Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
4
5
Users Today : 37
Users Yesterday : 38
Total Users : 37645
Views Today : 50
Views Yesterday : 48
Бостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув. – “Тэр өөрөө өөрийгөө л Бурхан гэж хэлсэн”. – “Ингэж
Энэ түүхийг Шрила Прабхупадын нэг шавь Бхактисиддхартха ярьсан билээ. Тэрээр 1991 онд Вермонт дахь хуралд буддистуудтай хамт оролцож байсан аж. Энэ ретритэд Далай Лам мөн оролцож байв. Буддистуудуудаас гадна маш олон хүн цугласан байлаа. Эцэст нь хурлын тэргүүлэгчид ч ирж. Хурлын төгсгөлд Далай Лам хуралд оролцогсдыг бүгдийг нь цуглуулаад хэлсэн байна: “Би сүүлчийн Далай Лам. Би ийм зөгнөлийг хэлмээр байна. Надаас хойш Далай лам гэж байхгүй болно” гэжээ. 1991 онд тэр ингэж хэлж байсан байна шүү дээ. Тэнд байсан хүмүүс бүгд баахан цочирдоцгоож… Бхактисиддхартха прабху яаж ийгээд түүнд дөхөн очоод түүнээс: “Яагаад Далай Лам дахин мэндлэхгүй гэж?” хэмээн асуужээ. Далай лам түүн рүү хараад: “Чи Бхактиведанта Свамигийн шавь биз дээ? Бхактиведанта Свами дэлхий ертөнцөд бүх зүйлийг яриад өгчихсөн байхад юуны тулд Далай Лам хэрэгтэй гэж?! ” хэмээн өгүүлсэн гэдэг. Тэрээр нэмж хэлэхдээ, та нарт байгаа тэр зүйл бол гайхамшигтай зүйл юм шүү хэмээсэн байна. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
1 – СҮҮ Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн. Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай. Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. 2 – ШАР ТОС Шар тос нь эмэгтэй хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг цацарсан гэрэлтэй болгодог. Шар тосыг хэрэглэхдээ халуун сүүнд дусаах байдлаар хэрэглэх хэрэгтэй ба энэ нь гоо сайхны жинхэнэ коктейль болно. Халуун сүүн дээр бага зэрэг шафран, жаахан шар тос, үл ялигхан зөгийн бал болон ямар нэг