Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
7
3
Users Today : 65
Users Yesterday : 38
Total Users : 37673
Views Today : 82
Views Yesterday : 48
Кришна Бурханы морилон залрахуй Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө эртийн нэгэн цагт
Дахин төрөл олох ба Кармын хууль Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ. Нобелийн шагнал гардан авах ёслолын ажиллагаан дээр Эйнштейнээс үг хэлэхийг хүсэхэд , тэрээр эхлээд , “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна ” гэснээ өөртөө авч явсан “Бхагавад Гита”- г гаргаж ирээд :”Би бүх хүмүүст энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ бол орчлон ертөнцийн Библи судар юм. Хэрвээ Та өөрийгөө эрдэмтэн гэж хүндэтгэн үздэг л бол “Бхагавад Гита”-ын гүн ухааныг зайлшгүй танин мэдсэн байх ёстой.” хэмээн хэлжээ. Алдар цуутай олон
Мөнхийн мэргэн цэцэн Ведийн эрдэм ухаан Ведийн сургаал нь орчин үеийн материалист эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөнөөр манай гаригийн хамгийн эрт дээр үеийн сургаал номлол юм. Тухайлбал, Риг-Ведийн анхны сурвалж нь МЭӨ 6500 жилийн үед, дээр нь 2000 жилийг нэмбэл, нийлээд 8500 жилийн өмнө бий болсоныг баталж байгаа юм. Гэтэл Ведийн өөрийн нь бичээс 5000 жилийн өмнө бичигдсэнийг тодорхойлж байгаа юм. Харин энэ цаг үеийг хүртэл брахма-шабдын хэлбэрээр буюу брахмануудын хүрээнд амаар дамжин ирсэн байна. Брахман гэдэг нь оюун ухааны хувьд гэгээрсэн хүмүүсийн дээд хүрээ юм. Энэхүү брахманууд нь тодорхой авьяас чанарыг эзэмшсэн бөгөөд ведийн бүх сургаалыг зөвхөн нэг удаа сонсоод л цээжлэх чадвартай байжээ. Орчин цагт бид энэ чадвараа алдсан бөгөөд бага хэмжээний текстийг ч амархан цээжлэх чадваргүй болжээ. Та бүхэн ийм цээжлэх ойтой /феномен/ гоц хүмүүсийг их үнэлдгийг мэдэх байх. Жишээлбэл, бүтэн хэвлэлийн хуудас бичлэгийг 2-3 удаа уншаад бүх үсэг, тэмдэгт, цэг, таслалыг хүртэл цээжлэх чадвартай хүмүүсийг феномен буюу гоц ойтой гэж үздэг. Харин