Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 7 2 8
Users Today : 229
Users Yesterday : 268
Total Users : 45728
Views Today : 279
Views Yesterday : 291
Хэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад  шаардлагатай хэдэн чадварыг дурдья. Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе. Жинхэнэ шавь болоход бидэнд олон чадварууд хэрэгтэй байдаг ч доор дурдах чадварууд нь хамгийн гол чухал чадварууд юм. Гор Говинда Свами Махараж “Гуру вандана” хэмээх номондоо Жинхэнэ Сад Гуруг олох нь Жинхэнэ шавь Сад шишаг олохтой адил бэрх зүйл хэмээн дурдсан байдаг. Үүнээс харахад жинхэнэ шавь болох нь тийм ч хямд төсөр  зүйл биш юм. Бид энэ талаар хэт өнгөцхөн , гадна талаас нь харж байдаг. Пранамантраг хэсэг хугацаанд уншаад, дараа нь Дикша Гуругээ олоод л шавь болчихно хэмээн бодож байдаг. Гэвч шавь болоход эдгээр зүйлс нь хангалтгүй, үүнээс чухал зүйлс байдаг . Рупа Госвами махараж : Хүн бүрт чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд шаарлагатай чанар түүний дотор байдаг.
Сатсварупа Даса Госвами Соёл иргэншил үүсэн бий болсон цагаас хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй зохисгүй харьцаж байна. Өөрсдийгөө энэ дэлхийн эздэд тооцож, ямар нэгэн хорио цээргүй, өөрсдийн мэдрэхүйд таашаал эдлүүлэхийн төлөө ирээдүйд юу үлдэх тухай бодолгүй байгалын баялгыг ашигладаг. Ан амьтад мөхөж, гол мөрд ширгэж, агаар бохирдол өдөр ирэх тусам ихсэж байна. Энэ зөвхөн хүмүүс бидний буруу үйл ажиллагаатай холбоотой.             Шри Ишопанишадад хүнийг байгальтай хэрхэн харилцах талаар сургасан байдаг. “Амьд болон амьд бус бүх зүйлс орчлон ертөнцийг хянагч Бурханы өмч. Иймээс хүн бүр өөрийн хэрэгцээсээ илүү ихийг авахгүй байж хэнд харьялагддаг гэдгийг мэдэх хэрэгтэй. ”. Энэ философи нь зөвхөн хувь хүн төдийгүй засгийн газарт ч хамаарна. Шрила Прабхупада нэг шүлэгт  хийсэн тайлбартаа  хэрвээ улс орон байгалийн нөөцийг зохист хэмжээнээс илүү хэрэглэж ,  бүхий л нөөц Бүхний Дээд Бурханд харьяалагддаг гэдгийг үл хэрэгсэх аваас дэлхийд энх тайван оршин тогтнохгүй энэ нь яг л хулгай хийхтэй адил  агаад байгалийн хуулиар шийтгэгдэх болно  гэсэн байдаг. Энэ шийтгэл нь асар хүнд цөмийн зэвсэг болон
Бид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах  жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг.   Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр  зэрэгт   дургүй.   Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх  үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх. Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ   материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд олон. Энэ
Scroll to Top