Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 2 7 0
Users Today : 7
Users Yesterday : 109
Total Users : 55270
Views Today : 8
Views Yesterday : 134
Spread the love1973 оны тавдугаар сарын 7. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг  Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, бусад шавь нар нь дагалдан явна.  Ид шидийн хүчний үүсэл  Шрила Прабхупада: Йогчид гол нь өөртөө янз бүрийн ид шидийн хүчнүүдийг хөгжүүлэхэд автсан байдаг. Йогч нь усан дээгүүр живэлгүйгээр явж чаддаг. Тэрээр таталцлын хуулинд захирагддаггүй. Энэ ид шидийн хүчийг лагхима гэж нэрлэдэг. Лагхима гэдэг нь хүн хөвөнгөөс ч хөнгөн болж, таталцлын хуулийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн утгатай.  Йогийн систем нь энэ дадлаар хичээллэгчид аль хэдийнээ оршин байх ойлгогдошгүй хүчийг хөгжүүлдэг. Энэ хүүхдүүд усанд сэлж байна(усанд сэлж буй хүүхдүүдийг заагаад) харин би сэлж чадахгүй. Гэвч сэлэх чадвар надад угаас бий. Харин зөвхөн дадлага л хэрэгтэй. Тэгэхээр хэрэв хүн ийм йогийн хүч чадалтай байдаг юм бол Бурхан ямар хэмжээний йогийн хүчийг эзэмшдэг болохыг бод доо. Ийм учраас Ведүүдэд Түүнийг Йогешвара буюу “бүхий л ид шидийн хүчнүүдийн эзэн” гэсэн нэрээр нэрлэдэг. Бхагавад-гитад(10.8) Кришна: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцүүдийн
Spread the love1973 оны тавдугаар сарын 11. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар нь дагалдан явна. Ухамсрын хувьсал Д-р Сингх: Шрила Прабхупада, “Бхагавад-гита”д би амьдралын бүх 8400 000 хэлбэр нь нэгэн зэрэг бүтээгдсэн гэсэн баталгаатай таарч байсан. Энэ үнэхээр тийм гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Д-р Сингх: Энэ нь зарим нэг амьд оршнолууд хувьслын процессыг дамжин өнгөрөлгүйгээр шууд хүний хэлбэрийг авсан гэсэн үг үү? Шрила Прабхупада: Тиймээ. Амьд оршнол нь бие махбодийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг. Энэ хэлбэрүүд нь өөрөө өөрчлөгддөггүй. Амьд оршнол нь нэг байрнаас нөгөө байранд нүүн суурьшиж байгаа хүн шиг л шилжилтэнд ордог. Зарим нэг нь нэгдүгээр зэрэглэлийн, өөр нэг нь хоёрдугаар зэрэглэлийн, зарим нь гуравдугаар зэрэглэлийн байрнууд байдаг. Жишээ нь, хүн доод зэрэглэлийн байрнаас тэргүүн зэрэглэлийн байранд нүүн оржээ гэж бодъё. Тэр урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Гэвч одоо тэрээр өөрийн төлөх чадвар буюу карматай тохирсон дээд зэрэглэлийн байранд суух боломжийг олж
Spread the love Ес дэхь өглөөний аялал 1973 оны тавдугаар сарын 13. Лос-Анжелесын орчим Чевиот-Хиллз цэцэрлэг   Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна.   Хүнээс нохой болох хувьсал   Шрила Прабхупада: Эрдэмтэн гэж нэрлэгдэгсэд луйврын онолд ихэд итгэцгээдэг. Кришна: ахам сарвайса прабхавах – “Би бүх зүйлсийн эх үндэс”(Б.-г, 10.8) гэж өгүүлсэн. Кришна бол амьдрал. Кришна бол үхмэл чулуу биш. Д-р Сингх: Өөрөөр хэлбэл матери нь амьдралаас үүсэлтэй гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Матери нь амьдралаас үүсэлтэй. Миний бие над дээр, бурханлаг сүнсэн дээр өсч ургадаг. Жишээ нь, би  биеийнхээ хэмжээнд тохирсон энэ пальтог өмсч байна. Гэвч хэрэв би өөрийгөө энэ пальто гэж тооцвол би тэнэг нэгэн болно. Шавь: Шрила Прабхупада, эрдэс судлаачид, уулс нь тунадасжих процессын үр дүнд ургадаг гэж батладаг. Энэ өсөлт нь түүнд бурханлаг сүнс оршин буйтай холбоотой юу? Шрила Прабхупада: Тиймээ. “Шримад-Бхагаватам”-д уулсыг Бурханы яс, ургамал ногоог Түүний биен дээрхи үс хэмээн тодорхойлсон байдаг. Энэ утгаар бол Бурхан аварга том байх нь ээ
Scroll to Top