Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 8 2 4
Users Today : 19
Users Yesterday : 21
Total Users : 14824
Views Today : 41
Views Yesterday : 51

Миний амттайхан Бурхан минь

М-м-м Бурхан минь

М-м-м Эзэн минь

Таныг харахыг би яасан их хүснэ вэ

Тантай хамт байхыг би яасан их мөрөөднө вэ

Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ

Гэвч энэ нь яасан удаан санагдана вэ

Миний амттайхан Бурхан минь

М-м-м Бурхан минь

М-м-м Эзэн минь

Таныг танихыг би яасан их хүснэ вэ

Тантай алхахыг би яасан их мөрөөднө вэ

Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм Бурхан минь

Харин энэ нь бүү удаг Эзэн минь (аллилуйя)

Миний амттайхан Бурхан минь(аллилуйя)

М-м-м Бурхан минь (аллилуйя)

М-м-м Миний амттайхан Бурхан минь (аллилуйя)

Таныг харахыг би яасан их хүснэ вэ

Таныг харахыг би яасан их хүснэ вэ

Таныг харахыг би яасан их хүснэ вэ, Бурхан минь

Таныг харахыг би яасан их мөрөөднө вэ, Эзэн минь

Даанч энэ нь яасан их удаан бэ, Бурхан минь (аллилуйя)

Миний амттайхан Бурхан минь(аллилуйя)

М-м-м Бурхан минь (аллилуйя)

М-м-м Миний, миний, Эзэн минь (аллилуйя)

Таныг танихыг би яасан их хүснэ вэ (аллилуйя)

Тантай хамт алхахыг би яасан их мөрөөднө вэ (аллилуйя)

Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм зэ (өө өө)

Харин энэ нь бүү удаг Бурхан минь (аллилуйя)

М-м-м (аллилуйя)

Миний амттайхан Бурхан минь (аллилуйя)

Миний, миний Эзэн минь (аллилуйя)

М-м-м Бурхан минь (харе кришна)

Миний, миний Эзэн минь (харе кришна)

Өө, миний амттайхан Бурхан минь (кришна кришна)

Өө, үү – үү (харе харе харе)

Яг одоо би таныг харахыг хүсэж байна (харе рама)

Яг одоо би тантай хамт байхыг хүсэж байна(харе рама)

Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ(өө)

Гэвч энэ нь яасан ч удаан санагдана вэ, Бурхан минь(аллилуйя)

М-м-Бурхан минь (аллилуйя)

Миний, миний, Эзэн минь (харе кришна)

Миний амттайхан Бурхан минь (харе кришна)

Миний амттайхан Бурхан минь (кришна кришна)

Бурхан минь (харе харе)

М-м-м (гурур брахма)

М-м-м (гурур вишну)

М-м-м (гурур дево)

М-м-м (махешвара)

Миний амттайхан Бурхан минь (гурур сакшат)

Миний амттайхан Эзэн минь (парабрахма)

Миний, миний, Бурхан минь (тасмайе шри)

Миний, миний, миний, Эзэн минь (гураве намаха)

Миний амттайхан Бурхан минь (харе рама)

(харе кришна)

Миний амттайхан Бурхан минь (харе кришна)

Миний амттайхан Бурхан минь (кришна кришна)

Бурхан минь (харе харе)

Хэрвээ та энэ дууг сонсохыг хүсвэл энэ линкээр орж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=0kNGnIKUdMI

Орчуулсан: Балабхадра дас

Гудамжинд унасан архичинг хараад

Гутлаа чирсэн гуйлгачинг тойроод

Жижигхэн гартаа дүүгээ хөтлөөд

Чичрэн зогсоо жаалхүүг өрөвдөөд

Ажилдаа та ирдэг байх

Автобус унаанд суудаг байх

Ягтаа тулсан энэ нийгмийг

Яаж өөрчлөе дөө гэж боддог ч байх

Техник машин хөгжих тусам

Тэрэг түрсэн нь улмаа хоцорно

Дээл хувцас гоёжих тусам

Тэрлэг нөмөрсөн нь холдоо тасарна

Хөгжөөд байхад үлдээд байх юм

Хөөе энэ чинь хөгжил мөн үү?

Хөрөнгөлөг хүн төрөхийн хирээр

Хөөрхий ядуус үржээ юм уу?

Завтай хүн багасах тусам

Зартай баян ихсэх мэтээ

Зальтай хүн олшрох тусам

Чанартай хүн хорогдох мэтээ

Булингарт унасан энэ нийгмийг

Тунгалаг болгох арга байна уу?

Булай доройг хурдхан хөнгөлөх

Дуулсан мэдсэн сураг байна уу?

Яндангийн утаа, вандангийн бараагаар

Ёндонгийн яриа, Гэндэнгийн уриагаар

Ямбий, дүмбий энэ нийгмийг

Яагаад ч өөрчлөх арга байхгүй

Ад үзэгдсэн 19-р зуунд

Аллага, таллага байхгүй байлаа

Ард нь ард шиг, ноён нь ноён шиг

Амар тайван оршдог байлаа

Шашин суртлаар нүдийг нь боож

Дажин үймээнийг хорьсон гэх юм

Шаргал хувцсаар сүрийг нь хааж

Дарь шиг омгийг нь дарсан гэх юм

Үнэн худал нь хамаа алга энэ

Үндсэн юм нь хүн шиг байж тэд

Буух үрийг нь санан байж

Хийх үйлээ тарьдаг байж

Эрдэнэт номын сургаалыг

Зүрхэн гүндээ манадаг байж

Эрхэт төрийн тушаалыг

Зүүдэн дундаа ч санадаг байж

Ахас, ихсээ хүндлэх сэтгэл

Амьтан бүхнийг энэрэх уясал

Авралт номыг дээдлэх бишрэл

Амар тайван амьдралын угшил

Бурханы ном сонссон хүн

Булгиад одох хэрэг хийхгүй

Нулиад зугатах арга хайхгүй

Буруугаар зөвийг худалдаж авахгүй

Гадна өнгөний боловсрол мэдлэгээр

Гаднах хөгжлийг тод шиг болгоно

Дотор гүний ухаарал, ариуслаар л

Тунгалаг нийгмийг цогцлоож чадна

 2013-12-22

Балабхадра дас

Үсээ ургуулж, зүсээ гундааж яахав

Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав

Ууланд очиж ганцаар бүгээд яахав

Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав

Од эрхсийн харвах хурдаар

Олон жилийг ингэж өнгөрөөвч

Моод болсон йогийн аргаар

Мянган жилийг тэвчиж улираавч

Хүрэх амжилт нь ямар байх бол ?

Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ?

Ургах жимс нь ямар байх бол ?

Урам зоригийг нэмэх үү, хасах уу?

Төмөр эринд ингэж явах нь

Төгсд хүргэх зам биш байна

Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч

Төгсөх цэг нь цэг биш байна

Хари-гийн нэрийг чангаар дуул

Хаалга үүдээ албаар нээ

Хашаан дотроо, гудман дундаа

Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ

Амттан, шимтэн, будаа, жимсээ

Алив түрүүнд нь Харид өргө

Ариусган таалсан будаа идээг нь

Анд нөхөдтэйгөө уралдан хүрт

Дуул, бүжиглэ, ид, уу

Дурс, унш, бүгд хуу

Газрын зовлон бүхнээ мартаад

Галзуу юм шиг бүжиглэ, дуул

Дуулах аяар мартсан чинь сэргэнэ

Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ

Хар толгойд чинь л ганц тустай бусаа

Харсан сонссон бүхэнд тосоо

Гунхаж яваа бүсгүйд тустай

Ганхаж байгаа модонд тустай

Гулсаж яваа могойд ч тустай

Хуцаж байгаа нохойд тустай

Зугатаж байгаа бурхангүйчүүдэд тустай

Зогсож чагнаа хараагүйчүүдэд тустай

Зуны халууны шумууланд тустай

Зутруу өвлийн шувуудад тустай

Тэр ч байтугай төрлөө олоогүй

Тэнэмэл, гунимал амьтсуудад тустай

Цаашаа ч, наашаа ч үгүй гацаж орхисон

Шаналж зүдэрсэн сүнснүүдэд тустай

Ийм хялбар, ийм сүмбэр

Ижилгүй арга байсаар байтал

Энэхэн биеэ тамлан зовоох

Тэнэгхэн арга юуны хэрэг

Түрүүчийн аргаар гэрлийн хурдаар

Түмэн жилийг туулсан байг

Сүүлчийн аргаар мэлхийн хурдаар

Түүнийг гүйцээд барианд орно

2014-01-17

Балабхадра дас

Өвөл болох цагаар

Үхлийн элч нар баярлацгаана

Үхэр, хонь тэргүүтнээр

Тахилын ширээгээ чимцгээнэ

Буудуулахаар туугдсан ялтнууд шиг

Бөөвийсөн хэдэн амьтнууд

Муулуулахаар нядлах газраад

Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө

Дайн болж байгаа шиг

Даанч их цус

Цаана нь үлдэх үрс

Цангинаж мөөрөөд хоцроно

mongolian cow

Зажлахын төлөө хийх

Дайсангүй хар дайн

Замбуулинд адил тавилантай ч

Амьтдын ялагдлаар дуусна

Хонгор гэнэхэн амьтдыг

Ходоодондоо оршуулахын тулд

Хожим нь хийсэн нүглээ

Буцааж төлөхийн тулд

Тоо, шунал хоёр

Толгойд нь ноцолдох хүмүүс

Тонгорог, хутга тэргүүтнийг

Тоймгүй сайнаар хурцлана

Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг

Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг

Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг

Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг

            Балабхадра дас

Бхактивинода Тхакур

 

                       1

Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ

Аятай сайныг юу ч хийсэнгүй

Олиггүй бүхний үндэс болж

Олон амьтанд зовлонг л учруулжээ

                     2

Бага жаахан жаргалын төлөө

Балмад нүгэл үйлдэхээс айсангүй

Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би

Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв

Өчүүхэн зүйлээс худлаа ярьж

Өрөөлийн зовлонгоор жаргал хийв.

3

Шуналт сэтгэл зүрхэнд минь тоолшгүй

Цухалдуу зан, бардам авир дуусашгүй

Өөрийгөө тоох, өрөөлийг мэхлэх минь дундаршгүй

Атаач сэтгэл, аархуу зан минь мундашгүй

                        4

Унтах нойр, угийн залхуудаа ялагдан

Мундаг гэгээн буяны үйлээс хазайв би

Бусдыг хохироох буруу үзэлдээ автан

Алдрын төлөө алаг багийг зүүв би

Шунал хүсэл, хомхой сэтгэл хоёулан
Суудал явдлыг минь мөр алдахгүй мөшгив шүү

                       5

Адгийн адаг алд хар нүхэнд унаад

Ариун гэгээн хуврага дээдсийн хүрээг алдаад

Алдас эндэл, бүдрэл бүхнийг олонтоо үйлдээд

Авууштай сайныг хэзээ ч би хийж байсангүй

Ухаан бодол минь уруу зуршилд улам автаад

Насны эцэст нажид бүхэн намайг чиглэв

                       6

Өтөлж хөгшрөөд үхэл хагацал дөхөн ирэх цагт

Өөрийн эрхгүй хүлцэнгүй болохоос аргагүй болном

Бачим гунигт байр суурь юугаа Бурхан таны

Бадам өлмийд Бхактивинода өргөж байнам

      Шүлгийн бенгаль эх

1

амара дживана,         сада папе рата,
            нахико пунйера леша
порере удвега,           дийачхи дже кото,
            дийачхи дживере клеша

2

ниджа сукха лаги’,    папе нахи дори,
            дойа-хина свартха-паро
пара-сукхе духкхи,    сада митхйа-бхаши,
            пара-духкха сукха-коро

3

ашеша камана,           хриди маджхе мора,
            кродхи, дамбха-парайана
мада-матта сада,       вишойе мохита,
            химса-гарва вибхушана

4

нидраласйа хата,       сукардже вирата,
            акардже удйоги ами
пратиштха лагийа,    шатхйа-ачарана,
            лобха-хата сада ками

5

э хено дурджана,       саджжана-варджита,
            апарадхи нирантара
шубха-карджа-шунйа,          саданартха-манах,
            нана духкхе джара джара

6

бардхакйе экхона,     упайа-вихина,
            та’те дина акинчана
бхакативинода,         прабхура чаране,
            коре духкха ниведана

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top