Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
4
9
Users Today : 41
Users Yesterday : 38
Total Users : 37649
Views Today : 55
Views Yesterday : 48
Ихэнхи өвчин өвчлөл өчигдрийн буюу хүмүүний урьд амьдралын буруу үйлийн үр дүн байдгийн зэрэгцээ өнөөдрийн зан чанарын сөрөг байдал, оюуны хөгжлийн сул дорой байдал, сэтгэл зүйн эрүүл биш байдлаас үүсдэг тухай Вед судруудад сургажээ. Бид доор гол гол өвчнүүд хийгээд түүний үүсэх болсон өнөөдрийн шалтгааны талаар товч дурдая. Архинд донтох өвчин – Сэтгэлийн гүн хямрал, хоосон хийгээд бардамналын мэдрэмж, бусдыг үл хайрлах сэтгэл, өөртөө хайр гамгүй хандах хандлагаас Аллерги буюу харшил – Өөрийгөө хүч чадлыг үл үнэлэхүйгээс Ангина буюу хоолойн өвчин – Өөрийгөө илэрхийлэх чадвар сулаас Цус багадах өвчин – Амьдралаас айх айдас, өөрийгөө үнэлэх хүндлэх үнэлэмж сулаас Артрит – Гомдомтгой зан, амархан дүрсхийн уурладаг авир, өөрийгөө үгүйсгэх, өөрийг чинь хайрлаж хүндлэхгүй байна гэж бусдад гомдохоос Астма- Дарамт, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс айх айдас, амьдралаас айх айдсаас Геморрой – Айдсаас үүсэн бий болсон мэдрэмж, өнгөрч улирсан үйл явдалд уурлах, хорсон санах, бүтэхгүй байх гэж айх Дүлийрэх, сонсгол муудах – Тэвчээргүй зан, аливааг таатай бишээр хүлээж авах, чамлах,
Хүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж. Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн тодорхойлох вэ? Хэрэв түүний ухамсар “Бүх зүйл таагүй муу байвал би аз жаргалтай байна” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь доод ертөнцийн. Хэрэв хүмүүсийн амьдралын хэв маяг “Би таны аз жаргалтай байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ миний аз жаргал эн тэргүүнд байх ёстой. Миний сонирхлыг гэр бүл, үр хүүхэд маань л татдаг. Таны гэр бүл надад хамаагүй. Энэ бол таны л асуудал” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь дунд ертөнцийн.. Хэрэв “Та л аз жаргалтай байвал, бүгд аз жаргалтай байвал би аз жаргалтай” хэмээх ухамсар бүхий хүн нь дээд ертөнцөөс ирсэн гэсэн үг юм. Сергей Серебряков ૐ “Ведийн гэр бүл” семинараас ૐ Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Өнөө цагт шувууд болон адгуус амьтдыг бодож төдөлгүй хөнөөдөг буянтай гэж нэрлэгдэх цөөнгүй хүмүүс бий. Үүний зэрэгцээ тэрхүү “буянт хүмүүс” нь өөрийгөө аль нэг шашны дагалдагч хэмээн тооцох авч тэр шашин нь алах хөнөөхийг хатуугийн хатуу хориглосон байдаг. Ведийн соёлын зарчмаар бол мөн энд Нарада Мунигийн өгүүлж байгаачлан адгуус амьтныг хөнөөгчдийг буянт хүмүүс гэж тооцож болохгүй. Тэдний шүтлэг бишрэлтэйн талаар яриа ч байх аргагүй. Шүтлэгтэй хүн, Бурханы бишрэлтэн нь хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бол шүтлэгтэй хүний мөн чанар. Хүч хэрэглэчихээд үүний зэрэгцээ өөрийгөө шүтлэгтэн гэж нэрлэвэл энэ нь зөрчилдөж байгаа хэрэг. Нарада Муни болон өөр бусад номын багш нар иймэрхүү хоёр нүүртнүүдийг сайшаан дэмждэггүй. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, ЧЧ, Мадхья-лила. 24.272 шүлгийн тайлбараас Орчуулсан: Балабхадра дас