Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
1
5
Users Today : 7
Users Yesterday : 38
Total Users : 37615
Views Today : 7
Views Yesterday : 48
Мэсгүйгээр мэс засал хийн эмчлэх нууц эрдмийн тухай яриа, цуурхал хүн төрөлхтний сонорыг хэдэн арван жилийн туршид гайхашруулан байгаа. Хилерүүдийн(heal хэмээх англи үг нь эмчлэн анагаах гэсэн утгатай) ид шидийн тухай олон тооны нийтлэлүүд сонин сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн хийгээд тэдний нууцлаг чадварыг дэлхийн томоохон их сургуулиудын эрдэмтэн мэргэд, докторууд судлан судлавч тэдний ид шидийн хүчинд зуун хувь шинжлэх ухааны үндэстэй тайлбар хийж чадахгүй байгаа билээ. Тэдний зарим нэг нь ийм хилерүүдийг мэхчин, гохчин буюу бусдын мөнгийг залилан авагч гэж тооцох ба нөгөө нэг хэсэг нь тэднийг Бурханы элч ба Түүний адислалаар хамгийн хүнд хэцүү өвчнүүдийг ч эмчилдэг хэмээн дүгнэдэг. Маргаан мэтгэлцээний үндэс нь юунаас болсон бэ гэвээс хилерүүд нь маш хүнд бэрх мэс заслыг өөрийн гараас өөр ямар ч мэс заслын багажгүйгээр хийдэгт оршино. Бясалгалын төлөвт оршингоо хилерүүд хуруугаа дөнгөж хүний биед хүргээд биед нь гараа нэвт шургуулан хүний дотор сав эрхтэнд нэвтрэн орж, түүнээс өвчилсөн эрхтнийг гарган авах эсвэл ургасан хавдар зэргийг таслан авдаг аж.
Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн хувилгаан хэмээн зарлан үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн ид шидийн хүчээ гарган маш олон хүмүүсийг мунхруулж байв. Шрила Бхактивонада Тхакур Гаудиа сампрадагийн Кришнагийн ухамсрыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдсэн ачарья байв. Тэрээр хүчирхэг номлогч, Вайшнавын гүн ухааныг дэлгэрүүлэгч төдийгүй Бурхан Кришнагийн цэвэр чин бишрэлтэн байжээ. (Шрила Бхактивинода Тхакурын тухай сонсоогүй хүмүүст- тэрээр Шрила Гауракишор Даса Бабажийн номын багш. Харин Шрила Гауракишор Даса Бабажи Шрила Бхактисиддханта Сиддханта Сарасвати Тхакурын номын багш байсан ба тэрээр Шрила Бхактиведанта Свами Прабхупада-н бурханлаг номын багш юм. ) Энд дурдагдах бодит түүх нь Шрила Бхактивиноде Тхакурын намтраас авсан түүх юм. Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн хувилгаан хэмээн зарлан үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн
Шукадева Госвами хэлсэн нь: “Брахма, Шива тэргүүтэй Индра, Чандра, Варуна гэх мэт сахиулсан тэнгэрүүдийг маш хялбархнаар баярлуулж, тааллыг нь хангаж болдог. Түүнчлэн тэд өөрсдөдөө мөргөгч, бхакта нарынхаа сайн муу зан төлвийн байдлаас болж маш түргэнээр уурлан хилэгнэдэг. Гэвч Бурханы Дээд Бодгаль буюу Вишнугийн хувьд тийм биш билээ”. .. Сахиулсан тэнгэрүүдэд мөргөснөөр хүмүүн материаллаг эд баялагт хялбархан хүрч болох ч заримдаа энэ нь сүйрүүлэх үр дагаврыг авч ирэх нь бий. Ийм ч учраас төдийлөн ухаалаг биш хүмүүс нь сахиулсан тэнгэрүүдийн илгээсэн адислалыг оройн дээд шүтээнээ болгодог. Сахиулсан тэнгэрүүдээс адис хишиг хүртэгсэд аажмаар өөрсдийн материаллаг эд баялагаар бардамнан сайрхаж эхлэх ба өөрт нь ач тус хайрлагчийг хайхрахаа болидог. …Брахма бурхан болон Шива бурхан зэргийг маш хялбархнаар баярлуулж болохын зэрэгцээ маш хялбархан уурлуулж болно. Тэд баясан сэтгэл ханах аваас бодож эргэцүүлэх зүйлгүйгээр адислалаа хайрладаг ба хэрэв уурлах юм бол мөн л бодож төдөх зүйлгүйгээр өөрийн бхакта буюу мөргөн бишрэгчээ харааж орхидог. Харин Бурхан Кришна буюу Вишну нь