Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
6
1
8
Users Today : 10
Users Yesterday : 38
Total Users : 37618
Views Today : 10
Views Yesterday : 48
Шрила Прабхупада: Өнөө өглөө намайг өглөөний аялал хийж явах үед нэг шавь маань: “Хэрэв хэн нэгэн хүн “Би Бурханд огт итгэдэггүй ээ” гэж хэлвэл би юу гэж хариулах вэ?” гэж надаас асуусан юм. Энэ асуултын хариулт нь гэвэл ийм: Та өөрийгөө гудамжаар явж байна гэж төсөөл. Тэгээд та баруун тийшээ явах ёстой байтал зүүн тийшээ явж. Гэтэл цагдаа гараад ирж. Тэр бол таны Бурхан. Тэрхэн даруйд тэр таныг баривчлан авах ба таныг олон янзын байдлаар түгшээн сандраах болно. Тэгвэл та яаж өөрийгөө Бурханаас хамааралгүй гэж ярьж чадах билээ?Шүтэх Бурхан бүх хүмүүст байдаг. Харин Бурханы байр байдал нь янз бүр. Хэн нэгэн цагдаад яг л Бурхан мэт айж мөргөж болох юм. (инээв.) Бас хэн нэг нь өөрийн ажил олгогч эзнээ Бурхан мэт мөргөж тахиж болно. Өөр хэн нэг нь өөрийн удирдагчид Бурхан мэт мөргөж болно. Ийм маягаар бүгд л ямар нэг бурханд мөргөж байдаг. Гэвч бид Дээд Бодгальд мөргөдөг. Ялгаа нь ердөө л энэ. Бишрэлтнүүд: Жая Прабхупада! (алга ташилт)
Маяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л. Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг” гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ. Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс Орчуулж, бэлдсэн: Балабхадра
…Би энэ эмэгтэйтэй Дагенхэм дахь тоо томшгүй олон эгнээ дэлгүүрүүдийн дээр байрлах даруухан байранд танилцсан билээ. Надтай Ромфордод таарсан түүний танилуудын нэг нь намайг түүнд туслаач гэж тууштай гуйсан юм. Би ч тун тааламжтайгаар хүсэлтийг нь биелүүлэх болноо гэж хэлсэн билээ. Тийм дээ, Саутэнд дахь орон гэргүй амьтдад зориулж асран тэжээх газар байгуулсан эмэгтэйд хэн татгалзаж чадах билээ дээ. Харин тэндээс нь цыганууд илжгийг нь хулгайлчихсан аж. Би Полатай дэлгүүрүүдийн ард байдаг эмнэлэгтээ уулзахыг хүссэн авч танил маань, түүний сэтгэл санааны хүнд хэцүү төлөв байдал түүнийг гэрээсээ гарах боломж олгохгүй байгаа гэсэн юм. Тэгээд тэр оройноо би өөрөө түүнтэй уулзан ярилцаж, хэрэг явдлын учир юунд байгаа, хэрхэн түүний зовлон шаналлыг хөнгөлөх аргыг хайхаар түүнийг зүглэв. Намайг тэднийд очиход Пола гашуунаар уйлсаар байсан бөгөөд гэвч багтраа нь овоо жаахан намдсан байлаа. Би түүний гунигт түүхийг сонсоод тайвшруулахын тулд ховсын эмчилгээ хийх таатай мөчийг сонгож чадав. Миний аз болоход Пола гүн транст тун хялбархан орж чадаж байсан