Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 39
Views Yesterday : 41

Хөг муутай хөгжмийг

Хүчээр нүдээд яах вэ

Үг ойлгохгүй хүмүүнийг

Үглэж сургаад яах вэ

Ая ордоггүй хөгжмийг

Албаар балбаад яах вэ

Аврал мэдэхгүй хүмүүнийг

Аргадаж сургаад яах вэ

 

Гэрийн гадаахь угаадсан дээр

Хэрээ, турлиах цуглана даа

Хээрийн цэнгэг нуурандаа

Хээнцэр хун хөвнө дөө

Баахан улай оловч

Бараан хэрээ чамлана даа

Жаахан замаг төнхөөд л

Цагаахан хун цадчихна даа

Íîìûí ãýãýýí ¿íýíèéã

Íóõàöòàé õ¿ðòýõ õ¿ñýë íü

Àíãèæðàëä õ¿ðýõ çàìûí

Àíõíû àëõàì ìºíºº

Байгаа жаахан зүйлдээ

Баттай ханах сэтгэл нь

Төгст хүрэх замын

Түрүүчийн алхам мөнөө

Балабхадра дас

(“Прартхана”-гаас)

 1

нитаи-пада-камала, коти-чандра-сушитала,

же чхайай жагата журай

хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи,

дридха кори’ дхаро нитаира пай

2

се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р,

сеи пашу боро дурачар

нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе,

видйа-куле ки корибе тар

 3

аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа,

асатйере сатйа кори мани

нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе,

дхаро нитаи-чарана ду’кхани

4

нитаийер чарана сатйа, тахара севака нитйа,

нитаи-пада сада коро аша

нароттама боро дукхи, нитаи море коро сукхи,

ракхо ранга-чаранера паша

   Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын

тайлбар

GN Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм.

Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там руу халин одох материаллаг ертөнц нь(жагат) цаг үргэлж түймрийн галд автан байдаг. Энд бүгд амар тайвныг үл мэдэн хатуу бэрх тэмцлийг хийсээр байна. Хэрэв хүмүүс амар тайвныг хүсэх аваас тэд сая сая сарны туяа мэт гэрэлтүүлэн гийгүүлэгч Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодох хэрэгтэй. Журайа гэдэг нь “хөнгөрөх” гэсэн утгатай. Оршихуйн төлөөх энэхүү тэмцлийг зогсоох, материаллаг зовлон зүдгүүрийн түймрийг даран унтраахыг үнэхээр хүсэгч хүнд Нароттама дас Тхакур, Бурхан Нитьянандын нөмөр нөөлгийг хайгтун гэж зөвлөжээ.

     Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодсон хүн чухам юу олж хожих вэ? Нароттама дас Тхакур: хено нитаи бине бхаи – хүн Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт үл хоргодвол радха-кришна паите наи- түүнд Радха-Кришнад ойртоход нэн хүнд бэрх болно гэж өгүүлжээ. Кришнагийн ухамсрын хөдөлгөөний зорилго нь биднийг Радха-Кришнад ойртон дөхөхөд туслах болон Дээд Бурханы зүгт, Түүний дээдийн цэнгэл хайрлагч бүжгэнд нэгдэхэд туслахад оршино. Радха-Кришнагийн бүжигт оролцогсдын дунд үнэхээрийн байлцахыг хүссэн хүн Нароттама дас Тхакурын зөвлөгөөг дагаж, Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн нөмөрт хоргодох ёстой.

     Цааш нь тэрээр: се самбандха нахи гэжээ. Самбандха гэдэг нь “холбоо” ба “хүрэлцэл” гэсэн утгатай. Нитьянандатай холбоо тогтоогоогүй тэр хүн хүний бие махбодид л олдох тэр сайхан боломжийг алдаж буй юм. Энэ тухай Нароттама дасын өөр нэгэн дуунд: хари хари бипхале жанама гонаину- Хэн бээр Нитьянандатай холбоо үл тогтоонов, мөн тийнхүү Радха-Кришнад ойртохыг үл эрмэлзнэв тэрээр дэмий хоосон амьдралаа өнгөрөөж буй билээ. Бритха гэдэг нь “үр ашиггүй”,   жанма нь “амьдрал”,  та’р гэдэг нь “түүний”, самбандха гэдэг нь “харилцаа” хэмээсэн утгатай. Энэхүү үнэлж баршгүй бэлэг болсон  хүний бие махбодийг хүлээж авчихаад Нитьянандатай харилцаа тогтоохыг үл эрмэлзэгч хүн нь өөрийн амьдралаа үрэн таран хийж байгаа хэрэг юм. Чухам яагаад ? сеи пашу боро дурачар. Сей гэдэг нь “тийм”, пашу нь “амьтан”, дурачар гэдэг нь “бузар булай үйлийг хийгч” буюу “хамгийн бузар булай үйлийг үйлдэгч” гэсэн утгатай. Хэрэв хүн юуны өмнө Бурхан Чайтанья болон Нитьянандын өршөөл адислалыг хүлээн авч, өөртөө Кришнагийн ухамсрыг хөгжүүлэхийг үл чармайх аваас тэрээр үр ашиггүйгээр өөрийн амьдралаа сүйтгэж буй хэрэг бөгөөд учир нь зүгээр л өөрийн амьтан адгуусны дур сонирхлыг өөгшүүлэн дэмжиж, мэдрэхүйгээ ханган цэнгүүлж л амьдарч буй юм. Нароттама дасын өгүүлснээр бол амьтдыг сурган гаршуулж болдог ч амьтантай эгээ адилхан хүн нь өөрийн адгуусны дур сонирхлыг илрүүлэн гаргадаг бөгөөд энэ нь магадгүй энэ ертөнц дээрхи хамгийн аймшигтай зүйл байж болох юм. Учир нь гэвэл тийм хүнийг тогтоон барих ямар ч боломжгүй билээ. Ердийн муур, нохой, тэр ч бүү хэл барыг ч сурган номхруулж болдог ч замаасаа хазайн гарсан хүний хийх ёстой тийм үйлийг хийхийг үл хүсэгч буюу өөрөөр хэлбэл өөртөө Кришнагийн ухамсрыг үл хөгжүүлэгч хүн нь өөрийн хөгжингүй оюун ухааныг адгуусны дур сонирхлоо хангахад ашиглаж эхэлдэг ба тийм хүнийг хазаарлан барина гэдэг маш хүнд. Улс оронд ямар ч хууль дүрэм тогтоосон ч тэд хулгайч хүнийг ариун шударга хүн болгон хувиргаж чадахгүй, түүнийг хориглон барих боломжгүй. Учир нь түүний зүрх сэтгэл бохирдсон байдаг. Засаг төр гэмт хэрэгтнийг гэсгээн шийтгэдэг гэдгийг хүн бүр сайн мэддэг хийгээд үүний зэрэгцээ ариун судар номуудад тамд тэднийг ямаршуу шийтгэл цээрлүүлэлт хүлээж буй тухай өгүүлсэн байгаад ч чөтгөр мэт хүмүүс нь хэдий тэд судар бичигт өгүүлснийг сонссон ч тогтоол шийдвэрийн заалтыг дурдсан ч тэднийг яагаад ч тогтоон хориглох боломжгүй.

    Тэд чухам юу хийдэг юм бэ? нитаи на болило мукхе. Нитьянанда гэж чухам хэн болохыг мэдэхгүй бөгөөд тэд хэзээ ч Бурхан Нитьянанда хийгээд Бурхан Чайтаньягийн нэрийг давтан дууддаггүй. Мажило самсара-сукхе. Мажило гэдэг нь “автах” гэсэн үг. Тийм хүмүүс нь материаллаг мэдрэхүйгээ хангах үйлэнд автан зууралдсан байдаг. Бурхан Чайтанья, Нитьянанда гэж хэн болох нь тэдний сонирхлыг нэг их татдаггүй. Ийм учраас тэднийг материаллаг оршихуйн гав гинж улам улам уян татдаг. Видйа-куле ки корибе тар – хэрэв хүн Нитьянандатай ямар ч холбоо тогтоолгүй, Кришнагийн ухамсрын зам мөр дээр гарахгүй бол түүнийг академик боловсрол буюу видйа, нэр нөлөөтэй гэр бүлд төрөх эсвэл аугаа том улс гүрэнд төрөх буюу кулагийн аль нь ч үл аврах бөлгөө. Ямар ч нэртэй гэр бүлд төрлөө гэсэн ясар ч аугаа том улс оронд төрсөн байлаа ч гэсэн, ямар ч гайхамшигтай боловсрол мэдлэгийг эзэмшсэн байлаа гэсэн үхэх мөчид түүний үйл байгалийн хуулийн дагуу таслан зогсдог ба энэ үйлтэйгээ тохирохуйц шинэ бие махбодийг тэрээр хүлээн авна.

     Чухам яагаад энэхүү хүн мэт адгууснууд амьдралын ийм хэлбэр маягийг даган мөрдөнө вэ? Аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа. Тэд материаллаг амьдралын тухай буруу төсөөлөлтэй байдаг учраас тэдний оюун ухаан самуурч Бурхан Нитьянандатай холбоотой өөрсдийн мөнхийн харьцаагаа мартдаг. асатйере сатйа кори мани – тийм мартамхай хүмүүс нь хуурмаг эрчмийг бодит оршдог мэтээр хүлээн авдаг. Асатйере – энэ нь байхгүй тэр зүйл буюу өөрөөр хэлбэл майя. Майя гэдэг нь үнэн хэрэгтээ үл орших тэр зүйлийг хэлдэг бөгөөд цаг зуурхны хуурмаг зүйл юм. Нитьянандатай холбоо үл тогтоосон хүмүүс нь энэхүү хуурмаг биеийг бодитоор оршдог мэтээр хүлээн авдаг.

     Цааш нь Нароттама дас Тхакур өгүүлэхдээ: нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе – “Хэрэв та үнэхээр Радха-Кришнатай харьцахыг хүсч тэмүүлж байвал, эхлээд Бурхан Нитьянандын адислалыг хүртэх хэрэгтэй. Тэрээр чамд Өөрийн адис ерөөлөө хайрласан зөвхөн тэр цагт чи Радха-Кришнад ойртон дөхөж чадна”. Дхаро нитаи-чарана ду’кхани. Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийгөөс бат бөхөөр атгаж авахыг Нароттама дас зөвлөжээ.

    Дараа нь тэрээр дахин: нитаийер чарана сатйа хэмээн өгүүлсэн байна. Майягаас атган барьсан хүн Нитьянандын бадамлянхуан өлмийг ямар нэг майя мэтээр бодох нь гүн гүнзгий эндүүрэл юм. Нитаи чарана сатйа– Нароттама дас Нитьянандын бадамлянхуан өлмий нь хуурмаг зүйл биш харин бодит оршдог хэмээн батлан өгүүлжээ. Тахара севака нитйа – Нитьянандад трансцендент хайраар үйлчлэн зүтгэхүйд автсан хүн нь мөн л трансцендент юм. Кришнагийн ухамсарт оршин байж, өөрийгөө Нитьянандад трансцендент хайраар үйлчлэн зүтгэхүйд зориулсан тэр хүн нь шууд л бүх зүйлс мөнх, тайлбарлаж баршгүй жаргал цэнгэлээр дүүрэн байдаг бурханлаг ертөнцөд эзэлдэг өөрийн трансцендент байр сууриндаа буцан очдог. Иймээс Нароттама дас, нитаи-пада сада коро аша – Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийгөөс цаг үргэлж сайтар атган барихыг чармайгтун хэмээн зөвлөжээ.

      Нароттама боро дукхи. Нароттама дас Тхакур, ачарья, тэрээр маш их азгүй амьтан хэмээн өгүүлсэн байна. Үнэн хэрэгтээ бол тэрээр бид бүгдийг төлөөлөн зүгээр л азгүй хүний дүрд тоглож байгаа хэрэг л дээ. Тэрээр: “Ай Бурхан минь ээ, би маш азгүй хүн” хэмээн өгүүлжээ. Нитаи море коро сукхи – “Ийм учраас намайг аз жаргалтай болгож өгөөч гэж Бурхан Нитьянандаа танаа мөргөн залбирч байна”. Ракхо ранга-чаранера паша – “Намайг Өөрийн тань бадамлянхуан өлмийд хоргодохыг болгоон соёрхоно уу”.

 “Ачарйа-вайшнавын дуунууд” номоос

 Орчуулсан: Балабхадра дас

Бхагавата-дхармаг Америкт номлохуй

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

 

1965 оны есдүгээр сарын 17нд Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Энэтхэгийн хилийн чанадад бүх дэлхий даяар Шри Чайтаньягийн сургаалыг номлох тухай зааврыг зүрхэндээ тээн “Жаладута” хөлөг дээр суун Бостон хотноо ирсэн юм. Бостоны сүрлэг өндөр байшингуудын бүүргэр дүр төрхийг хараад тэрээр энэ заавар тушаалыг биелүүлэх нь ямархан хүнд болохыг ойлгосон. Мөн түүнийг Бурханд итгэх итгэл үгүй Барууны хүмүүсийг энэрэн өрөвдөх сэтгэл эзэмдсэн юм. Очсоныхоо маргааш өдөр тэрээр энэхүү түүхэн залбирлыг бенгали хэл дээр бичсэн бөгөөд түүндээ тэрээр бүхий л унан доройтсон сүнснүүдийг аврахыг хүсэн Кришнад хүлцэнгүйгээр залбиран мөргөжээ.

1. Миний эрхэм хайрт Кришна минь ээ, Чи энэ өчүүхэн сүнсэнд эгэлгүй өршөөнгүй хандавч би чухам Чи яагаад намайг ийш нь авч ирснийг огтхон ч үл мэднэм. Одоо Чи юу л хүснэ түүнийгээ надаар хийлгэж болно.

2. Гэвч Чамд энд ямар нэг ажил байна хэмээн би тааварлаж байна. Эс бөгөөс чи яахин намайг энэ аймшигт газар луу авч ирэх билээ?

3. Энд амьдрагч хүмүүсийн ихэнхи нь мунхаг харанхуйн, шунал тачаалын материаллаг гунын хальсан дор орших ажээ. Материаллаг үйлэнд бүрнээ автсан тэд өөрсдийгөө их аз жаргалтай мэтээр бодох бөгөөд өөрсдийн амьдралдаа сэтгэл бүрэн ханамжтай байх бөлгөө. Иймээс ч тэд Васудевын трансцендент илгээлтийг үл хэрэгсэх ажээ. Тэд түүнийг ойлгож чадах эсэхэд би огт итгэхгүй байна.

4. Гэвч Чиний учир шалтгаангүй өршөөлөөр боломжгүй бүхэн болж бүтдэг гэдгийг би сайн мэдэх билээ. Учир нь Чи бол хамгийн авьяаслаг шидтэн шүү дээ.

5. Тэд чин бишрэл зүтгэлийн үл салам сайхан амтыг мэдэрч чадах болов уу? Ай Бурхан минь ээ, би зөвхөн Чиний адис өршөөлд найдна. Таны сургаалын жинхэнэ үнэнд энэ хүмүүсийг итгүүлэхэд минь туслахыг Танаас гуйя.

6. Таны тааллаар бүхий л амьд оршнолууд хуурмаг эрч хүчний нөлөөн дор оршдог билээ. Мөн Таны тааллаар хэрэв Та хүсвэл тэд худал хуурмагийн гав гинжнээс ангижран суларч чадна.

7. Танаас гуйя, тэднийг авраач. Тэд Таны илгээлтийг Та зөвхөн тэдэнд ангижралыг хайрлахыг хүссэн тохиолдолд л ойлгож чадах билээ.

8. “Шримад-Бхагаватам”-ын үг бол Таны хувилгаан билээ. “Бхагаватам”-ыг байнгад, хүлцэнгүйгээр сонссоны ачаар ямар ч эрүүл саруулаар сэтгэгч хүн Таны илгээлтийг ойлгож чадна.

9. “Шримад-Бхагаватам”-д(1.2.17-21) өгүүлснээр: “Шри Кришна, Бурханы Бодгаль нь Параматма буюу Дээд Сүнс дүрээр амьд оршнол бүрийн зүрхэнд залардаг ба үнэнч зүтгэлтэй чин бишрэлтнийг туслан тэтгэгч буюу өөрөөр хэлбэл өө сэвгүй худал хуурмаггүй Таны илгээлтийг сонсох амтыг өөртөө хөгжүүлэх болон түүнийг зөв зүйтэйгээр, сонсох болон давтан уншсан цагт чин бишрэлтний зүрхнээс материаллаг хүсэл сонирхлыг нь ариусган цэвэрлэдэг . “Бхагаватам”-ыг тогтмол сонсож, цэвэр чин бишрэлтэнд үйлчлэн зүтгэснээр хүн зүрхийг нь түгшээн байдаг тэр бүхнээс бараг бүрэн ангижирдаг. Тэр цаг мөчид трансцендент дуунд магтан дуулагдсан алдар суу нь бадарсан Бурханд хайраар үйлчлэн зүтгэх үйл эргэлт буцалтгүй болно. Хүний зүрхэнд ийм хайраар үйлчлэн зүтгэхүй байдал ноёлож эхэлмэгц шунал тачаалын/ражас/, мунхаг харанхуйн/тамас/гуна түүнд өөрийн нөлөөгөө үзүүлэхээ болих ба тачаангуй хүсэл хийгээд хүсэл шунал /кама/ түүний зүрхнээс эгнэгт арилдаг. Тийнхүү буяны гунад батжин, Бурханд хайраар үйлчлэн зүтгэх үйлээр амилсан чин бишрэлтэн нь материаллаг харилцаа холбоог таслан зогсоож, ангижралд/мукти/ хүрч, Бурханы Бодгалийн тухай эрдэм ухааныг хүртмүй. Ингэж зүрхэн дэхь уяа хүлээсийг таслах ба  бүхий л аюул занал эгнэгт дайжин одно.  Хүн, жинхэнэ эзэн бол Сүнс юм хэмээх ойлголтонд хүрсэн цагт үр дүнгийнх нь төлөө үйлдсэн үйлийн гинж/карма/ мултран унадаг ”.

10. Тэрээр мунхаг харанхуйн, шунал тачаалын гунын нөлөөнөөс ангижрах бөгөөд түүний зүрхэнд нуугдан байсан бүхий л таагүй болгон буцалтгүйгээр устан арилмуй.

11. Хэрхэн яаж би Кришнагийн ухамсрын эрдэм ухааныг тэдэнд хүргэх вэ? Би бол азгүй, өчүүхэн, унан доройтсон нэгэн билээ. Ийм учраас би Таны адислалыг хүсэн гуйж байна. Зөвхөн Таны адислалаар л би тэднийг итгүүлж дөнгөнө. Харин надад энэ даалгаврыг гүйцэтгэх хүч чадал үгүй билээ.

12. Ямартай ч ай Бурхан минь ээ,  Таны тухай энэ хүмүүст яриулахын тулд л Та намайг ийш нь авч ирсэн. Одоо Бурхан минь ээ, энэ оролдлого амжилтаар төгсөх үү, азгүйтлээр төсгөх үү гэдэг зөвхөн Танаас хамаарах билээ. Бүх зүйл Таны тааллаар л болно.

13. Ай бүх дэлхий ертөнцийн номын багш минь ээ! Таны илгээлтийг би зөвхөн давтаж л чадна. Хэрэв Та хүсч байвал тэд намайг ойлгох тэр бүхнийг хийгтүн.

14. Зөвхөн Таны учир шалтгаангүйгээр өршөөлөөр миний үг цэвэр тунгалаг байдлыг олж чадах билээ. Хүмүүсийн зүрхэнд нэвтэрч орсноор энэ трансцендент илгээлт тэднийг аз жаргалаар бялхаана гэдэгт би итгэлтэй байна. Тийнхүү хүмүүс өөрсдийн бүхий л зовлон, шаналлаас ангижирна.

15. Ай Бурхан минь ээ, би бол Таны гар дахь хүүхэлдэй билээ. Та намайг энд хэдийнээ бүжиглүүлэхээр авч ирсэн болохоор намайг бүжиглэхийг соёрхогтун, бүжиглүүлэгтүн. Ай Бурхан минь ээ, Өөрийн хүсч байгаагаараа л Та намайг бүжиглүүл.

16. Надад чин бишрэл сүсэг, эрдэм мэдлэг үгүй ч би Кришнагийн ариун нэрэнд гүн бат итгэж байна. Намайг Бхактиведанта гэж нэрлэсэн. Харин одоо хэрэв Та хүсвэл энэ нэрний жинхэнэ утга утга учрыг бататгахад минь тусална уу.

 

Хамгийн зол муутай, өчүүхэн дорд

А.Ч.Бхактиведанта Свами.

“Жаладута”хөлгийн тавцан дээр бичив,

Найрамдлын булан ,

Бостон, Массачусетс муж, АНУ.

1965 оны есдүгээр сарын 18.

 

 

1

баро-крипа каиле кришна адхамер прати

ки лагийаниле хетха коро эбе гати

 

2

ачхе кичху каржа таба эи анумане

нахе кеноа анибен эи угра-стхане

 

3

ражас тамо гуне эра сабаи ачханна

басудеб-катха ручи нахе се прасанна

 

4

табе жади таба крипа хой ахаитуки

сакал-и самбхава хой туми се каутуки

 

5

ки бхаве бужхале тара бужхе сеи раса

эта крипа коро прабху кори нижа-баша

 

6

томара иччхайа саба хой майа-баша

томара иччхайа наша майар параша

 

7

таба иччха хой жади тадера уддхар

бужхибе нишчаи табе катха се томар

 

8

бхагаватер катха се таба аватар

дхира хаийа шуне жади кане бар бар

 

9

шринватам сва-катхах кришнах

пунйа-шравана-киртанах

хридй антах-стхо хй абхадрани

видхуноти сухрт сатам

 

нашта-прайешв абхадрешу

нитйам бхагавата-севайа

бхагаватй уттама-шлоке

бхактир бхавати наиштхики

тада ражас-тамо-бхавах

кама-лобдхадайаш ча йе

чета этаир анавиддхам

стхитам саттве прасидати

 

эвам прасанна-манасо

бхагавад-бхакти-йогатах

бхагават-таттва-вигьянам

мукта-сангасйа жайате

 

бхидйате хридайа-грантхиш

чхидйанте сарва-самшайах

кшийанте часйа кармани

дришта эватманишваре

 

10

ражас тамо хате табе паибе нистар

хридайер абхадра саб гхучибе тахар

 

11

ки коре бужхабо катха баро сеи чахи

кхудра ами дина хина коно шакти нахи

 

12

атхача энечхо прабху катха болибаре

же томар иччха прабху коро эи баре

 

13

акхила жагат-гуру! бачана се амар

аланкрита корибар кхамата томар

 

14

таба крипа хале мор катха шуддха хабе

шунийа сабара шока духкха же гхучибе

 

15

анийачхо жади прабху амаре начате

начао начао прабху начао се-мате

каштхера путтали жатха начао се-мате

 

16

бхакти наи беда наи наме кхуб даро

“бхактиведанта” нам эбе сартхак коро

 

 Ухаан минь далайн давалгаа мэт тогтворгүй

 Уур хилэн минь хүчит салхи мэт жолоогүй

 Шунал минь шөнийн одод мэт тоолшгүй

 Сувдаг сэтгэл минь харанхуй ангал мэт ёроолгүй

            Бардам омголон зангийн эзэн болсон надад

            Башир яхир зангийн уурхай болсон надад

            Минийх гэдэг үзлээр орчлонг харагч надад

            Хэлтэрхийн төдий хэмжээтэй сайны чанар үгүй байна

Өршөөшгүй бурууг үйлдчихээд өөрийгөө өмгөөлөн сөрвөлзөж

Өрөөл сайн явбал өрцөндөө атаархал асааж

Мэдрэхүйн эрхтнүүддээ захирагдаж эрдэнэт насаа барсан

Мэдэхгүйн харанхуйд бүдэрч замаа олохгүй тэмтэрсэн

            Ариун гэгээн нэрийн бал мэт амтыг мэдрэхгүй

            Авралт номын багшийн бадам өлмийг хэрэгсэхгүй

            Балчигт зуурдхан орчлонгийн гашуун амтанд дурлаж

            Баларсан мунхаг нөхөдтэй гар барилцан сүжирхэж

Идэх жаахан юм, эдлэх хувцасны төлөө

Эрдэнэт алтан цагаа эзний эрхэнд тушааж

Амьтан хүн рүү боргоодог айлын зуудаг нохой шиг

Албатын үүрэгт баригдаж гэмгүй нэгэнтэй муудалцаж

            “Би”гэдэг үзлийн төмөр гинжинд дөнгөлөгдөж

            Бэрдийн харам сэтгэлээр эд юмаа авдарлаж

             Гүн хуурмагийн далайд живж яваа Бхадра дас

             Хүзүү хоолойноосоо уях хүнд чулууг л хайн байна.

Damodara Энэхүү залбирлыг Сатьяврата Муни нь Нарада Муни болон Шаунака Риши нартай уулзан ярилцах үедээ өгүүлсэн  ба Кришна Двайпаяна Вьясагийн “Падма-пуранд” дурьдагдсан байдаг.

“Картика сард Дамодара Бурханд мөргөх хэрэгтэй бөгөөд Сатьяврата мэргэний өгүүлэн айлдсан Бурхан Дамодарын тааллыг хангах “Дамодараштака” залбирлыг өдөр бүр уншин өргөх хэрэгтэй”.

(Шри Хари-бхакти-виласа, 2.16.198)

Жич: Энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 27 хүртэл Картика сар үргэлжилнэ.

1

намамишварам сач-чид-ананда-рупам

ласат-кундалам гокуле бхражаманам

йашода-бхийолукхалад дхаваманам

парамрштам атйантато друтйа гопйа

 

2

рудантам мухур нетра-йугмам мржантам

карамбхожа-йугмена сатанка-нетрам

мухух шваса-кампа-трирекханка-кантха-

стхита-граивам дамодарам бхакти-баддхам

 

3

итидрик сва-лилабхир ананда-кунде

сва-гхошам нимажжантам акхйапайантам

тадийешита-джнешу бхактаир житатвам

пунах прематас там шатавритти ванде

 

4

варам дева мокшам на мокшавадхим ва

на чанйам врине’ хам варешад апиха

идам те вапур натха гопала-балам

сада ме манасиа авирастам ким анйаих

 

 

5

идам те мукхамбхожам атйанта-нилаир

вритам кунталаих снигдха-рактаиш ча гопйа

мухуш чумбитам бимба-рактадхарам ме

манаси авирастам алам лакша-лабхаих

 

6

намо дева дамодарананта вишно

прасида прабхо духкха-жалабдхи-магнам

крипа-дришти-врштйати-динам батану-

гриханеша мам ажнам эдхи акши-дршйах

 

7

кувератмажау баддха-муртйаива йадват

твайа мочитау бхакти-бхажау критау ча

татха према-бхактим свакам ме прайаччха

на мокше грахо ме сти дамодареха

 

8

намас те сту дамне спхурад-дипти-дхамне

твадийодарайатха вишвасйа дхамне

намо радхикайаи твадийа-прийайаи

намо ’нанта-лилайа девайа тубхйам

  1.         Би вээр бие махбодь нь мөнхийн цэнгэл жаргал, эрдэм мэдлэгийн өлгий болсон Дээд Бурхан танаа хүлцэнгүйгээр мөргөнөм. Тэрээр Гокулын бурханлаг орноо оршин байх  агаад нүд гялбам гэрэл туяаг сацруулмуй. Далайн гахайн дүрийг санагдуулам, чимэн гоёсон ээмэг нь   Түүний хөдөлгөөний аясаар  хөнгөхөн хөдлөн ганхана. Модон ууранд уягдсан тэрээр Яшода эхээс айхын эрхэнд яаран сандран цааш тэмүүлэн зугатах хэдий ч Яшода ээж Түүнээс хурдан гүйх тул ямар ч байсан Түүнийг хөөн гүйцнэ*.(*Энэ үйл явдал нь Тэрээр Яшода ээжийн чанаж болгохоор хадгалж байсан тарагтай ваарыг хагалсан, дараахан нь таазанд өлгөн хадгалж байсан цөцгийн тосыг хулгайлсан зэргээс үүдэлтэй) Энэ л Дээд Бурхан, Шри Дамодарад би өөрийн хүндэтгэл бишрэлээ өргөмүй.
  2.        Эхийнхээ гар дахь уяа хүлээсийг хараад уйлан сандрах Тэрээр урсан гарах нулимсаа бадамлянхуа мутраараа арчих бөгөөд нүд нь айдас хүйдсээр дүүрэн байна. Лавайн биед орших нарийн зураас адил уран тансаг хүзүү нь мөн гурван зураастай ажээ. Хүзүүг нь чимсэн эрдэнийн сувдан зүүлт уйлан амьсгаадснаас нь болж чичрэн хөдлөн байна. Энгийн  дээсээр бус эхийн ариун хайранд хүлэгдсэн энэ л Дээд Бурхан Шри Дамодара танаа хүлцэнгүй номхон хүндэтгэл бишрэлээ өргөмүй.
  3.         Ийм мэт Түүний хүүхэд ахуйн тоглоом наадам нь Гокулын оршин суугчдын юугаар ч илэрхийлэх аргагүй онгод хөөрлийн үндэс билээ. Энэ тоглоом наадгайгаараа Тэрээр агуу байдал, үгээр өгүүлшгүй гайхамшигт сүр жавхланг нь ямагт дурсан санах чин бишрэлтэн нартаа,  зөвхөн ариун гэгээн хайр нь үлэмж дотно байдал, бүхий л хүндэтгэл, бишрэлээс ангид, цэвэр ариун хайр нь оргилон ундрах тийм л хүмүүс Түүнийг байлдан дагуулж чадахыг үзүүлж харуулсан юм. Асар их оргилон бялхсан хайраар, Бурхан Дамодарын өмнө зуу зуун удаа мөргөн залбирнам, би.
  4.          Ай Бурхан минь ээ, Та ямар ч адис ерөөлийг хайрлаж чадах хэдий ч би Танаас бодгаль бус байдлыг хийгээд дээдийн ангижрал гэгээрэл(Вайкунтхийн гариг дээрх мөнхийн амьдрал), өөр бусад сайн сайхан адислалыг(бхактийн есөн зарчмыг даган баримталснаар олж авч болох адислал) үл хүсэн мөргөнөм. Ай Бурхан минь ээ, харин би,  Та энэхүү Вриндаванд орших Бала Гопала(жаахан хүү) дүрээрээ үргэлжид миний зүрхэнд оршин байхыг л хүсмүй. Надад үүнээс өөр ямар ч хишиг адислал хэрэггүй билээ.
  5.        Ай Бурхан минь ээ, Яшода ээж Таны улаан туяат хилэн хар үсээр хүрээлэгдсэн бадамлянхуа мэт нүүрийг дахин дахин үнсэх бөгөөд урууль тань бимбын  жимс мэт ягааран байх бөлгөө. Үргэлжид би Таны гайхам үзэсгэлэнтэй бадамлянхуа мэт дүрийг өөрийн зүрхэндээ толидон харж байхыг болгоон соёрхтугай. Үүнээс өөр мянга мянган адис өршөөл надад огтоос хэрэггүй билээ.
  6.        Ай Дээд Бурхан минь ээ, Би Танд өөрийн хүндэтгэл бишрэлээ өргөнөм. Ай Дамодара! Ай Ананта! Ай Вишну! Ай  Захирагч! Ай Эзэн Бурхан минь ээ! Би Танаас нэг л зүйлийг хүсмүй – энэ нь Та надад сэтгэл хангалуун үлдэх явдал билээ. Миний зүгт Өөрийн өршөөлт энэрэлт харцаа илгээж орчлонгийн уй гунигийн далайд живсэн аз муутай мунхаг харанхуй, мулгуу тэнэг намайг авран болгоогооч. Мөн Таныг үргэлжид толидон харж байхыг минь зөвшөөрч хайрлана уу. Hoer sunsiig cholooloj buiu
  7.        Ай модон ууранд хүлэгдсэн жаахан хүүгийн дүрт Бурхан Дамодара минь ээ, Та Куверын хоёр хүү Манигрива, Налакувера нарт Нарада Мунигийн шингээсэн хараалыг устган зайлуулж тэднийг аугаа чин бишрэлтэнгүүд болгосон билээ. Ай Бурхан минь ээ, Өөрийн према-бхактигаар намайг мялаан шагнаж хайрлаач. Би зөвхөн үүнийг л тэсч ядан хүсэх ба ямар ч төрлийн ангижрал гэгээрэлд үл тэмүүлмүй.
  8. Бурхан Дамодара минь ээ, Юуны өмнө би Таны гэдсийг ороон буй тэрхүү нүд гялбам гэрэл сацруулсан уяа хүлээсэнд мөргөн биширнэм. Үүний дараагаар би бүхий л орчлон оршин байх Таны гэдсэнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм. Түүнчлэн би Таны бусдаас илүү эрхэмлэн хайрладаг Шримати Радхаранийн өмнө хүлцэнгүй номхоноор мөргөн залбирнам. Эцэст нь би Өөрийн дуусан төгсөшгүй тоглоом наадгайгаа илрүүлэн байх Дээд Бурхан Таны өмнө дахин дахин мөргөн залбирмуу.

 Орчуулсан: Балабхадра дас

 Энэ шїлгийг ая оруулан дуулдаг бєгєєд хэрэв та хїсвэл доорх 3 хаягаар хандаж дууг нь татан авч болно.

Мєн Бхкти Пурушоттама Свамигийн уншсан англи лекцийг татаж авч сонсож болно.

Scroll to Top