Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
6
4
Users Today : 56
Users Yesterday : 38
Total Users : 37664
Views Today : 72
Views Yesterday : 48
Иракт болсон дайныг олон хүмүүс Дэлхийн Гуравдугаар дайны эхлэл хэмээн тооцож байсан цаг саяхан. Ирээдүйд хүн төрөлхтнийг чухам юу хүлээж байна вэ? Соёл иргэншил мөхөх үү? Эсвэл шинэ хөгжил цэцэглэлтийн эрин үе эхлэх үү? Бидний амьдарч буй цаг үеийн онцгой төлөв байдлын тухай өгүүлсэн янз бүрийн эх үүсвэрээс гаралтай олон тооны зөгнөлүүд байдаг нь гайхалтай. Хэдийгээр зөгнөлүүд заримдаа бүрэн дүүрэн найдвартай биш байдаг ч тэд бүгдийг “эргэцүүлэн бодох хэрэгтэй мэдээлэл” хэмээн хүлээн авах нь зүйтэй болов уу… Нострадамус Ингээд хамгийн “нэр цуутай” зөгнөгч Мишель Нострадамусаас эхлэе. Дмитрий, Надежда Зима нарын “Нууц кодот Нострадамус” номонд түүний зөгнөлийн нууцлагдмал он дарааллын түлхүүрийг зөвөөр тайлж болох түлхүүрүүд олдож болохоор байдаг. Бүхэл бүтэн дайны ээлж халаа болон хүчтэй газар хөдлөлт болсны дараагаар Дэлхий дээр Алтан эрин тогтох ёстой ба энэ нь ойролцоогоор 2035 он. Энэ нь хүмүүсийн мартаж орхисон эртний ямар нэгэн бурханлаг ном сургаал энэ ертөнцөд буцан ирэхтэй холбоотой. Иракт болох үйл явдлыг Нострадамус гайхамшигтай тодорхойгоор дурдсан
Бхактивинода Тхакур / Энэхүү найруулал нь анх удаа Шрила Бхактивинода Тхакурын “Шри Чаитанйа Махапрабху: Түүний амьдрал ба сургаал” нэртэй багахан бүтээл байдлаар гарч байжээ.( 1896 оны наймдугаар сарын 20 )/ Чаитанйа Махапрабху нь Христийн тооллоор 1486 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Шакабда календариар 1407 онд Пхалгуна сарын 23ны орой нар жаргасны яг дараа Надий хотод Майапурт төржээ. Түүнийг төрөх үед сар хиртэж байсан ба Надийн оршин суугчид ийм тохиолдол бүрд үйлддэг заншлаараа “ Харибол” хэмээн чангаар хашгирч орчны агаарыг доргион, Бхагиратха голын уснаа угаал үйлдэж байв. Түүний эцэг, ведийн нийгмийн ядуу брахман Жаганнатха Мишра, Түүний эх буянлаг эмэгтэйчүүдийн хэв загвар болсон Шачи-деви хоёр хоёулаа Сйлхет тойргоос гаралтай брахманы ураг төрөлд хамаардаг байжээ. Түүний ээжийн эцэг нэр алдарт зурхайч Пандит Ниламбара Чакраварти жаахан хүүг өөрийнхөө цаг үед аугаа хүн болно гэж зөгнөн хэлж байв. Иймээс ч тэрээр түүнд Вишвамбхара гэдэг нэрийг өгчээ. Хөрш зэргэлдээ амьдардаг эмэгтэйчүүд түүний арьсны өнгө нь алтлаг учраас Гаурахари гэж нэрлэдэг байсан ба харин ээж нь
Бурхан Вишну айлдсан нь: “Эрхэм хайрт Лакшми минь ээ, одоо Би чамд “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийн яруу алдрын тухай өгүүлье”. Ганга мөрний эрэг дээр Каси(Бенарас) хотод Вишванатхийн сүмд Бхарата нэрт аугаа мэргэн амьдардаг байжээ. Тэрээр өдөр бүр маш их бишрэл сүсэгтэйгээр “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншдаг байв. Эрт дээр нэгэн цагт тэрээр ариун мөргөлийн газар орноор аялан явахдаа Бурхан Кришнагийн Дүр Шүтээнийг харахаар Таподан хотод хүрчээ. Хотыг дайран гарч яваад тэрээр үр жимс нь сагсайсан хоёр байер модтой таарав. Сүүдэрт нь амарч тухлая гэж шийдээд тэрээр нэг модны үндсийг дэрлэн, нөгөө модны үндэс дээр хөлөө тавин хэвтэв гэнэ. Бхарата тэдгээр моддыг орхин явсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө модод хатан хувхайрч эхлэжээ. Тав, зургаа хоногийн дараагаар бүр хатан гандаж, эцэс сүүлд нь бүр үхэж гэнэ. Үүний дараагаар энэ хоёр модонд шингэн амьдарч байсан хоёр сүнс дараагийн төрөлдөө нэн их буянт брахманы охид болон төржээ. Нэгэн удаа долоон настай ахуйдаа тэд мөргөл үйлдэхээр