Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
8
0
5
7
Users Today : 53
Users Yesterday : 44
Total Users : 38057
Views Today : 54
Views Yesterday : 61
Нэгэн удаа Дивали баярыг тохиолдуулан Радхарани болон гопи(үхэрчин бүсгүйчүүд), Мальяхари нуурын эрэг дээр ирж өөрсдийн үнээдийг гоёхоор сувд хэлхэж эхэлжээ. Энэ тухай сонссон Кришна тэнд хүрч ирээд, гайхамшигтай сайхан сувднуудыг хараад гопи нарыг түүнд Өөрийн хайрт Харина, Хасина нэрт үнээдээ гоёж чимэх хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйжээ. Кришна хэдийгээр нэг бус удаа хэдхээн ширхэг сувд өгөхийг гопи нараас гуйсан авч цаадуул нь Түүний гуйлтыг үл хэрэгсэв. Эцэст нь Лалита Кришнад, Түүний үнээдийг чимэхэд хэтэрхий олон сувд орох учраас Түүнд ердөө ганц хатаж муудсан сувд өгч болох юм хэмээн мэдэгдэв. Тэгэхэд нь Кришна Лалитад, Өөрийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулна гэж хариулаад цухалдан уурласан Тэрээр Яшода ээжээ олохоор харайлгалаа. Кришна Яшода ээжээсээ цэцэрлэгт суулгах хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйхад Яшода ээж Кришнагийн гуйлтыг инээмсэглэн байж сонсоод, сувд чинь цэцэрлэгт ургадаггүй харин далай тэнгист амьдардаг дунгаас үүсдэг юм хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч Кришна түүнийг хэдхэн ширхэг сувд өгөхийг эцэс төгсгөлгүй гуйсаар байлаа. Яшода ээж хэдэн ширхэг
Бхактивинода Тхакур Тээр өмнө нь би ямархан нүгэл үйлдээд тэрний гачлант уршгийг энэ насандаа хүртээд Бадмын нүдэт Бурханыхаа ариун гэгээн нэрийг баттай зөв ёсоор нь үл уншиж чадаж буйг Аяа зүрхний шувуухай минь чи үл мэднэм зээ. Зүрхнийхээ аглаг мухарт өвсөн овоохой бариад зүйрлэшгүй нандин бэлгийг чамд өргөн барьюу, ойн дууч шувуухай минь. Балын салшгүй амтыг анхилуулан тархаан байх Харийн Ариун Нэрийг гартаа өргөн барьж байна Алив чи хүсвэл энэ ариун нэрийг аялан дуулахад сурч болно ай шувуухай минь. Шувууд ямар ч ая эгшгээр шулганан жиргэж чаддаг байхад шувуухай минь чи юунд Бурханы гэгээн Нэрийг дуулахаас цааргалан татгалзана вэ? Ай шувуухай минь хоёулаа бурханы орон тийш одюу, аз жаргал мөнхийн гоо үзэсгэлэнг тэнд толидон харюу Харин тэр ариун орноо самсрын хүрдэнд орооцолдсон арчаагүй материйн үзэлтнүүд үл хүрч чадюу Ай шувуухай! Чамайг үхэхэд биеийг чинь шарилын тэргэнцэрт ачаалаад шатаан чандарлах газар тийш авч одох болмой Ээ халаг! Тэр цагт чандрын халуун гал эрхэм хайрт хэлийг тань үнс
“Одоо цагт хүмүүс цагаан хоолны дэглэм барих нь зөв эсэхийг ихэд сонирхох болжээ. Дор дурдсан баримтаас Тийм гэдэг хариуг та олж авах болно. “ Жайн. Е. Броди, Нью Йорк Таймс сонин Өдөр ирэх бүр нэмэгдэж буй судалгаа, баримтуудад урт удаан амьдрал болон эрүүл мэндэд цагаан хоол ашиг тустай болохыг харж болно. Бидний бие махбодийн нэгээхэн хэсэг болох гар болон шүдний бүтэц үүнийг бэлхнээ хэлээд өгнө. Шүд- хүний шүд хэлбэрийн хувьд ногоо болон самар жимсийг бутлан зажлах л чадвартай. Махыг тасдаж жижиглэх хурц соёо болон хүчирхэг эрүүний булчин байхгүй. Гар- гар ч мөн адил хүч чадал султайгаас гадна махир бусад араатануудтай адил хурц хумс байхгүй нь бид жимс болон хүнсний ногоо тариалаж, түүж чадвартайг харуулж буй юм. Мах хүний биед шингэхийн тулд: Мах шингэх явцдаа маш их хэмжээний гидрохлорийн хүчлийг хүний биеэс шаарддаг. Гэтэл хүний бие махбодь уг бодисын 1/20-ийг ялгууруулах чадвартай байдаг байна. Мөн мах буюу үхсэн амьтны биений тасархай хүний биед хорт бодис үүсгэж, ялангуяа бөөр, зүрхэнд гаж нөлөө үзүүлдэг. Залуу хүний бөөр энэ бүх