Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
5
2
5
8
Users Today : 104
Users Yesterday : 116
Total Users : 55258
Views Today : 118
Views Yesterday : 140
Spread the loveМатериаллаг амьдрал бол бидний анхдагч жинхэнэ төлөв байдал биш. Сүнс (жинхэнэ эго, жинхэнэ “Би”) бол цэвэр бурханлаг эрчим бөгөөд чанарын хувьд бүдүүн ч тэр, мөн нарийн ч тэр материас ялгаатай. Сүнсний зориулалт буюу дхарма бол үйлчлэн зүтгэх явдал. Анхдагч жинхэнэ төлөв байдалдаа бол бие даасан сүнс эрчмээ үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект Дээд Сүнс буюу Дээдийн дээд Бодьгалд зориулдаг. Ухамсрын гажуудсан төлөв байдалд орсон сүнс алдагдсан, гээгдэж цөхөрсөн байдалтай болдог бөгөөд түүний бүхий л эрчим нь сүнсний материаллаг төсөөллийн биелэл— хуурамч эгоны эрхшээл захиргаанд ордог. Шримад Бхагаватамын (11.28.15)-д: “Уй гашуу уйтгар гуниг, баяр хөөр, уур хилэн, хомхойрол шунахайрал, төөрөгдөл эндүүрэл болон шунаг сувдаг хүслүүд, мөн тэрчлэн төрөлт болон үхэл— энэ бүгдийг цэвэр ариун сүнс биш, харин хуурамч эго л амсаж эдэлж, тэсэж туулдаг.” Өөрийгөө материтай эндүүгээр адилтгасан энэхүү жам ёсны бус төлөв байдалд сүнсний эрчим нь материаллаг мөн чанарын гурван гунуудын янз бүрийн байдлаар зохицон нийцэж холилдсон холилдоон сүлжилдээний бүхий л, олон янз бүхий хий хуурмаг байдалд үйлчлэн зүтгэхэд үрэгдэн шамшигддаг. Сүнсний энерги буюу эрчим гэж
Spread the loveНамайг “Бхагавад-гита” эмчилсэн юм. 1990 онд нөхөр маань надаас салж өөр эмэгтэйтэй нийлэв. Бид уг нь 19 жил хагас хамт амьдарсан юм л даа. …… Сэтгэл санааны хямралаас болж би хүндээр өвдөв. Эмч нар эхэндээ намайг эдгээчихнэ гэж найдаж байсан ч дараахан нь надад: “Хамгийн багадаа хоёр долоо хоногийн дараа, ихдээ хоёр жил болоход та үхнэ. Тийм болохоор та жаахан бэлтгэлтэйхэн байгаарай” гэв. Сайхан л санаа! “Бэлтгэнэ” гэж юу гэсэн үг вэ? Цагаан тапочки худалдаж авах хэрэгтэй юу? Хэн хүүг маань 18 насанд хүртэл өсгөж бойжуулах вэ? Одоо тэрэнд маань эцэг хэрэггүй. Эцэг нь харин залуухан ганц бие бүсгүйтэй ухаан санаа самуурам хайрын роман бичиж байгаа. Эрхэм Эзэн Бурхан минь. Та намайг цаг үргэлж гар дээрээ бөөцийлөн эрхлүүлж, өдий болгосон. Гэтэл гэнэт намайг газрын хөрснөөс арчихаар шийдсэний тань учир юу вэ? Юуны тулд?! Хэрэв тийм бол намайг ухаалаг болгох зүйлийг хийгээч. Хүүгээ өсгөж өндийлгөхөд минь туслаач, Бурхан минь! Шийтгэл гэж юу байдгийг хэрэв би ойлговол
Spread the love Чин бишрэлтэн М. (Пермь ) Би эгэл жирийн тариачин гэр бүлд төрсөн. Амьтан хороох нь миний тойрон хүрээлэлд энгийн л нэг үйл байлаа. Би тэр ч байтугай өөрийн хайртай гахайхан Машкагаа хэрхэн заазалж байхын гэрч ч болж байсан. Томчууд гэдэг мөн ч бөх зүрхтэй хүмүүс шүү. Өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр хөөрхий гахайн толгойг цавчаад, түүний махыг нь амтархан идэж, бидэнд тааламжтай нь аргагүй хишиг хүртээж байсан юм. Манайх хүүр оршуулах газраас холгүйхэн байдаг байсан хийгээд би ч өдөр бүр нас нөгчигчдийг оршуулах үйлийг хардаг байв. Хаанаас ч мэдсэн юм мэдэхгүй, би амьдрал үхлээр төгсдөггүй, дахин шинэ төрөл бий гэдгийг мэддэг байлаа. Жишээ нь, тэд нохой эсвэл гахай болж төрж болно шүү дээ гэж бодохоос инээд хүрнэ. Он жил улиран одсон ч дахин төрөлтийн талаархи энэ бодол намайг орхисонгүй. Харамсалтай нь, би энэ тухай хэн ч ам нээдэггүй тийм ертөнцөд амьдарч байсан билээ. Хэдий жаахан байсан ч би сул дорой, арчаагүй амьтдын