Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
5
2
7
4
Users Today : 11
Users Yesterday : 109
Total Users : 55274
Views Today : 12
Views Yesterday : 134
Spread the loveМиний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг харахыг би яасан их хүснэ вэ Тантай хамт байхыг би яасан их мөрөөднө вэ Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ Гэвч энэ нь яасан удаан санагдана вэ Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг танихыг би яасан их хүснэ вэ Тантай алхахыг би яасан их мөрөөднө вэ Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм Бурхан минь Харин энэ нь бүү удаг Эзэн минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний амттайхан Бурхан минь (аллилуйя) Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ, Бурхан минь Таныг харахыг би яасан их мөрөөднө вэ, Эзэн минь Даанч энэ нь яасан их удаан бэ, Бурхан минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний, миний, Эзэн минь (аллилуйя) Таныг танихыг би яасан их хүснэ
Spread the love1973 оны дөрвөн сарын 18. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Өөр бусад гариг дээрхи амьдрал Шрила Прабхупада: Нар, Саран дээр ч амьд оршнолууд байдаг. Энэ талаархи эрдэмтдийн санаа бодол ямар вэ? Доктор Сингх: Тэнд амьдрал үгүй гэж тэд ярьдаг. Доктор Сингх: Саран дээр амьдрал байхгүй гэж тэд ярьдаг. Учир нь тэнд түүнийг олоогүй юм. Шрила Прабхупада: Тэд яагаад үүнд итгэнэ вэ? Сар нь тоосоор бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр тэр ч байтугай энэ тооснуудад ч амьд бодгалиуд амьдарч чадна. Ямар ч агаар мандал амьдрахад тохиромжтой. Ямар ч. Ийм учраас Ведүүдэд амьд оршнолуудыг сарва-гатах гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “ямар ч нөхцөлд орших” гэсэн утгатай. Амьд оршнол нь материаллаг бус. Тэрээр материаллаг биед оршдог ч харин тэр өөрөө материаллаг бус. Гэвч харин бид янз бүрийн агаар мандлын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь янз бүрийн нөхцөл байдлын тухай яринаа гэсэн үг. Карандхара: Сарны агаар мандал нь амьдрахад
Spread the love 1973 оны дөрвөн сарын 19. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Үеэ өнгөрөөсөн дарвины онол Шрила Прабхупада: Материаллаг ертөнц нь саттва, ража, тамас(буяны, шуналын, мунхгийн) хэмээх гурван чанарын хослол юм. Тэдгээр нь хаа сайгүй илэрдэг. Энэ чанарууд нь янз бүрийн харьцаа хэмжээтэйгээр амьдралын бүх хэлбэрүүдэд байдаг. Жишээ нь, нэг мод гайхамшигтай амттай үр жимсийг өгч байхад харин өөр бусад мод зөвхөн түлээ болгон хэрэглэхэд л тохирно. Энэ нь тэд байгалийн янз бүрийн чанартай холбоотойн үр дүн. Амьтан адгууснуудад ч энэ гурван чанар угаас байдаг. Үнээ буяны гунын нөлөөнд, арслан шуналын, мич мунхгийн гунын нөлөөнд оршино. Дарвиныхаар бол түүний эцэг нь сармагчин байж таарч байгаа юм. (Инээлдэв.) Түүний онол огт дэмий зүйл. Д-р Сингх: Зарим нэг амьд бодгаль нь оршихуйн төлөө тэмцлийн дүнд сөнөж мөхдөг хэмээн Дарвин өгүүлсэн. Амьдарч чадах нь үлдээд, эс чадах нь сөнөдөг. Тийнхүү тэрээр амьд үлдэх хийгээд