Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
4
0
Users Today : 32
Users Yesterday : 38
Total Users : 37640
Views Today : 38
Views Yesterday : 48
Рама навами баярын өмнөхөн бид Тушинская метро станц дээр номоо түгээж байлаа. Би метроны гарах хаалган дээр зогсож байв. Оюутнууд ч ном тун сайн авч байсан юм. Гэтэл гэнэт ард минь: -Энэ юун номууд вэ ? – гэх дуу сонсогдов. -Энэтхэгийн эртний гүн ухаан, – гэж би эргэж ч харалгүй дуржигануулав. -Одоохон шалгаадхая, – гэхэд нь харвал, нэгэн халзан эр жинсэн хантаазныхаа дотор халаас руу гараа явуулснаа тэндээс “энергийн багаж” гарган ирж байлаа. Тэгснээ гараа номон дээр тавиад багажиндаа хандан: -Энэ номонд надад шаардлагатай мэдлэг байна уу? – гэв. Багаж нь ч огцомхон хөдлөж номыг заалаа! -Сайн байна! Хичнээн хувь бэ ? Багаж бүтэн тойрог хийв. -Их сайн! Бараг л 100 хувь. Асуудалгүй, авъя! Тэрээр халааснаасаа мөнгө гаргаж ирээд номыг авч, бидэнд талархаад, шидэт багажныхаа хамтаар цааш явж одсон билээ. (Гамбхира дас дурсамжаас) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Шрила Прабхупадаг Англид ирэх үед тэндэхийн нэг сэтгүүлч түүнтэй уулзаад: “Та чухам яах гэж Англид ирээ вэ? Манайх өөрийн гэсэн шашин соёлтой” хэмээн асуужээ. Прабхупада: “Англичууд 200 жилтэй өмнө Энэтхэгт ирээд буцахдаа түүний хамаг л эд баялгийг цөлмөж аваад явсан. Гэвч тэд манай хамгийн том, хамгийн үнэт баялгийг авч явахаа мартсан байсан. Энэ бол бурханлаг эрдэм мэдлэг, бурханлаг соёл уламжлал. Би Англид, та нарын мартаад орхисон тэр зүйлийг өгөхөөр ирлээ” гэж хариулжээ. Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Бидний зүрхэнд Гималайн уулс шиг асар их бохир бузар хуралдан хуримтлагдсан. Үүнийг яаж цэвэрлэх вэ? Цэвэрлэх ямар нэг арга байна уу? Магадгүй хэн нэг эрдэмтэн зүрхийг тань цэвэрлэх хэрэгсэл өгөх болов уу? Тэд гэдэс дотрыг угааж цэвэрлэж чадах ч зүрхийг чинь цэвэрлэж чадна гэж үү? Үүнийг хэрхэн хийхийг тэд мэдэхгүй. Харин садху нар үүнийг мэддэг. Бхагаватам сударт, кришна-санкиртаны ачаар зүрх олон олон лакх амьдралын туршид хураан хуримтлуулсан материаллаг бохир бузар болгоноос ариусан цэвэрлэгдэх боломжтой хэмээн айлдсан. Тэр цагт л бхакти өсч хөгждөг. Шрила Гоур Говинда Свами, Маяпур. 1993 он (Лакха – Нэг зуун мянга 100 000 Кришна-санкиртан –Дээд Эзэн, Кришнагийн ариун нэрийг олноороо хамтран дуулах үйл ) Бэлтгэсэн: Балабхадра дас