Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 4
Users Today : 24
Users Yesterday : 33
Total Users : 12584
Views Today : 41
Views Yesterday : 41
Шрила Вишванатха Чакраварти Тхакур

Шрила Вишванатха Чакраварти Тхакур нь арван долоодугаар зууны дунд хагаст төрсөн Кришнагийн ухамсрын багш шавийн хэлхээнд хамаарах аугаа номын багш юм. Энэ дууныхаа тухай тэрээр: “Бүх анхаарлаа төвлөрүүлээд брахма-мухуртын цаг мөчид энэ гайхамшигт мөргөл залбирлыг өөрийн номын багшид хандан чангаар дуудан уншсан хүн үхэх мөчдөө Вриндаваны Эзэн Бурхан Кришнад шууд үйлчлэн зүтгэх боломжийг олж авах болно” хэмээн өгүүлжээ.

1

самсара-даванала-лидха-лока

транайа карунйа-гханагхатвам

праптасйа калйана-гунарнавасйа

ванде гурох шри-чаранаравиндам

Номын багштан нь өршөөл хишгийн далайгаас ариун адислалыг утган авах бөлгөө. Асган цутгах хур борооны үүл аюулт их ойн түймрийг даран унтраах мэт номын багштан материаллаг ахуйн дүрэлзэн асах гал дөлийг унтрааж, энэ аймшигт түймэрт автсан олон олон хүмүүсийг авардаг билээ. Ийм номын багш нь гайхамшигт сайн чанарын далай хийгээд түүний бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү.

2 

махапрабхох киртана-нритйа-гита-

вадитра-мадйан-манасо расена

романча-кампашру-таранга-бхажо

ванде гурох шри-чаранаравиндам

Бурхан Чайтаниа Махапрабхугийн санкиртан хөдөлгөөн нь номын багштаны зуурдын бус баяр жаргалын үндэс бөгөөд тэрээр заримдаа ариун гэгээн нэр алдрыг давтан уншиж, заримдаа онгод хөөрөлд автан бүжиглэж, заримдаа дуулан, хөгжмийн зэмсэг дээр тоглодог билээ. Түүний ухаан бодол нь цэвэр чин бишрэлийн ариун рашаанаар цэнгэн баясах ба иймээс ч түүний биеийн үс үе үехэн босох хийгээд бие нь чичрэн дагжиж, нүднээс нь нулимсан бороо цувах бөлгөө. Ийм л номын багштан таны бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү.

3 

шри-виграхарадхана-нитйа-нана

шрингара-тан-мандира-маржанадау

йуктасйа бхактамш ча нийунжато ‘ пи

ванде гурох шри-чаранаравиндам

Сүмд залрах Шри Шри Радха-Кришнад мөргөх үйлэнд үргэлжид автан байх номын багштан энэ үйлэнд өөрийн шавь нарыг татан оруулах бөлгөө. Тэд Бурхан Шүтээндээ гайхамшигт гоёмсог хувцас сэлтийг өмсгөж, гоёл чимэглэлийг зүүх ба Тэдний сүмийг нь угаан цэвэрлэх болон өөр бусад төрлийн үйлчлэл зүтгэлийг үйлдэн Бурхан Танаа мөргөдөг билээ.

Ийм л номын багштан таны бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү.

4

чатур-видха-шри-бхагават-прасада-

свадв-анна-триптан хари-бхакта-сангхан

критваива трптим бхажатах садаива

ванде гурох шри-чаранаравиндам

Номын багштан нь Кришнад гайхамшигт амтат дөрвөн төрлийн хоол хүнсийг өргөх бөгөөд чин бишрэлтэнгүүд бхагават-прасад амтлан байхыг хараад сэтгэл бүрэн ханан баяр хөөрт автах бөлгөө. Ийм л номын багштан таны бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү.

5

шри-радхика-мадхавайор апара-

мадхурйа-лила-гуна-рупа-намнам

прати-кшанасвадана-лолупасйа

ванде гурох шри-чаранаравиндам

Номын багштан нь Радхика, Мадхава нарын хайр дурлалын тоо томшгүй олон наадам цэнгэлийн тухай хүүрнэл, Тэдний ариун гэгээн нэр алдар, Тэдний шинж чанар, дүр төрхийн талаарх өгүүллийг сонсохыг ямагт тэсч ядан хүсэх ба мөн Тэднийг магтан дуулахад үргэлжид бэлэн байх бөлгөө. Номын багш ийнхүү тасралтгүй цэнгэн наадахыг тэсч ядан хүсдэг тул ийм л номын багштан таны бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү.

6

никунжа-йуно рати-кели-сиддхйаи

йа йалибхир йуктир апекшанийа

татрати-дакшйад ати-валлабхасйа

ванде гурох шри-чаранаравиндам 

Номын багштан Бурхан Кришнад машид эрхэм бөлгөө. Учир нь тэрээр нэн авъяаслагаар гопи нарт тусладаг хийгээд гопи нар нь өөрсдийн ер бусын ур чадварыг гарган Радха-Кришна нарын хайрын тоглоом наадмыг төгс төгөлдөрт нь хүргэхийн тулд Вриндаваны гүн шугуйд олон янзын бэлтгэлийг базаадаг билээ. Ийм л номын багштан таны бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү.

7 

сакшад-дхаритвена самаста-шастраир

уктас татха бхавйата эва садбхих

кинту прабхор йах прийа эва тасйа

ванде гурох шри-чаранаравиндам

Номын багштанд Дээд Бурхантай эн тэнцүү хүндэтгэл бишрэлийг үзүүлэх хэрэгтэй билээ. Учир нь тэрээр Түүний тун ойрын албат нь бөлгөө. Чухамхүү чингэж бүхий л бурханыг танихуй судар номууд айлдсан байдаг. Энэхүү заавар сургаалыг бүх аугаа ариун гэгээнтнүүд даган мөрддөг билээ. Номын багш нь Шри Хари/Кришна/-гийн жинхэнэ төлөөлөгч хийгээд чухам ийм л номын багштан таны бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөмүү.

8 

йасйа прасадад бхагават-прасадо

йасйапрасадан на гатих куто ‘ пи

дхйайан стувамс тасйа йашас три-сандхйам

ванде гурох шри-чаранаравиндам

Кришнагийн адислал өршөөлийг зөвхөн номын багшийн өршөөл хишгээр хүртэж чадюу. Түүний өршөөл хишиггүйгээр төгс төгөлдөрт хүрэхээр үйлдсэн ямар ч оролдлого чармайлт үр дүнгүй байдаг. Иймээс миний бие нь үргэлжид өөрийн номын багш таныгаа санан дурсаж байх хийгээд алдаршуулан байх ёстой билээ. Өдөрт гурваас доошгүй удаа би вээр өөрийн номын багштан таны бадамлянхуан өлмийд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөн залбирмуу.

 

Бурхан Чайтанья Махапрабху Өөрийн шавь нартаа Кришнагийн тухай эрдэм ухааныг таниулан нээсэн ном судрыг бичихийг захин даалгасан ба Түүний энэхүү захиасыг шавь нар нь өнөөдрийг хүртэл даган биелүүлсээр байна. Бурхан Чайтаньягийн сургаал, номын талаар өгүүлсэн бүтээлүүд нь маш их өргөн цар хүрээтэй, өгүүллийн хатуу дэг жаяг хийгээд дэс дарааллаараа ялгардаг. Учир нь тэдгээрийн зохиогчид нь багш шавийн хэлхээг хатуу баримтлан дагадаг. Бурхан Чайтанья Махапрабху Өөрөө их залуу үедээ эрдэмт мэргэн хэмээн алдаршсан ч “Шикшаштака”хэмээн нэрлэгдэх ердөө найман шүлгийг туурвин үлдээсэн байдаг. Энэ шүлгүүд Түүний үүрэг зорилго, сургаалын мөн чанарыг нээн өгсөн билээ. Доор энэхүү нэн чухал ач холбогдолтой мөргөл залбирлын орчуулгыг толилуулъя.

1

чето-дарпана-маржанам бхава-маха-давагни-нирвапанам

шрейах-каирава-чандрика-витаранам видйа-вадху-живанам

анандамбудхи-вардханам прати-падам пурнамртасваданам

сарватма-снапанам парам вижайате шри-кршна-санкиртанам

Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришна-санкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй сайн сайхны адислалыг тээн авч ирэх бөгөөд яг л сарны ялдам зөөлөн туяа мэт гэрэл гэгээг сацруулмуй. Тэрээр трансцендент эрдэм мэдлэг бүхний амь сүнс нь хийгээд трансцендент жаргал цэнгэлийн далайг улам улмаа лавшруулан гүнзгийлж, бид бүхний ямагт хүсэн байх тэр ариун рашаанаар цэнгэн жаргах боломжийг олгодог билээ.

2

намнам акари бахудха нижа-сарва-шактис

татрарпита нийамитах смаране на калах

этадрши тава крпа бхагаван мамапи

дурдаивам идршам ихажани нанурагах

Ай Бурхан минь ээ, зөвхөн Таны ариун гэгээн нэр алдар л бүхий л амьд оршнолуудад адис өршөөлөө хайрлаж чадах билээ. Иймээс ч Танд Кришна, Говинда гэх мэт сая, сая нэр бий. Эдгээр трансцендент нэрүүддээ Та Өөрийн бүх трансцендент эрч хүчээ шингээн өгсөн бөгөөд энэ ариун нэрсийг давтан дуудах хатуу дэг жаяг үгүй билээ. Ай Бурхан минь ээ, Өөрийн өршөөл энэрлээр Таны ариун гэгээн нэр алдрыг давтан дуудсанаар Танд хялбараар хүрч болох сайхан бололцоог бидэнд хайрласан билээ.

3 

трнад апи суничена

тарор апи сахишнуна

аманина манадена

киртанийах сада харих

Өөрийгөө зам дээр хэвтэж буй өвснөөс ч доор тавьж, ухаан санааны номхон хүлцэнгүй төлөвт Бурханы ариун гэгээн нэрийг давтан унших хэрэгтэй бөлгөө. Нэг байрандаа хөдөлгөөнгүй зогсох модноос ч тэвчээртэй байж, хуурмаг нэр алдарт тэмүүлэх хүсэл сонирхлоос ангид оршин, бусдад хүндэтгэл үзүүлэхэд үргэлж бэлэн байх ёстой амой. Зөвхөн ухаан санааны ийм төлөв байдалд Бурханы ариун гэгээн алдар нэрийг байнгад давтан уншиж чадмуй.

4 

на дханам на жанам на сундарим

кавитам ва жагад-иша камайе

мама жанмани жанманишваре

бхаватад бхактир ахаитуки твайи

Ай Бүхнийг Чадагч Бурхан минь ээ, би эд баялаг, хөрөнгө мөнгийг хураан хуримтлуулахыг хүсэхгүй, мөн надад үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй, үй олон дагалдагч шавь хэрэггүй билээ. Би цорын ганц зүйлийг л хүсэн мөрөөднөм: хариуд нь юу ч хүсч горилолгүйгээр, амьдралаас амьдралд Танд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийг болгоон соёрхоно уу.

5

айи нанда-танужа кинкарам

патитам мам вишаме бхавамбудхау

крпайа тава пада-панкажа-

стхита-дхули-садршам вичинтайа

Ай Нанда Махаражийн хүү минь ээ, Би хэдийгээр Таны мөнхийн албат ч гэлээ үхэх, төрөхийн аймшигт далайд хэдийнээ унаж ойчсон билээ. Намайг энэ үхлийн харанхуй далайгаас татан гаргаж, Таны бадамлянхуан өлмийн дор мөнхөд орших өчүүхэн тоосонцруудын нэгэн болгож соёрхоно уу.

6 

найанам галад-ашру-дхарайа

ваданам гадгада-руддхайа гира

пулакаир ничитам вапух када

тава нама-грахане бхавишйати

Ай Бурхан минь ээ, Таны ариун гэгээн нэрийг давтан дуулах үеэр тасралтгүйгээр цуван асгарах хайрын сувдан нулимс чухам хэзээ, миний харах нүдийг чимэхсэн болоо ? Чухам хэзээ Таны ариун гэгээн нэр алдрыг давтан уншсанаар хоолой минь чичирхийлэн, хамаг биений минь үс өрөвхийлөн босох вэ?

7 

йугайитам нимешена

чакшуша правршайитам

шунйаитам жагад сарвам

говинда-вирахена ме

Ай Говинда ! Чамаас салан хагацах мөч бүхэн надад бүхэл бүтэн галав эрин мэт санагдах бөлгөө. Уй гашууд автсан миний нүднээс нулимсан гол цувран асгарах ба Чамгүйгээр хорвоо дэлхий тэр чигээрээ хов хоосон мэт бодогдмуй.

8 

ашлишйа ва пада-ратам пинашту мам

адаршана марма-хатам кароту ва

йатха татха ва видадхату лампато

мат-прана-натхас ту са эва напарах

Надад Кришнагаас өөр ямар ч Эзэн Захирагч гэж үгүй билээ. Тэр намайг чангаар тэвэрч байсан ч эсвэл надтай үл учран зүрхийг минь хэдэн хэсэг тасар татан хаясан ч Чи миний хувьд энэ л хэвээрээ мөнхөд оршмуй. Тэрээр юу л хүснэ түүнийгээ хийг. Учир нь тэрээр юунаас ч үл хамааран үргэлжид миний мөнхөд мөргөн залбирах Эзэн Захирагч минь хэвээр үлдэх бөлгөө.

 

Алт нүүрс төнхөж хөрсөө сэндийчсэн хөгжил

Ашиг хонжоо зүүдэлж хүнээ байсан хөгжил

Үнэтэй машинаар гангарч стресс нээсэн хөгжил

Үйтэн хуараар гоёж сэтгэлээ хаасан хөгжил

Чамин архи бүтээж аюул лонхолсон хөгжил

Шар хэвлэлд залагдаж алдар далласан хөгжил

Уран цэцэн үгсээр уралдаж урхидсан хөгжил

Утаан үүл урлаж тэнгэрээ чимсэн хөгжил

Сайхан үг амлаж сонгуульд ялсан хөгжил

Сайдын сэнтий булаалдаж ичихээ мартсан хөгжил

Шашин шүтлэгээр бамбайлж хүндлэл олсон хөгжил

Шаргал хувцас өмсч нэгнээ мэхэлсэн хөгжил

Элдэв суваг үзүүлж цаг барсан хөгжил

Эротик кино гаргаж нүүр түлсэн хөгжил

Техникийн хүчинд эрдэж байгалиа бассан хөгжил

Тэнгэр, лусаа мартаж биедээ эрдсэн хөгжил

Амьтны мах зооглож хэлээ гялайлгасан хөгжил

Ардын сургаалаа орхиж ахмадаа хялайсан хөгжил

Буян нүгэл хоёрыг танихаа байсан хөгжил

Бурхан, чөтгөр хоёрыг тоохоо больсон хөгжил

Намын номонд чихээ тушааж

Дамын наймаанд нүдээ зориулсан

Орчин үеийн хүмүүс бид

Орчноо ер анзаарахгүй юм даа

Тив дэлхий дулаарч байна

Тэнэмэл өвчин нэмэгдэж байна

Осол гэмтэл олширч байна

Орон гэргүйчүүд ихсэж байна

Халуун оронд цас оров

Хар салхи хааяагүй сүйтгэв

Хөнөөлт түймэр гарах нь олшров

Хүний үхэл эрс нэмэгдэв

Газар хөдлөж баахныг нь залгина

Галт уул бөөнөөр нь түйвэргэнэ

Онгойдоггүй бороо олноор нь урсгана

Онгоцны ослоор хотлоороо явчихна

Шувууны ханиад, эмчлэгддэггүй ДОХ

Цунамийн аюул, усны үер

Шил шилээ харан ар араасаа жагссан

Шинэ шинэ асуудлууд биднийг хүлээн байна

Тэнэг хүүхдийг нэг алгаддаг

Тэгээд болохгүй бол хоёр алгаддаг

Тэрүүхэндээ хорсож шүд зуувч

Тэртээ хойно хайрыг ухаардаг

Ахан дүүс минь аюул айсуй

Аюулын цаана ухаарал айсуй

Ухаарлын цаана эвлэрэл айсуй

Эвлэрэлийн цаана жаргал айсуй

Шумуулын чинээ байж

Арслантай тулалдаж чадах уу

Судар шастир мэдэхгүй байж

Номтонтой арцалдаж болох уу

Бутын чинээхэн байж

Бурхантай тэрсэлдэж чадах уу

Өчүүхэн жаахан байж

Үнэмлэхүй үнэнтэй сөргөлдөх үү

Алив та минь нүдээ нээж

Алаг дэлхийг ёсоор нь харъя

Тэнэглэл, бардамналаа эгнэгт орхиж

Дээд Бурханы өлмийд сөгдөе

2008-02-21

 

Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад

Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд

Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл

Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо.

Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж

Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана

Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт

Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана

Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж

Авралт ариун номыг амны цаас болгож

Аль л болохгүй бүхнийг үйлдэж явсандаа халаглаж

Алгаа хавсран Бурханд мөргөн залбирч эхэлнэ

Орчлонд дөнгөж төрүүтээ Бурхан тандаа мөргөнө

Огт хэрэггүй зүйлсээр оролдохоо ер болино

Ертөнцөд уях үйлийн уяа хүлээсийг тасалж

Ердөө би дахин эхийн хэвлийд орохгүй

Ийм андгай өргөж энэ дэлхийд ирмэгцээ

Эдэлж байсан зовлон, тавьсан тангаргаа мартана

Зэрэглээ мэт орчлонгийн зэрвэсхэн жаргалд хууртаж

Хэмжээт энэ насаа хэнэг ч үгүй дуусгана.

 

Scroll to Top