Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 2 6 0
Users Today : 106
Users Yesterday : 116
Total Users : 55260
Views Today : 130
Views Yesterday : 140
Spread the loveНям гаригийн орой прасад тараах үе. -Прабху, Та дахиад нэмэх үү? -Үгүй ээ, баярлалаа. Би зургаагаас хойш иддэггүй. -Пөөх тийм үү, сэтгэлийн тэнхээ л байх даа? -Үгүй дээ, зургаан таваг бол зуршил минь юм! Тэгээд л гүйцээ! Долоо дахиас нь хоолой давахаа байчихдаг юм…
Spread the loveТа бүхнийг Дээд Бурханы Бодгаль Шри Кришнагийн газар дэлхийд морилон заларсан өдрийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Бурхан Кришна нь 5000 жилийн өмнө залран ирсэн бөгөөд Түүний болон Түүний хувилгаан дүр, аватарууд айлчлан ирэх үйл явцыг нар, мандах жаргахтай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай энд нар бүтэн өдрийн турш гэрлээрээ гийгүүлж байгаад шөнө болоход уулсын цаагуур шингэн бидний нүдэнд үзэгдэхгүй болдог ч энэ нь нар мөнхөд алга болсон гэсэн үг биш. Тэрээр өөр нэгэн газарт өөрийн гэрэл туяагаар өөр хэсэг газар орныхныг гэрэлтүүлэн гийгүүлсээр байгаа. Үүн шиг бүхий л аватарууд, хувилгаадын эх үндэс болсон Бурхан Кришна нь (кришнас ту бхагаван сваям) манай дэлхийд 5000 жилийн өмнө айлчлан ирсэн бөгөөд одоо өөр нэгэн гаригт Өөрийн мөнхийн тоглоом наадмаа өрнүүлж байгаа. Тэрээр нэг гариг дээр Брахмын нэг өдөр нэг удаа л ирдэг хэмээсэн. Брахмын нэг өдөр нь 4 тэрбум 320 сая жилтэй тэнцэх бөгөөд Тэрээр энэ хугаццаанд нэг удаа манай дэлхийд
Spread the love1894 онд Толстойн бичсэн “Карма” өгүүллэг нь тэр ондоо “Северный вестник”/1894, №12/ сэтгүүлд хэвлэгджээ. Гэвч 1895 онд Москва мужийн хянан шалгах хорооны шийдвэрээр тусгай товхимол болгон гаргахыг хориглосон байна. Уг нэрээсээ л тодорхой “Карма” өгүүллэг нь ведийн гүн ухааны үндсэн ойлголтуудын нэг болох шалтгаан, үр дагаврын хуулийн мөн чанарыг нээн тайлбарлажээ. “Кармын далд эрч хүч нь, – хэмээн “Йога-сутрад”/2.12-14/ өгүүлээд цааш нь, – үндэс суурь нь хүслээр бохирдоод, дараагийн төрөлд хөтлөх ба ахуйн хэлбэр, насны хэмжээ, амьдралын туршлага зэрэгтэй уялдан нөхцөлддөг. Сайн үйл хийгээд муу үйл нь цэнгэл жаргал болон зовлон зүдгүүр өөд хөтөлмүй”гэжээ. Толстойн өгүүллэг энэ бүгдийг нээн таниулах болно. Брамины ангийн чинээлэг дархан Панду албатын хамт Бенаресыг зорин явна. Зам дагууд тэр зүгт явганаар алхан буй хүндэтгэм төрхтэй хуврагыг гүйцэн хүрэв. Тэрээр дотроо: “Энэ хувраг буянтай, ариун гэгээнтний төрхтэй аж. Эелдэг сайн хүмүүстэй харьцах нь аз жаргалыг авчирдаг. Хэрэв тэр мөн Бенаресыг зорьж буй бол би түүнийг надтай хамт миний морин тэргэн
Scroll to Top