Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 6 9 4
Users Today : 12
Users Yesterday : 74
Total Users : 37694
Views Today : 12
Views Yesterday : 91
Дээд  Бурханы болоод Түүнтэй холбоотой бүхний тухай уламжлалт ариун гэгээн мэдлэгийн ихэнхи хэсэг нь өнөө цагт олж хүртэхэд хялбар бус ба түүнчлэн өөр бусад олон янзын нэн чухал бурханлаг асуудлуудын талаар хүмүүст тодорхой ойлголт үгүй юм. Жишээ нь, тэнгэрийн орон ба Бурханы хаант улс хэмээх ойлголт байна. Эдгээрийг ялган салгаж ойлгохын тулд бид эхлээд өөрсдийн амьдардаг материаллаг орчлонгийн тухай ярилцъя. Материаллаг орчлонгийн бүтэц зохион байгуулалтыг танин ойлгосноор бидэнд тэнгэрийн орон буюу диваажин гэж юу болох, бурханлаг ертөнц гэж юу болох тухай ойлголттой болно. ОРЧЛОН ДЭЭРХИ БИДНИЙ ОРОН ЗАЙ Ведэд өгүүлснээр, манай Дэлхийг оршоон агуулдаг орчлон нь арван дөрвөн гаригийн системээс тогтдог. Гаригс нь дотроо гурван үндсэн ангилалд хуваагдана: дээд гаригууд, дунд гаригс, доод гаригс. Доод буюу тамын гаригс нь ариусч цэвэршихийн тулд буюу их хэмжээний нүгэл хилэнцийнхээ төлөөсөнд шийтгэгдэн цээрлүүлэгдэх газар юм. Дунд гаригст нь манай Дэлхий гэх мэт гаригууд орно. Дээд гаригууд гэдэг нь хүмүүс заримдаа түүнийг Тэнгэр, Диваажин гэх мэтээр нэрлэдэг тэр гаригс
Ангел буюу сахиулсан тэнгэрүүд болон өөр бусад нарийн биет бодгалиуд, жишээ нь хий үзэгдэл, буг гэх мэтийн хооронд ялгаа бий. Хий үзэгдэл буюу буг нь бие махбодьгүй бодгаль ба дараагийн физик биеэ авч чадаагүй завсрын төлөвт оршин буй амьд амьтан юм. Хэдийгээр хий үзэгдлүүд нь физик бие үгүй ч тэдэнд бие махбодийн цэнгэл таашаалын хүсэл нь үлдсэн байдаг. Энэ л шалтгаанаар тэд бусдын физик биемахбодид орж, түүнийг ашиглахыг оролддог. Хий үзэгдэл буюу буг нь өөрийн хамгийн сүүлд төрж байсан биеийн тэрхүү зан чанар, менталь буюу сэтгэл зүйн байдлуудыг ерөнхийдөө харуулна. Зальжин, хорт муу санаатай хүний хий үзэгдэлд шилжсэн бие нь энэ хүнийг физик биедээ байх үеийнх шиг тийм муу муухай, таагүй зүйлсийг хүмүүст учруулдаг. Хий үзэгдэлтэй газарт та ямар нэг байдлаар айдсыг мэдрэнэ. Хэрэв таны гэрт, өрөөнд хий үзэгдэл оршин байх аваас та салхи үлээгээд ч байгаа мэт мэдрэмжийг  мэдрэх ба хий үзэгдлийн хүрэлцэх нь хүйтэн сэрүүнийг мэдрэх мэдрэмжийг авч ирнэ.     Ангелууд буюу сахиусан тэнгэрүүд
Нэгэн удаа хэдэн сохор хүмүүс “заан” гэж нэрлэгдэх хачин жигтэй амьтны тухай сонсоод энэ амьтны тухай шинэ содон мэдээлэл олж сонсох хүсэлдээ автан, ерөөсөө түүнийг анх түрүүнд гар хүрч үзээд чухам ямар амьтан бэ гэдгийг мэдье гэж шийджээ.  Өөрөөр хэлбэл өөр өөрсдөө түүний тал талаас нь хүрч үзээд, өөрсдийн мэдрэмжээ хэлэлцэхээр болжээ. Гартаа саваа таяг барьсаар тэд хааны ордныг зүглэв. Тэнд хүрээд сохрууд хаалгачаас хааны ордны зааныг үзэх боломж олгохыг гуйж гэнэ. Хаалгачийн тусламжтайгаар тэд заан дээр хүрэлцэн очиж, тал бүрээс нь түүнд хүрэлцэж үзэв.    Зааны хошуунаас барьж үзсэн нэг сохор, заан гэдэг ерөөсөө л аварга том могойтой адил юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Хөлийг нь тэмтэрсэн өөр нэг сохор, заан бол зүгээр л нэг том багана юм гэж мэдрэв. Бас нэг сохор зааны дэлдэгнэн хөдлөх чихийг бариад заан бол дэвүүр эсвэл үр тариа шигших аварга том тор юм гэж үзэв. Зааны гэдсийг барьж судласан нөгөө нэг сохор энэ амьтан бол том бөмбөртэй адилхан амьтан юм
Scroll to Top