Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
6
9
Users Today : 61
Users Yesterday : 38
Total Users : 37669
Views Today : 78
Views Yesterday : 48
Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Жанастхан нэрт хотод Каушикын удмын Йада хэмээх нэгэн брахман амьдардаг байлаа. Энэ брахман нь брахман хүний хийх ёстой судар шастирт заасан шашин номын үйлийг хийж гүйцэтгэхээ больж, янз бүрийн буруу үйлийг үйлдэх болжээ. Тэрээр мөнгөөр мөрий тавьж тоглох, архи дарс уух, ан хийх, биеэ үнэлэгч худалдан авах нэн дуртай нэгэн байв. Энэ бүхэнд тэрээр өөрийн хамаг эд хөрөнгөө үрж дуусгаад арилжаа наймаа эрхлэхээр умард зүгийг зорин оджээ. Тэнд тэрээр багагүй хөлжиж чинээлэгжээд Жанастхан хот руугаа буцах болж гэнэ. Аяны урт замыг туулж явсаар тэрээр нэгэн нэн их элсэн цөлд хоноглох болжээ. Нар шингэж эргэн тойрон үзэгдэх бараагүй харанхуй болсон тул модны нөмрт хоноглох болжээ. Шөнө дундын үест хэсэг дээрэмчид довтлон ирж түүнийг үхтэл балбаад хамаг л бараа таваарь, мөнгө хөрөнгийг нь тонон дээрэмдээд аваад явчихав. Йада нь шашин номын ямар ч үйлийг үйлдэхээ байж, нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул үхсэнийхээ дараагаар биегүй сүнс буюу буг
Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Чи “Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийн яруу алдрыг сонслоо. Одоо Миний өгүүлэх Хоёрдугаар бүлгийн гайхамшгийг анхааралтайгаар сонсогтун. Нэгэн цагт өмнө зүгийн Пандхарпур хэмээх нэгэн хотод Девашйама нэрт их эрдэмт брахман амьдардаг байжээ. Тэрээр бүхий л төрлийн галан тахилгыг үйлдэх болон зочин гийчнийг хүлээж авахын чухлыг сайтар мэддэг нэгэн байв. Өөрийн үйл хэргээр тэр бүх сахиулсан тэнгэрийн тааллыг хангаж чадсан байлаа. Гэвч зүрх сэтгэл болон ухааны хувьд тэрээр аз жаргалтай, амар амгалан бус байсан тул сүнс болон Дээд сүнс, Параматма хоёрын хоорондын харьцааг ойлгон ухаарахыг ихэд чармайдаг байжээ. Үүний тулд тэрээр йогчид, тэвчил наминчлал үйлдэгчдийг урин залж, тэдэнд үйлчлэн Туйлын Үнэний тухай асуун лавладаг байсан байна. Тийнхүү олон ч жилийг ардаа орхижээ. Нэгэн удаа тэрээр зугаалж яваад, завилан сууж, харцаа хамрынхаа үзүүрт төвлөрүүлэн гүн бясалгалд автсан нэгэн йогчийг харж л дээ. Девашйама, энэ йогч нь бүрнээ амар амгалан, материаллаг хүсэл сонирхол үгүй болсон хүн юм гэдгийг сайтар ойлгож
Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд батлан айлдсанаар, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрита, пайшаса юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрита нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд, ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байна. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд бодгалиудын/хий үзэгдэл, буг гэх мэт/ ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгаль байдаг. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршдог байна. Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Кали юга /цөвүүн цаг/-гийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон хуваах шаардлагатай болжээ. Юга нь галав гэсэн утга бүхий санскрит үг юм. Ийнхүү Ведийг Риг, Сама, Атхарва, Йаджур