Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
5
8
Users Today : 50
Users Yesterday : 38
Total Users : 37658
Views Today : 66
Views Yesterday : 48
90 ээд оны дунд үес билээ. Бишрэлтнүүд ширээний ард зогсоод ном түгээж байлаа. Ширээ тийш нэгэн хүн ойртон ирээд, “Үхэлтэй учрах цаг дор” номыг их л бодлогошронгуй эргүүлж эхлэв. Энэ номны хавтсан дээр нас нөгчиж буй Ажамилагийн дэргэд ямадутууд буюу эрлэгийн элч нар зогсож буй зураг байдаг. Дараа нь тэр хүн ямадутууд руу заагаад: “Тэднээс хэрхэн ангижирч болох вэ?” хэмээн ном зарж байсан бишрэлтнээс асуулаа. Мөнөөхь бишрэлтэн түүнээс: “Та эдний талаар яаж мэддэг болсон юм бэ?” хэмээн эргүүлэн асуув. Ингээд тэр хүн өөрийн түүхээ түүнд ярьж өгчээ. “Би нэгэн бүлгийн гишүүн байсан ба нэг удаа хүндээр шархтан эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм.. Миний шарх маш хүнд байсан тул би ухаан алдсан байлаа. Ухаан алдах үед маань над руу эдгээр амьтад дайрсан” – гэж тэрээр эрлэгийн элч нарын зураг руу заагаад, – “Харин би одоо амьдралын хэв маягаа өөрчилж дахиад эдэнтэй таармааргүй байна” хэмээлээ. Мөнөөхь бишрэлтэн түүнд номууд болон эрхи авахыг зөвлөв. Эрихэн дээрээ Кришнагийн
Үнэн хэрэгтээ урьд урьдны амьдралууддаа болон энэ амьдралдаа буянт сайн үйлүүдийг үйлдэж байсан эсэх нь чухал бус. Харе Кришна мантраг давтан хэлэх нь маш хүчирхэг. Энэ аргачлалд хандсанаар хүн хормын төдийд ухамсраа ариусган цэвэрлэж чадна. Гэвч ухамсраа дахин бохирдуулахгүйн тулд бид бүхий л төрлийн нүгэлт үйлийг шийдэмгийгээр таслан зогсоох ёстой… Тэгэхээр бид Кришна ухамсарт дөнгөж хандмагц чөлөөтэй болдог байх нь. Гэвч Кришна ухамсар биднийг суллан ангижруулж чадах учраас бид ариун нэрийн ариусгах хүч чадалд дулдуйдан нүгэлт үйлээ дахиад үргэлжлүүлж болох юм байна гэж бодох хэрэггүй. Энэ бол мэхлэлт. Ийм зүйл байж болшгүй. Ухамсраа нэгэнтээ цэвэрлэн ариусгасан бол бид түүнийг дахин бохирдуулах ёсгүй… Зарим нэг шашны бүлгэмд ийм практик байдаг: хэрэв хүн дараа нь сүм рүү явж, хутагт ламтанд нүглээ наминчлах бол нүгэлт үйл үйлдэж болно . Ийм байдлаар нүглийнхээ үр дагавраас ангижрах нь. Ийм ч учраас хүмүүс нүгэл үйлдээд дараа нь наминчлаад, дахин нүгэл үйлдээд дахин наминчлаад. Үүнд нь төгсгөл байдаггүй. Кришна ухамсар нь ийм төрлийн
Ерээд оны дунд үе билээ. Дээрэм тонуул, гэмт явдал элбэг байсан үе. Би байруудаар явж ном түгээдэг байлаа. Нэгэн өдөр ердийнхөөрөө нэг айлын үүдэнд ирж хонхыг нь дарлаа. Үл таних эрэгтэй намайг дотогш орохыг урив. Юу ч үл сэжиглэн би номоо барьсаар орж явчихлаа. Ард минь хаалга хаагдаж, түлхүүр эргэх дуулдах үед л надад нэг л таагүй мэдрэмж төрөөд явчихав. Айснаасаа болж зүрх минь бараг л зогсчих шиг болов. Өмнө маань архи, дарс, мах гээд элдэв юм өрсөн том ширээ харагдсан нь нэг л дээрэмчдийн шинжтэй харагдлаа. Эндээс сайн зүйл горьдолтгүй гэдгийг гадарласан би номуудынхаа тухай яриад, дээрээс нь: “Энэ номууд хүнд хэцүү цагт та нарт туслана” гэчихэв. Тэнд байгсдын нэг нь хорсолтойгоор жуумалзан инээгээд ийн хэлэв: -Нээрэн гэж үү? Тэгэхээр чи кришнаит байх нь тийм үү? За яахав, тийм байдаг байж. Тэгвэл тэр хүнд хэцүү цагийг чинь одоохон чамд бий болгоод орхиё, – гэж хэлүүт миний гараас шүүрэн аваад тагтан дээр чирэн гарч, хөлийг минь