Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 6 0 8
Users Today : 0
Users Yesterday : 38
Total Users : 37608
Views Today :
Views Yesterday : 48
Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ. Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог. Есөн гаригийн чулууд ба тэдгээрийн ач тусын талаар товч дурвал: Шар индранил(Бархасвадь гаригийн чулуу) – Бурханлаг мэдлэг, харилцаа, амжилт, ашиг орлого, алба карьер ахиц дэвшил, элбэг дэлбэг байдал Цэнхэр индранил (Санчир ) – Зөн совин, шийдвэр гаргах чадвар, амжилт, бурханлаг гэгээрэл Шүр(Ангараг) – Биемахбодийн болон сэтгэлийн хүч, биеийн ерөнхий чалх, амьдралын эрч хүч, дайчин чанар Бадмаараг(Нар)– Эрүүл мэндийн ерөнхий байдал, эд баялаг, хүч чадал, нэр төр, алдар суу Сувд(Сар) –Ухаан буюу сэтгэл санааны
“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ: “Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ.   Бхагиратха-Ганга “Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ.Харамсалтай нь эдгээр гэрэл
11р боть, 15р бүлэг 2011 оны 4 сарын 7 Өвлийн ихэнхи цаг хугацааг би мантра унших, судар шастир судлахад зориулан Вриндаванд өнгөрөөв. Дараа нь хаврын эхээр Дурбанд болох Ратха-ятра баярыг оролцуулан хэд хэдэн номлолын үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Африкийг зорилоо. Би мөн өөрийн Өдрийн тэмдэглэлд шинэ бүлэг нэмэхсэн гэж ч бодож байлаа. Вриндаванд би  нэг газраа л байсан болохоор номондоо  шинэ бүлэг бий болгочих материал надад багахан байсан юм. Хэд хэдэн бишрэлтэн над руу захидал бичиж бичин туурвих ажлаа зогсоогоо юу хэмээн асууж билээ. “Бичиж туурвих нь надад хэдий таалагддаг гэлээ ч ямар нэг сонирхолтой зүйл тохиолдох тэр мөчийг хүлээх хэрэгтэй” хэмээн би хариулдаг байв. Энэтхэгийг орхин одоод тун ч удаагүй байтал сонин учралтай учрах учралыг удаан хүлээх шаардлага гарсангүй. Йоханснесбургт буугаад Дурбан хүрэхээр дараагийн онгоцонд суулаа. Онгоцонд суусан зорчигчдын олон төрөл анги надад их сэтгэгдэл төрүүлэв. “Мусульманууд, энэтхэгчүүд, христ шүтлэгтнүүд, иудеи нар гээд л  африкчуудын, европчуудын, хятдуудын үр удмууд байна даа. Бүгд энд байна. Алаг солонгын
Scroll to Top