Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 40
Views Yesterday : 41
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

 

Америкийн эргийг чиглэн Атлантын далайг гатлан явж буй хөлөг онгоцны тавцан дээр 1965 оны есдүгээр сарын 10-ны баасан гаригт Шрила Прабхупада өөрийн өдрийн тэмдэглэлдээ ийм нэгэн зурвасыг бичиж үлдээжээ: “Өнөөдөр хөлөг онгоц давлагаанд хөдлөн ганхсангүй. Бие маань арай дээрдэж байгаа бололтой. Гэвч би Вриндавантай мөн миний Эзэн Шри Говинда, Гопинатха, Радха-Дамодартай  хагацан салахуйн шаналлыг амсаж байна.

Миний цорын ганц тайвшрал бол “Чайтанья-чаритамрита” бөгөөд түүнийг уншиж би Бурхан Чайтаньягийн лилагийн ариун рашаанаар цэнгэн жаргана. Би зөвхөн Шри Бхактисиддханта Сарасватийн хүсэлтийг биелүүлэхээр Бхаратабхумиг орхин одном. Түүний хүсэлтэнд Бурхан Чайтаньягийн таалал илрэлээ олсон билээ. Байвал зохихуйц чанаруудын сүүдэр ч үгүй би Бурханы Адислалт Түүний заавар тушаалыг биелүүлэхээр аз сорин явж байна. Вриндаванаас алсад оршин ахуйдаа би зөвхөн Түүний өршөөлд найдан байгаа билээ”. Гурван өдрийн дараагаар яг л энэ мэт цэвэр чин бишрэл сүсэгтэйгээр Шрила Прабхупада дараахь залбирлыг бичжээ:

 

 

(дахилт)

Ай ах дүү нар минь ээ, та бүхэнд шударга үнэнийг хэлье: Шримати Радхарани танд сэтгэл ханамжтай болох тэр цагт л Дээд Бурхан Кришна танд аз хийморийг илгээх болно.

 

1. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Тхакур нь Шачидевийн хүү Бурхан Гаурангад машид эрхэм билээ. Дээд Бурхан Шри Кришнад чин бишрэлээр үйлчлэн  зүтгэхүйн үйлэнд түүнтэй эн зэрэгцэх нь үгүй. Тэрээр аугаа их ариун гэгээн номын багштан бөгөөд ертөнцийн бүх эгэл хүмүүст Кришнад тэмүүлэх гүн гүнзгий чин бишрэл сүсгийг хайрласан билээ.

2. Түүний халуун хүсэл мөрөөдлийн хүчээр Бурхан Гаурангийн ариун гэгээн нэр барууны бүх орнуудад тов тодорхой болох билээ. Гацаа тосгон, том жижиг хотууд, далайд, тэнгист, том жижиг гол мөрөнд ч хаа сайгүй Бурхан Кришнагийн ариун нэрийг магтан дуулах болно.

3. Шри Чайтанья Махапрабху Өөрийн хэмжээ хязгааргүй өршөөлөөр дэлхийн бүх өнцөг буланг байлдан дагуулж, трансцендент онгод хөөрлийн цутгалан газар дэлхийд халин асгармуй. Тийнхүү бүхий л нүгэлт, азгүй  хөөрхий амьд оршнолууд аз жаргалыг олж авсан тэр цаг мөчид вайшнавуудын хүсэл мөрөөдөл биелэх болно.

4. Миний Гуру Махаража надад энэ үүрэг даалгаврыг хариуцуулан өгсөн ч надад энэ хариуцлагатай үйлийг хийх чанар үгүй хийгээд түүнийг биелүүлэх чадвар ч мөн үгүй билээ. Би бол унан доройтсон өчүүхэн нэгэн тул ай Бурхан минь ээ, би Танаас адис өршөөлөө хайрлахыг хүсэн гуйж байна. Надад энэхүү үүрэг даалгаврыг гүйцэтгэн биелүүлэх чадварыг хайрлаач. Зөвхөн Та л надад туслаж чадах бөгөөд учир нь Танаас илүү авьяаслаг, мэргэн нь үгүй билээ.

5. Та Өөрийн хүч чадлаа хайрласан тэр хүн амьдралдаа бүрнээ амжилтанд хүрэх болно. Учир нь номын багшдаа үйлчлэн зүтгэснээр тэрээр Туйлын Үнэнийг танин ойлгоно. Энэхүү үйлчлэн зүтгэлийг үйлдэх боломж бүхий тэр хүн аз жаргалаар дүүрэн бялхдаг билээ. Хэрэв түүнийг аз хийморь ивээвэл тэрээр Тантай харьцах сайхан боломжийг олж авах болно.

6. “Ай Бурхан минь ээ, ай Дээд Бурханы Бодгаль минь ээ, зүрхэндээ нэг нь нөгөөгөөр солигдон байх олон олон материаллаг хүслийг тээн би бүхий л хүмүүсийг явдаг тэр л жимээр алхалмуй. Тийнхүү  алхам алхмаар  могойгоор дүүрэн үл эзэгдэх нүх тийш дөхөн байна би. Гэвч Таны албат Нарада Муни өршөөнгүйгээр намайг өөрийн шавиа болгож, хэрхэн трансцендент түвшинд хүрэх тухай заан сургасан билээ. Иймээс түүнд үйлчлэхийг би өөрийн нэгдүгээр зэргийн үүрэг хэмээн ойлгоном. Би хэрхэн яаж энэ үйлчлэл зүтгэлээ орхих билээ ? ”. (Энэ үгийг Прахлада Махаража Бурхан Нрисимхад хандан өгүүлсэн байдаг. Шримад-Бхагаватам, 7.9.28).

7. Ай Бурхан Кришна минь ээ, Та миний мөнхийн дагуул бөгөөд Таныг мартаж орхисноор би майягийн цохилтонд өртөн нэг амьдралаас нөгөө амьдралд зовж зүдрэн байна. Гэвч хэрэв өнөөдөр надад Тантай дахин учрах боломж тохиох аваас би хэзээ ч Таныг үл орхином.

8. Эрхэм найз минь ээ, Чамтай дахин  хамт байх хувь тохиовол би өгүүлж баршгүй аз жаргалтай болохсон. Өглөө эрт нуга талаар хэрэн хэсүүчилж, Вражийн ой дундуур гүйж, тоглон наадахсан. Бурханлаг онгод хөөрөлд автаж, газар дээгүүр өнхрөн бөмбөрөх болно. Ай чухам хэзээ энэ гэрэлт өдөр ирэх вэ?

9.  Чиний тухай ийм бодол өнөөдөр надаас үл сална. Үүнээс гайхамшигтай нь үгүй билээ. Гүн гүнзгий уйтгар гунигт автан би Таныг дуудан байна. Би Таны мөнхийн албат бөгөөд иймээс ч Таны хүрээллийг тэсч ядан хүснэ. Ай Бурхан Кришна минь ээ, Та бол амжилтанд хөтлөх цорын ганц зам билээ.

 

 

 

(дахилт)

кришна таба пунйа хабе бхаи

э-пунйа корибе жабе радхарани кхуси хабе

дхрува ати боли тома таи

1

шри-сиддханта сарасватишачи-сута прийа ати,

кршна-себайа жара тула наи

сеи се моханта-гуру, жагатер мадхе уру,

кришна-бхакти дей тхаи-тхаи

 

2

тара ичхча балаван, пашчатйете тхан тхан,

хой жате гаурангер нам

пртхивите нагаради,асамудра нада нади,

сакалеи лой кришна нам

 

3

тахале ананда хой, табе хой диг-вижай,

чайтанйер крипа атишай

майа душта духкхи, жагате сабаи сукхи,

ваишнавер иччха пуна хой

 

4

се каржа же корибаре,агья жади дило море,

жогйа нахи ати дина хина

таи се томара крипа, магитечхи анурупа,

ажи туми сабар правина

 

5

томара се шакти пеле, гуру-себайа басту миле,

жибана сартхак жади хой

сей се сева паиле, тахале сукхи хале,

таба санга бхагйате милой

 

6

эвам жанам нипатитам прабхавахи-купе

камабхи камам ану йах прапатан прасангат

критватмасат сураршина бхагаван грхитах

со’хам катхам ну висриже тава бхритйа-севам

 

7

туми мор чира сатхи, бхулийа майар латхи,

кхаийачхи жанма-жанмантаре

ажи пунах э сужога, жади хой жогажога,

табе пари тухе милибаре

 

8

томара милане бхаи,абар се сукха паи,

гочаране гхури дин бхор

ката бане чхутачхути, бане кхаи лутапути,

сеи дин кабе хабе мор

 

9

ажи се субидхане, томара смарана бхела,

баро аша дакалом таи

ами томара нитйа-даса, таи кори эта аша,

туми бина анйа гати наи

 

 

Орчуулсан: Балабхадра дас

 

Үнэгэн харанхуйг сиймхийлж хүний юм цохичихоод

Үр хүүхдээ тэжээнэ гэж амьтны амь хороочихоод

Албан тушаалаа ашиглаж авилга хахууль ханцуйлчихаад

Архи, тамхи наймаалж ашгийн уутаа язлачихаад

Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж

Ёсон бус үйлээ өөрөө өөртөө зөвтгөж

Харь орны ном маньд хамаагүй гэж

Хар бараан үйлээ харанхуй мунхгаараа хайцаалдаг

Та бидний үйлийг харах гэрч харин бий

Тавьтир муухан үгний хариу ирэх цаг бий

Хар эрээн бодлын үр ургах үе бий

Хааашаа ч зугадах аргагүй хариуцлага тооцогдох мөч бий

Гучин гурван сая сахиулсан тэнгэр харж байна

Гурван цагийг мэдэх Дээд Сүнсэн тольдож байна

Гэрэлтэй өдрийн цагт Наран гариг бичиглэж байна

Гэрэлгүй шөнийн харанхуйд одод зургийг нь авч байна

Амьсгалж буй агаар, амталж буй ус гэрч

Амьдарч буй орон зай, зуухан дахь гал гэрч

Алхаж буй газар, амьтны нүд гэрч

Амьсгал хураахын цагт догшин Ямаража хаан гэрч

Бидэнд одоо тэгэхээр зугатах газар байна уу

Бишгүй хийсэн үйлийнхээ сүүдрээс дайжиж чадах уу

Кармын хатуу нумны ган суманд харвагдаж

Гарах гарцгүй болсон хөөрхий тэнэгхэн амьтсаа

         2008-02-05. Улиастай хот

10 avatar.jpg

 

Шри Дашаватара стотра

Жаядева Госвами

( Гита Говиндагаас )

  1. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Загасны дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Аварга том загасны дүрд хувилан Та галав юүлэх үеийн шуугисан их усанд живж байсан Ведийг аврах завь нь болсон билээ.
  2. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай яст мэлхийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Бурханлаг яст мэлхийн дүрээр Та сүүн далайг хутгах бүлүүрийн үүргийг гүйцэтгэж байсан аугаа уул Мандараг өөрийн аварга том нуруун дээр тогтоон барьж байсан билээ. Таны нуруун дээр оршин ахуйдаа тэр аугаа уул шарх сорвийг санагдуулам ул мөрийг үлдээсэн ба энэ нь Таны нуруунд хэмжээ хязгааргүй алдар нэрийг авч ирсэн билээ.
  3. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Бодон гахайн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Та вээр орчлонгийн ёроолд унасан Гарбходака далайн уснаа живэн байсан Сарны гадарга дээрх толбыг санагдуулам энэхүү Газар Дэлхийг Өөрийн соёон дээрээ тогтоон барьж байсан билээ.
  4. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай хүн-арслангийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Хүн өөрийн хуруугаар зөгийг хоёр хэсэг болгон хаядаг шиг Та бээр тийм хялбараар Өөрийн гайхамшигт хурц хумсаараа зөгийтэй эгээ адилхнаар, чөтгөр Хирянькашипугийн биеийг тасар татан хаясан билээ.
  5. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ. Ай Одой-брахманы дүрд хувилсан Бурхан Хари минь ээ. Таны алдар бадартугай. Ай гайхалтай одой дүрт Бурхан минь ээ, Өөрийн аварга том алхмаараа Та хаан Балиг мэхэлж харин бадамлянхуан өлмийн хумснаас тань урсан гарах Гангын усаараа Та энэ ертөнц дээрх бүхий л амьд амьтдыг аварсан билээ.
  6. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Бхригупатигийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Та бээр Танд алагдсан кшатрий-чөтгөрүүдийн бие цогцсоос урсан гарах цусан голоор Курукшетрийн талбарыг бялхаасан билээ. Та энэ ертөнцийн нүгэл хилэнцийг угаан арчсан ба Таны ачаар хүмүүн нар материаллаг ахуйн дүрэлзэн асах галаас аврагдсан билээ.
  7. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Рамачандрын дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Ланкын тулалдаанд Та арван толгойт Равана мангасыг даран сөнөөж, гайхамшигтай бэлгээр тэднийг баясгахыг хүссэндээ түүний толгойг Индра тэргүүнтэй арван зүгийг захиран ноёлох тэнгэр шүтээнүүдэд өргөсөн хийгээд тэдэнд багагүй зовлон зүдгүүр учруулсан тэрхүү хэрцгий догшин амьтныг Та л устгаасай хэмээн тэд хэдийнээс мөрөөдөж байсан билээ.
  8. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай анжис барьсан Баларамын дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Бие тань нүд гялбам цагаан өнгөтэй ба хувцас тань яг л дөнгөж бүрэлдэн бий болсон үүл мэт цэнхэр өнгөтэй ажгуу. Өөрийн гайхамшигт бараан өнгөөр энэхүү хувцас нь Ямуна мөрний усыг санагдуулдаг билээ. Тэрээр Таныг Өөрийн анжсаар газар дэлсэх бүрд тань маш ихээр айдас хүйдэст автаж байдаг гэнэм.
  9. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Буддагийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Ай Будда минь ээ, Таны зүрх энэрэл нигүүлслээр дүүрэн хийгээд ведийн тахилга өргөл хийх нэрийдлээр өрөвдөм хөөрхийлөлтэй амьтдыг алж нядлах үйлийг эрс буруушаасан билээ.
  10. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай Калкийн дүрд хувилсан Бурхан Хари минь ээ ! Таны алдар бадартугай ! Сүүлт од мэт илрэн залрах ахуйдаа Та бээр аймшигт илдийг гартаа барьж байдаг гэнэм. Тэрхүү илдээрээ Та Кали югагийн төгсгөлд амьдарч байсан бузар булай уналт доройтолд дорсон хүмүүсийг устгадаг билээ.
  11. Ай Кешава! Ай Орчлонгийн Эзэн минь ээ ! Ай энэхүү арван янзын дүрд хувилан буун заларсан Бурхан Хари минь ээ. Таны алдар бадартугай ! Эрхэм уншигч та яруу найрагч Жаядэвийн дууллыг сонсоорой. Учир нь дууллуудын сор нь болсон энэ дуулал аз жаргалыг бэлэглэж сайн сайхныг авчрах бүлгээ. Энэ дуулал нь энэхүү харанхуй ертөнц дэхь хамгийн гайхамшигт нандин зүйл нь билээ.
  12. Ай Бурхан Кришна минь ээ! Энэ арван дүрд хувилан буун заларсан Таны өмнө сөгдөн мөргөе. Матьсийн дүрээр Та Ведийг аварч, Курмын дүрээр аугаа уул Мандараг нуруун дээрээ тогтоон барьж байсан билээ. Варахын дүрээр Та Өөрийн соёогоор Дэлхийг өргөн гаргаж, Нрисимхийн дүрээр дайтья Хираньякашипугийн цээжийг хага татаж, Ваманын дүрээр Та дайтьийн хаан Балийг хууран мэхэлсэн билээ. Түүнээс гурван алхмын хэмжээтэй газар гуйгаад Та аварга том гурван алхмыг хийж бүхий орчлонг булаан авсан билээ. Парашурамын дүрээр та нүгэлдээ живсэн бүхий л кшатриудыг егүүтгэсэж харин Рамачандрын дүрээр ракшасуудын( мангасуудын ) хаан Раванаг даран сөнөөсөн. Баларамын дүрээр анжис мөрөндөө тээн түүгээрээ Өөрийн эрх мэдлийг ариун бусчуудад үзүүлж, Ямуна мөрөнг Өөртөө татан авч ирсэн билээ. Бурхан Буддын дүрээр энэ ертөнцөд оршин буй бүхий л амьд амьтсыг өршөөн нигүүлсэж, харин Калкийн дүрээр млеччх буюу унан доройтсон хүмүүсийг самууруулахын тулд Кали-югагийн төгсгөлд залрах бүлгээ.

1

Пралайа-пайодхи-жале дхритаван аси ведам

Вихита-вахитра-чаритрам акхедам

Кешава дхрита-мина-шарира жайа жагадиша харе 

2

Кшитир иха випулатаре тиштхати тава приштхе

Дхарани-дхарана-кина-чакра-гариштхе

Кешава дхрита-курма-шарира жайа жагадиша харе 

3

Васати дашана-шикхаре дхарани тава лагна

Шашини каланка-калева нимагна

Кешава дхрита-шукара-рупа жайа жагадиша харе 

4

Тава кара-камала-варе накхам адбхута-шрингам

Далита-хиранйакашипу-тану-бхрингам

Кешава дхрита-нарахари-рупа жайа жагадиша харе

Чхалайаси викрамане балим адбхута-вамана

Пада-накха-нийра-жанита-жана-паавана

Кешава дхрита-вамана-рупа жайа жагадиша харе 

6

Кшатрийа-рудхира-майа жагад-апагата-паапам

Снапайаси пайаси шамита-бхава-тапам

Кешава дхрита-бхригупати-рупа жайа жагадиша харе

7

Витараси дикшу ране дик-пати-каманийам

Даша-мукха-маули-балим раманийам

Кешава дхрита-раама-шарира жайа жагадиша харе 

8

Вахаси вапуши вишаде васанам жаладаабхам

Хала-хати-бхити-милита-йамунаабхам

Кешава-дхрита-халадхара-рупа жайа жагадиша харе

Ниндаси йажна-видхер ахаха шрути-жаатам

Садайа-хридайа даршита-пашу-гхаатам

Кешава дхрита-буддха-шарира жайа жагадиша харе 

10 

Млеччха-ниваха-нидхане калайаси караваалам

Дхуумакетум ива ким апи караалам

Кешава дхрита-калки-шарира жайа жагадиша харе 

11

Шри-жайадева-кавер идам удитам удаарам

Шрину сухкха-дам шубха-дам бхава-саарам

Кешава дхрита-даша-видха-рупа жайа жагадиша харе

12

Ведан уддхарате жаганти вахате бху-голам удбибхрате

Даитйам даарайате балим чхалайате кшатра-кшайам курвате

Пауластйам жайате халам калайате каарунйам аатанвате

Млеччхан муурчхайате дашаакрити-крите кришнайа тубхйам намаха

 

Дхйана – Бясалгалд зориулсан Мантра

ВИДЖАЙЕНАЙУТОРАТХАСТХИТАХ ПРАСАМАНИЙА САМУДРАМАДХЙАТАХ

ПРАДАДАТТАНАЙАНДВИДЖАНМАНЕ СМАРАНИЙО ВАСУДЕВАНАНДАНАХ

Орчуулга:

Бид, далайн гүнээс тодрон гарч ирэх амжилт ялалтын нүд гялбам морин тэргэн дээр залран буй Бурхан Кришна хийгээд Аржуна нар дээр төвлөрөн бясалганам. Бурхан гайхамшигтай, алдар суу нь түгсэн жаал хүүг( бурхны чин бишрэлтэн ) гар дээрээ аваад, өргөн баримуй.

Жапа Мантра:

ДЕВАКИСУТАМ ГОВИНДАМ ВАСУДЕВАМ ДЖАГАТПАТИМ

ДЕХИМ-ТАНЙАМ КРИШНА-ТВА-МАХАМ ШАРАНАГАТАХ

Энэхүү мантраг далай, тэнгис, нуурын эрэг дээр( боломжтой бол Жаганнатха Пурид ) уншиж эхлэгтүн. Мантраг хүүхэдтэй болохоосоо өмнө хэдэн сарын туршид 1 лакх буюу 100,000 удаа унших хэрэгтэй. Ингэснээр танай гэр бүл алдар суу нь түгсэн, сайн хүүтэй болох болно.

Бичсэн:Чандрамукха дас

Орчуулсан: Балабхадра дас

 

(“Гитавали”-гаас)

(жая) радха-мадхава кунжа-бихари

гопи-жана-валлабха гири-вара-дхари

йашода-нандана, бража-жана-ранжана

йамуна-тира-вана-чари

Радхын амраг хайрт Кришна вээр

Вриндаваны ой шугуйд

Амраг хайрын тоглоом цэнгэлээ өрнүүлмүй.

Вражийн малчдын хайрыг булаасан тэрвээр

Аугаа уул Говардханыг хялбараар өргөсөн билээ.

Яшода ээжийн хайртай хүү,

Вражийн оршин суугчдын баяр баясгалан тэрээр

Ямуна мөрний эрэг дагуухь ой шугуйгаар

Ямагт хэрэн зугаацаж явмуй.

 

Шрила Прабхупада энэ дууг дуулах маш их дуртай байсан билээ. Тэрээр энэ дууг лекц эхлэхийнхээ өмнө дуулдаг байсан юм. Аллахабад, Горакхпурт лекц хийж байх үедээ энэ дууны эхний хоёр мөрийг дуулмагцаа транс буюу гүн бясалгалд орсон юм. Хэсэг хугацааны дараа орчноо мэдрэх чадвартай болуут тэрээр: ”одоо зүгээр л Харе Кришнаг” дуулцгаагтун гэж билээ. Шрила Прабхупада хэлэхдээ, энэ дуу бол “Вриндаваны маш тодхон дүрслэл хийгээд түүнд Шримати Радхарани, Вриндаван, Говардхан, Яшода ээж, Вриндаваны малчид бүгд багтсан байдаг” хэмээн ярьдаг байсан юм.

Жич: Энэ дууг Шрила Прабхупадын дуулснаар Audio булангаас татан авч сонсож болно.

Орчуулсан: Балабхадра дас

Scroll to Top