Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 4
Users Today : 24
Users Yesterday : 33
Total Users : 12584
Views Today : 41
Views Yesterday : 41

Бие, хэл, сэтгэлийн түмэн нүглийг минь цагаатгах гэж

“Би” гэдэг үзлийн төмөр гинжийг таслах гэж

Цадаж ханадаггүй ходоод, цадиггүй хэлийг минь номхотгох гэж

Чанад орших орноос Экадаши-деви заларчээ

Хари Бурханы хайрласан онцгой энэ өдрийг

Хайхарч хэрэгсэхгүй өнгөрүүлж буй ахан дүүс минь хөөрхий

Эрин галваар хураасан хур их буртгаа

Эгшний зуурт арилгах боломжийг алдагсад хөөрхий

Давалгаан минь булгилсан ухаан áîäîë минь амаржина

Дарамт болсон ачаа-өвчин хууч минь илааршина

Хамгийн чухал нь та минь Дээд Бурхан баясана

Хариу болгон танд гэгээн хайраа соёрхоно

Айхтар хүчтэй буг чөтгөрт мөргөдөг

Атаархуу нэгэн хүн байжээ

Өндөр хэргэм, өмч баялагийг хүсч

Өргөл тахилга өргөдөг байжээ

Мөргөл өргөлд нь сэтгэл ханасан

Мөнөөх чөтгөр нүдэнд нь харагджээ

Итгэл зүтгэлд нь ихэж баярлаж

Ид шидээр илэрч харагджээ

Ертөнцийн хүлээсийг нь улмаа чангатгах

Ерөөл адислалаа хайрлав гэнээ.

Хөл дэхь дөнгийг нь улмаа чангатгах

Хүссэн адислалыг нь соёрхов гэнээ

Санасан болгоноо надаас гуйгтун

Саадгүй би биелүүлж өгнө

Өдөр шөнийн аль ч цагт

Үтэр түргэн биелэнэ гэвээ

Харин нэг болзол тавив

Хачин жигтэй нөхцөл байв

Хүссэн бүхэн нь хоёроор үржигдэж

Хөрш хархүүд оногдоно гэвээ

Яахав, яахав тэр болно гэж

Яаран сандран мань эр хариулав

Сайхан цэлгэр байшинтай л болъё гэж

Сандарч мэгдэн хүсэв гэнээ

Хүссэн чинь тохирсноороо болог гэж

Хүчтэй чөтгөр ерөөн шившив

Санасан чинь саадгүй бүтэг гэж

Сайхь чөтгөр адислав гэнээ

Томоос том цэлгэрээс цэлгэр

Тохилог байшин сүндэрлэв гэнээ

Хорвоод хосгүй гоёмсог байшин

Хормын дотор үзэгдэв гэнээ

Хажуу айлын хархүү гэтэл

Хачин гоё байшинтай болчихов

Өнгө үзэмж, үнэт чанараараа

Өнөөхь эрийнхээс илүү ажээ

Амьсгаа нь давхцаж уур нь хүрсэн

Атаач эрийн шар нь хөдлөв

Алив надад авдар дүүрэн

Алтан зоос хайрлаач гэвээ

Нэг авдар алтан зоос

Ирмэхийн зуурт бий болов

Эрдэнийн шаргал туяа нь

Энд тэндгүй цацрав

Хашаан дээрээ харайн гараад

Хажуу айлын хархүүг хартал

Хоёр авдартай алтан зоосыг

Хойд байшиндаа оруулж харагдав

Аргаа барж атаа нь хөдөлж

Хараал урсгаж, хажуудахаа чичиж

Хөрш хархүүг сайтар “чадах”

Хөнөөлт арга бодож эхлэв

Өдөр шөнөгүй бодов

Үдшийн бүрэнхийгээр зүүдлэв

Хэдэн өдөр шаналав

Хэнд ч хэлэхгүй бэгтрэв

Бодож бодож мань эр

Боломжийн нэг арга олов

Өөрт жаахан хэцүү ч гэлээ

Өрөөлийг харин сайн хашраах

Өөр хүн сэтгэж чадамгүй

Өөдгүй санааг сэдэв гэнээ

Мөргөдөг чөтгөрөө даруй дуудаж

Мөнөөхь хүслээ шивнэн хэлэв

Шууд одоо нэг нүдийг минь

Суга татаж өгөөч гэвээ

Урьд хожид сонсож байгаагүй

Учир битүүлэг гуйлтыг сонсоод

Хөөрхий чөтгөр хөшин гайхсан ч

Хүссэн болгоныг нь ёсоор болгов

Хоосон болсон нүдээ дараад

Хормын зуурт гадаа гарав

Хөрш хүнээ яасныг харахаар

Хөлийн хурдаар гэрт нь оров

Хоёр нүд нь оргүй болсон

Хорвоог харах азгүй болсон

Айлын хархүү уйлан суув гэнэ

Амьтан хүн бужигнан байв гэнэ

Баяр жаргалдаа бахардаж ядсан

Балмад атаач хөөрөн хашгирав

Ганц болсон нүдээ аниад

Гараа өргөн бүжив гэнээ

 

Би Бурхан гэж битгий өөрийгөө хуур

Бид Бурхан гэж битгий бусдыг хуур

Зам жим болгон нэг л зорилгод хүргэнэ гэж

Шастир номонд заагаагүй зарыг бүү түгээ

Хүний ертөнцөд төрүүлэх шашин номын үйл бий

Хүйтэн халуун там руу хүргэх зам бас бий

Асурын гаригст одуулах атгаг муу аргас бий

Бэрдийн орноо хүргэх бэртэгчний зам ч бас буй

Тэнгэр диваажинд хүргэх буян номын үйл бий

Тэнэмэл буг болгох булай бузар үйл ч бий

Наран гаригт хүргэх мөргөл залбирлын арга бий

Саран хязгаарт аваачих эгэл хялбар зам ч буй

Харамсалтай нь та бид хаана ч төрлөө гэсэн

Хар бараан орчлонгийн хуулиас зайлж чадахгүй

Өтлөх, үхэх тэргүүтэй гашуун үнэний элчис

Өдөр, шөнөгүй бидний мөрийг мөшгин бэдэрнэ

Хатуужил бясалгалын замаар сэтгэл шулуун алхвал

Хамаг бүхнээ золиослон ангижралын үйлэнд тэмүүлвэл

Орчлонгийн гадна орших мөнхийн хоосон ахуйд

Уусан нэгдэж чадавч сэтгэл мөн л ханахгүй

Энэ ертөнцөд байдаг эрээн мяраан бүхэн

Элдэв дээдийн жаргал, инээд наргиан, хэлбэрт зүйлс

Энэ трансцендент хэсэгт огтоос байдаггүй болохоор

Эргээд энэ ертөнцдөө эргэх хүсэл төрмүй

Зовлон шаналал үгүй, энэ Нирван мужийн цаанатай

Чухам жаргалын орон бурханлаг гаригс хөвмүй

Зорилго, мөргөлөө болгоод зорьж очиж чадвал

Зуурдын энэ орчлонд дахин хэзээ ч буцахгүй

2008-01 сар

 

< Prev Next >
Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй

Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу?

Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй

Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу?

Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг

Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу?

Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй

Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу?

Үрийнхээ зулайг үнэрлээд ч

Өндөр сэнтийд залраад ч

Өдөн хөнжилд шургаад ч

Үнэн жаргалыг амсдаг уу?

Түмэн үйлийг үйлдэвч

Үнэн хүсэл нь ханадаггүй

Төгс бус мэдрэхүйгээр

Төгс төгөлдрийг таних уу?

Хажуу айлын нохой идүүр сав юундаа

Хамраа далдартал шургуулаад хоолоо таашаалтай идэж байна.

Хааяахан бас тэрээр жингэр, мингэр хөөцөлдөөд

Хачин баяртай нь аргагүй харайж явах нь харагдах юм.

Жаргал гэдэг тэгэхээр юу юм бэ гэж

Заримдаа би өөрөөсөө гайхан асуудаг юм.

Бидний эдлэдэг “жаргалыг” айлын Банхар ч амсдаг тул

Бишээ энэ бүхэн аз жаргал биш

Тансаг жаргалыг амтлах мэдрэхүй маань хязгаартай тул

Таван мэдрэхүйгээр эдлэх “жаргал” бүхэн жаргал биш

Ухаан муутай зээр хэвтэр дэхь булгийг харалгүй

Уух ус хайн зэрэглээ хөөн оддог шиг

Унан доройтсон бид дотоод жаргалаа танилгүй

Увайгүй гадаад ертөнцөөс жаргалыг хайн тэнүүчлэнэ.

2007-12 сар Улиастай

 

Г ита судрыг уншаарай

Г энэтийн нээлтүүд олон шүү

О рог саарал хорвоогийн

О лон учгийг танина шүү

В аар хэврэг орчлондоо,

В ант эзэн хаан гэж

И лбийн хуурмаг эрчимд

И ш мухаргүй залилагдаж

Н асаа хэмжээтэйг мартаж

Н аргиж цэнгэж яваа

Д утуухан мэдлэг олоод

Д ундуурхан сэтгэлтэй яваа

А х дүүс та нар минь

А мжиж түүнийг судлаарай ! /ГОВИНДА/

Завхан Улиастай 2007-12 сар

Балабхадра дас

Scroll to Top