Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 2 6 0
Users Today : 106
Users Yesterday : 116
Total Users : 55260
Views Today : 130
Views Yesterday : 140
Spread the love Шрила Прабхупада маш мэдрэмжтэй бишрэлтэн  байжээ. Баригдаж дуусаагүй барилгад анхны Гаура Пурнима(Бурхан Чайтаниагийн илэрсэн) баяр болж байв  Эхний хонох шөнөдөө Шрила Прабхупада бүхий л өрөөнүүдээр яван бишрэлтэнгүүдэд шумуулны тор болон тухтай ор байгаа эсэхийг өөрийн  биеэрээ шөнө дундын үед явж шалгадаг байв. Мөн Прасад(бурханд өргөсөн зоог)-ийгхүртсэн эсэх  болон эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулдаг байв. Энэ дэлхийгээс буцахаас нэг сарын өмнө Шрила Прабхупада нилээн хүнд өвчтэй босч явах нь хүртэл хэцүү байжээ. 2 дах давхрын өрөө рүү гарахыг хүсэхэд Англи улсаас ирсэн шавь нар хүргэж өгч, сандал дээр суулгадаг байлаа. Энэ шавь нараас нь  нэг нь хөлөө түлчихсэн байв.   Шрила Прабхупада үүнийг ажиглан мэджээ. Шрила Прабхупада энэ үед юм ч идэх чадваргүй жингээ хэт алдан яс арьс болтлоо турсан байв. Ийм нөхцөл байдалд ихэнхи хүмүүс өөрийн өвчиндөө шаналах байх. Залуу, хүчирхэг, том биетэй бишрэлтэн залуугийн жаахан түлэгдэлтийг нь Шрила Прабхупада-н нөхцөл байдалтай харьцуулах аргагүй билээ. Гэсэн хэдий ч Шрила Прабхупада: Юу болсон бэ гэж шавиасаа асуухад яагаа ч
Spread the love Вайшнавын нийгэмлэгт залуу  бишрэлтэн /насаар бус, энэ замаар замнаж эхэлсэн хугацаагаар/ нь ахлахаа хүндэтгэх, харин ахлах нь залуу бишрэлтэнгүүдэд хайр болон нигүүлсэлээ харамгүй хайрлаж байхаар нягт нямбай зохион байгуулагдсан байх ёстой. Вайшнавын нийгэмлэгт мөн варна систем буюу брахмана, кшатрйа, вайшиа болон шудра, ашрама  систем буюу саннйанси, ванапрастха, грихастха болон брахмачари гэж хуваагдах ёстой. Бурханлаг ах дүүсийн хувьд түрүүлж сахил авсан нь ахлах бишрэлтэнд тооцогдоно. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу,
Spread the loveБурхан нэгэн удаа Нитьянанда, Харидас Тхакур нарт онцгой хүсэлттэй хандсан нь: — Найз нараа, хот явж, бүгдэд хийгээд хүн бүрт ариун нэрийн хязгааргүй алдар цуугийн талаар ярьцгаа. Айл бүрийн хаалгыг тогшиж, Кришнагийн Нэрийг давтан хэлэх, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Түүний сургаалийг судлахыг бүгдээс хүлцэнгүйгээр гуйцгаа. Харин хэн та нарын хүсэлтийг эсэргүүцнэ, тэр Надтай уулзаж, Миний Сударшана-чакраны хүчийг өөрийн толгойгоор мэдрэг! Гаурангийн ямар ч хүслийг биелүүлэхэд үргэлж бэлэн Бурхан Нитьянанда, Түүний тушаалыг урамтайгаар хүлээн авлаа. Хэдэн минутын дараа Харидас Тхакур тэр хоёр  өндөр сэтгэгдэлтэйгээр хот руу гарав. Тэд айл бүрийг бадам лянхуа өлмийнхөө тоосоор адислаж, Бурханы нигүүслийг  аугаа сайхнаар түгээж явлаа. Бурханлаг, ач тустай хүмүүс тэдний номлолыг шууд хүлээн авч, харин араас нь хэл ам хийгсэд ч байлаа. Бурхан Чайтаньягийн киртаныг хийхээр очиход нь Шриваса Тхакурыг гэртээ оруулаагүй тэр нөхдүүд  онцгой хорон хандаж: — Тэднийг цохиод ав! Цохиод ав! гэцгээв. Гэвч тэдний хорон хашгиралт Бурхан Нитьянанда, Харидас Тхакур нарыг зөвхөн хөгжөөв. Тэд өдөр бүр Бурхан Чайтаньягийн илгээлтийг
Scroll to Top