Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
8
8
1
0
Users Today : 0
Users Yesterday : 51
Total Users : 28810
Views Today :
Views Yesterday : 68
Маяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л. Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг” гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ. Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс Орчуулж, бэлдсэн: Балабхадра
Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм хийдийг дэлхий даяар нээх болно” хэмээн зөгнөсөн. Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ. Тэрээр үнэхээр зөгнөл ёсоор
Туласи-кантхимала буюу туласи хүзүүний эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд: “Хэн бээр Туласигаар эрхи хийж, түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай” Сканда-пуран (311-312) Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328) гэжээ. Кали эриний хүмүүс нь өөрийн хүзүүг тойруулсан зүүсэн туласи эрхиний тоотой тэнцүү хэмжээтэй буюу түүнийг мянгаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй жил Вайкунтхийн гариг дээр амьдрах эрхтэй болдог бөгөөд диваажингийн гаригс буюу дээд гаригсын системд сая сая кальп хугацаатайгаар амьдрах эрхийг олмуй. Сканда-пуран (331-333) Вишну-дхармоттаред Дээд Бурхан хэлэхдээ: “Туласи эрхийг хүзүүндээ зүүгч нь, тэр нүгэлтэй ч бай эсвэл ариун бус ч бай Миний өмөг түшгийг олно. Үүнд эргэлзэх зүйл үгүй” (Хари-бхакти-виласа 4.322) гэсэн байна. Гаруда-Пуранд Шри Маркандейа арш хэлэхдээ: “Хүмүүний хүзүүн дэхь Туласи