Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 38
Views Yesterday : 41

Хүмүүн бидний энгийн харилцаа

Хүйтэн төмөртэй холбогдох болж

Хүссэн хүсээгүй барьсан зүйлс

Хүхэр хүдэр агуулах болж

            Баян хоосны ялгаа

            Базаахгүй төмрөөр хэмжээтэй

            Боссон суусан газарт ч

            Бас л төмөр хайраастай

Эрдэмтэн шинжээч бүхэн

Энэ л төмрийг судлаатай

Энгүй хурдан хүлэг бүтээж

Эндээс одоцгоох зүүдтэй

            Болд хүдрийн араас

            Босон харайн тэмцэлдэнэ

            Дугуйтай дугуугүй тэвш хийж

            Дундхан мэдлэгтний харааг таглана

Төмрийн шидийг гаргах гэж

Түм бумаараа хөлс шавхана

Төрх үхэхийг үл анзааран

Техник технологи анхаараастай

            Илд бамбай харших мэт

            Эв хавгүй үгээр

            Эгэл дотно төрөгсдөө ч

            Эмзэглүүлж  зэвтүүлэх нь сонстоно

Эв эеийг төмрөөр биш

Энэрэл хайраар холбомоор

Энх мэндийн амьдрал нь

Эгэл сэтгэлтэй хамаатмаар

            Энгийн ардын минь зүрхэнд  зэв сэв бүү суугаасай

            Эрэл сурал оюунаа үнэн мэдлэгт хандуулаасай

            Элэг зүрхний хэлбэлзлээ эгшиг яруу болгоосой

            Ихэс дээдсийн сургаалаа  эрхэмлэн дээдлэн  хүртээсэй

2009 12 31.       Солонгос улс  Сөүл хот.     Сумъяжавын  Мөнхсайхан.

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өрөвдөх хайрлах, нигүүлсэхийн үзэмжит үүдийг нээх ч юм бил үү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өрөөлийг шүүмжлэхээ болих өмгөр өрөө хаагдах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өсөх, дэвших, өөдлөхийн өргөн шатыг харах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өвдөх, өтлөх, төрөх, үхэхийн үйл үрийн тойргийг цэглэх ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж үзэх юмсан

Өндөг хэлбэрт орчлонгийн учир зангилаа тайлрах ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан

Өөрийгөө харах боломж байгаа ч юм билүү

Өөрийнхөө дотоод руу аялж нэг үзэх юмсан

Өнөд мөнх дэргэд минь хэн нэгэн байдаг ч юм билүү

                                                                    Солонгос улс, Сөүл, С.Мөнхсайхан

Бурханы Бодгалийг харах гэж

Буурал Гималайг зориод хэрэггүй

Үнэмлэхүй Үнэнийг олох гэж

Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй

Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч

Зүрхэн тушаа минь заларч бий шүү

Сэтгээд барамгүй тэртээд гэвч

Цээжин дотор минь морилж бий шүү

Та бидний үйлийг хянахаар

Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар

Тааваар нь бас  эрх чөлөөтэй байлгахаар

Далдын хар малгайг Бурхан өмссөн юм

Орчлонгийн тоос шиг олон амьтас

Огторгуйн дунд уягдан хүлэгджээ

Түнэр харанхуй энэ ертөнцийг

Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ

Тэд бүгдээрээ Бурханы үр сад

Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь

Эрх танхи байсан болохоороо л

Энэ ертөнцийг үзэхээр шийджээ

Хамгаас ухаалаг Эцэг Бурхан

Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм

Үхлийн үнэрт, зуурдын орон тийш

Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм

Төөрч одсон энэ амьтсыг

Төрсөн гэртээ буцах ёстойг

Түр зуурхны энэ орны

Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг

Уулзаж таарсан хүн болгонд

Зугатаж байсан ч хэлэх ёстой

Чанадын мэдлэгийг сонссон бүхэн

Чадах ядахаараа оролдох учиртай

Авралд хүргэх  үйлсийн төлөө

Асгарсан хөлс, урсгасан хором нь

Дээд Бурханы тааллыг хангах

Тэргүүн зэргийн үйл мөн юм

Эрхэм чухал зүтгэлийг нь харсан

Ивээлт Бурхан талархан сайшааж

Далдын хар малгайгаа аваад

Таны өмнө мэхийх болно.

 

2009-01-17.

 

Ая хүснэ.

 

Аадрын үүл мэт биетэй дээ

Аялгуут сайхан лимбэтэй дээ

Тогосын өдөн чимэгтэй дээ

Тун ч соньхон ээмэгтэй дээ

Дахилт:

Хараад хараад нүд уйдамгүй

Хайраар бялхсан Бурхан минь ээ

Бадмын өлмийд тань учран золгох

Баярт өдрийг хүлээн байнаа

Ургах наран мэт мэлмийтэй дээ

Урт чийрэг мутартай даа

Эрвээхий эндүүрэм нигууртай даа

Эрдэнийн чулуун гоёотой доо

 

Дахилт

 

Яду удмаас гаралтай даа

Яшода ээжээс зэмлэлтэй дээ

Ямуна мөрнөөр явдалтай даа

Ялагдашгүй Кришна алдартай даа

Дахилт

Тугал сүргээ хариулаатай даа

Субал найз улаатай даа

Аглаг ойдоо урцтай даа

Радха гопитой учраатай даа

 

Дахилт

 

Балабхадра дас

 

Доктор Мэлхий гуайн басамжлал

 

Маний амьдардаг цөөрөм чинь

Маш том шүү дээ хө

Атлантын далай гэдэг чинь минийхээс

Арав дахин томуу даа?

 

2009-02-17.

 

2009-02-17.

 

 

Үл хуучрах хууль

 

Үүл бүрхэж цас орох нь

Өвлийн тэнгэрийн зан биз ээ

Үйл эргэж нас мэрэх нь

Үйлтэй толгойн зам бизээ.

 

 

Хишиг ба сэжиг

 

Авир муутай гахайнд

Аяга сүү өгвөл

Хоншоороороо түлхэж орхичихоод

Хогийн сав руу зүтгэнэ дээ

 

 

Харанхуйтай ханьсагчдын

“хар” дайсан

 

Шөнийн харанхуйг хөөсөн

Сүүн цагаан саран

Бурангуйн мунхгийг “гөрөөлсөн”

Бурханы ариун сургаал мэт

 

 

Алтыг авсанд

 

Үнэн ухаант хүн өөрөө л судлаад мэдчихнэ

Өчүүхэн тэнэг хүмүүн хэлэн хэлүүлсээр залхана

Хэлсэн ярисны үнэнтэйг хэд дахин амсавч

Явдал үйлээ засалгүй яв янзаараа дуусна

 

 

“Харанхуйн” харанхуйд

 

Буурал шар наранг “хажуулахад”

Бузрын хүчин “дөрөө чангална”

Уур, шуналаар улаач хийгээд

Ухаан муутнуудыг авлаж гарна.

 

Балабхадра дас

 

Scroll to Top