Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 6 9 3
Users Today : 194
Users Yesterday : 268
Total Users : 45693
Views Today : 236
Views Yesterday : 291
Судар бичгийн ишлэлээс Үнээг хайрлан хамгаалах нь хамаг дэлхийн бурханлаг болон материаллаг түвшний уналт доройтлоос хамгаалах цорын ганц хамгийн чухал арга зам юм. Үнээг зүгээр л өсгөн үржүүлж хайрлан гамнаснаар ямар нэгэн нэмэлт чармайлтгүй бурханлаг үр ашгийг олж авч болдог. Учир нь үнээ бол бүхний дээд бодгаль Шри Кришнад брахман мэт үнэлэгдэж хайрын татдаг ажээ. Сударт : Намо брахманая девая го брахмана хитай ча жагад дхитаяа кришнаяа говиндая намо намах  “Хайрт бурхан минь, та бээр үнээ болон брахманад төдийгүй бүхий л амьд оршнолуудад сайн сайхныг хүсэгч билээ. /Вишну пурана 1.19.65/” Бурхан Кришна, Бүхний Дээд Бодгал нь брахманы соёл болон үнээг бүхнээс илүү хамгаалагч билээ. Уг бодгалиудыг үл ухамсарлан, үл хүндлэх аваас хэн бээр бурхныг үл ухаарч чадна мөн уг  мэдлэгийг үл агуулах аваас   хэн нэгний үйлдэн буй буянлаг болон хүмүүнлэг үйл нь амжилтанд хүрдэггүй. Үхэрчид болон үнээдэд Кришна бол хамгийн сайн найз нь. Түүний Гокулад өрнүүлэх  зугаа цэнгэл нь үнээд болон  брахмануудад үргэлж аз жаргалыг бэлэглэдэг.  Үнэндээ брахманы баяр цэнгэл нь үнээдээс үргэлж хоёр
Говинда дас Кавиража   1. Ай ухаан минь ээ, хүмүүнийг айдас хүйдэсгүй болгодог Нандын хүүгийн бадамлянхуан өлмийд мөргөн залбирагтун. Энэхүү ховор нандин бэлэг болох хүний бие махбодийг хүлээн авсан дээрээ ариун гэгээн бодгалиудтай харьцагтун. Учир нь та тэгж л материаллаг ахуйн далайг гатлан туулж чадна. 2. Би өдөр ч, шөнө ч, халуун хийгээд хүйтэн, салхи болон борооноос болж зовж шаналан амгалан тайван байдлыг үл мэдэрнэм. Түр зуурхны аз жаргалын өчүүхэн дусалхны төлөө би дүүрсэн тэнэг хүмүүст үйлчлэн зүтгэнэ. Гэвч миний бүхий л оролдлого зүтгэл хуурмаг байжээ. 3. Миний бүхий л эд баялаг, залуу нас, нуган үрс, төрөл төрөгсөд надад жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах уу? Энэ амьдрал бол бадамлянхуан дэлбээн дээр бөнжигнөн байгаа шүүдрийн дусал мэт билээ. Иймээс чи Бурхан Харигийн бадамлянхуан өлмийд үргэлжид мөргөн залбирч мөн үйлчлэн зүтгэх ёстой. 4. Говинда дас бхактигийн есөн төрлийн үйлэнд өөрийгөө зориулан даатгахыг тэсч ядан хүснэм. Үүнд Бурхан Харигийн яруу алдрын  тухай хүүрнэлийг сонсох, Түүнийг алдаршуулах, Түүнийг тухай дурсан
– Дамодар бурхны сар Карттика сарын лаан өргөл Чатурмасья нь 4 сарын турш  энэтхэгт борооны болон намрын улирлын  туршид үргэлжилдэг. Тус сард вайшнавууд буюу бишрэлтэнгүүд Бурхныг баясгахын тулд тодорхой тэвчил хатамжлалыг үйлддэг. Уламжлал ёсоор номлогчид болон аялан явах багш нар энэ хугацаанд номлол хийхээ зогсоодог. Одоо үед энэ саруудад  тодорхой хэм хэмжээнд  л хоол идэхийг хүлээн зөвшөөрдөг. Чатурмасын сүүлийн сарыг Карттика гэж нэрлэдэг ба вайшнавуудын хувьд хамгийн ариун сар юм. Карттика сарын үед Дивали болон Говардхана Пужа гэсэн 2 үндсэн фестивал болдог. Саччидананда Свами Махараж Харе Кришна хөдөлгөөний  номлогч багш Карттика сарын талаар: Аравдугаар сараас арван нэгэн сарын хооронд үргэлжлэх /сарны тооллоор/ Карттика сарын үед бишрэлтэнгүүд Бурхан Кришна болон Шримати Радхарани /Бурхан Кришнагийн мөнхийн гэргий/  нарын ариун гэгээн нэр алдар : Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Рама Харе Харе тарнийг уншин өдөр тутмын үйлээ зориулдаг. Уг мантраг хаана ч уншиж болох ба “ Бурханы эрчим  /Радха/, Бурхан /Кришна/ минь намайг танд үйлчлэн зүтгэх боломжийг
Scroll to Top