүгд мэднэ. Ведийн соёлын гэсэн өргөтгөлтэй Кришнагийн ухамсрын ном хэвлэлүүд нь зүгээр өнгөц харахад нээрэн  таних мэдэхгүй нэр томъёо ихтэй мэт боловч хүн өөрийн оюун ухаанаа багахан шиг л дайчлаад уншихад ойлгохгүй зүйл гарахгүй.  Дээр дурдсан нөхдүүд Кришнагийн ухамсрын ном судруудыг ойлгохгүй байнаа гэсэн атлаа А.Дюма, Жюль Верн, Майн Рид, Ж.Пүрэв, Д. Гармаа гэх мэт зохиолчдын хүн цохиж унагамаар том том романуудыг уншихаараа ямар их ойлгодог гэж санана. Тэр ч байтугай тэр зохиолуудын баатруудын нэрийг хичнээн гадаад, англи, франц байлаа ч их цэвэрхэн дуудна. Тэрийг хачин их амтархан унших ба ярьж хөөрнө. Мөн Солонгосын телевизийн олон ангит кинонуудыг суваг солин түүн
Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно. Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг. Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм.   ·     Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг. ·     Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ. 1: Бурханы оршихуй Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра) “Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч) Хүмүүс ерөнхийдөө Бурханы
Энэ хүү  кавача доорх хаягаар орж зөв дуудлагаар сонсож болно. Би вээр анхлан Прахлад Махаражийн хүүрнэн өгүүлсэн тэрхүү Нрисимха-кавачийг давтан дуулж байна. Энэ кавача нь бүхий л эд баялаг, ангижрал гэгээрэл, гоц чанаруудыг хайрлагч эх булаг билээ. Өөрийн бясалгалдаа Бурхан Нрисимхаг алтан сэнтийд залаад энэ залбирлыг өргөөрэй. Амаа томоор ангайгаад Бурхан Нрисимха алтан сэнтийдээ залран байна. Тэрбээр гурван мэлмийтэй агаад нигуур нь намрын Саран мэт гэрэл туяатай ажгуу. Тэрбээр дөрвөн мутартай агаад, алга нь зөөлөн булбарай бөлгөө. Тэрээр алтан ээмгээр гоён чимсэн хийгээд цээжиндээ үнэт чулууг зүүж, давтмал дуулгыг толгойдоо өмсжээ. Тэрээр хайлсан алт мэт шар өнгийн хувцастай ба цэцгэн эрхи, үнэт чулуудан зүүлтүүдээр гоён чимсэн  байх ба  нүд гялбам гэрэл туяаг цацруулнам. Түүнийг Индра хийгээд бусад сахиулсан тэнгэрүүд дагалдан явна. Түүний бадамлянхуан өлмийд гайхамшигтай чимэглэлүүд бий ажээ. Түүний гартаа барьдаг зүйлүүд нь гэвэл  бадамлянхуа, галт хүрд, шийдэм, дун бөлгөө. Гаруда гэх мэт Түүний олон олон дагуулууд Түүнд мөргөл залбирлаа өргөнөм. Ухаанаа зүрхэндээ төвлөрүүлээд, сэнтий дээр залран
Scroll to Top