Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 2 7 5
Users Today : 12
Users Yesterday : 109
Total Users : 55275
Views Today : 13
Views Yesterday : 134
Spread the loveӨвөл болох цагаар Үхлийн элч нар баярлацгаана Үхэр, хонь тэргүүтнээр Тахилын ширээгээ чимцгээнэ Буудуулахаар туугдсан ялтнууд шиг Бөөвийсөн хэдэн амьтнууд Муулуулахаар нядлах газраад Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө Дайн болж байгаа шиг Даанч их цус Цаана нь үлдэх үрс Цангинаж мөөрөөд хоцроно Зажлахын төлөө хийх Дайсангүй хар дайн Замбуулинд адил тавилантай ч Амьтдын ялагдлаар дуусна Хонгор гэнэхэн амьтдыг Ходоодондоо оршуулахын тулд Хожим нь хийсэн нүглээ Буцааж төлөхийн тулд Тоо, шунал хоёр Толгойд нь ноцолдох хүмүүс Тонгорог, хутга тэргүүтнийг Тоймгүй сайнаар хурцлана Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг             Балабхадра дас
Spread the loveҮсээ ургуулж, зүсээ гундааж яахав Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав Ууланд очиж ганцаар бүгээд яахав Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав Од эрхсийн харвах хурдаар Олон жилийг ингэж өнгөрөөвч Моод болсон йогийн аргаар Мянган жилийг тэвчиж улираавч Хүрэх амжилт нь ямар байх бол ? Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ? Ургах жимс нь ямар байх бол ? Урам зоригийг нэмэх үү, хасах уу? Төмөр эринд ингэж явах нь Төгсд хүргэх зам биш байна Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч Төгсөх цэг нь цэг биш байна Хари-гийн нэрийг чангаар дуул Хаалга үүдээ албаар нээ Хашаан дотроо, гудман дундаа Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ Амттан, шимтэн, будаа, жимсээ Алив түрүүнд нь Харид өргө Ариусган таалсан будаа идээг нь Анд нөхөдтэйгөө уралдан хүрт Дуул, бүжиглэ, ид, уу Дурс, унш, бүгд хуу Газрын зовлон бүхнээ мартаад Галзуу юм шиг бүжиглэ, дуул Дуулах аяар мартсан чинь сэргэнэ Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ Хар толгойд чинь л ганц тустай бусаа Харсан
Spread the loveГудамжинд унасан архичинг хараад Гутлаа чирсэн гуйлгачинг тойроод Жижигхэн гартаа дүүгээ хөтлөөд Чичрэн зогсоо жаалхүүг өрөвдөөд Ажилдаа та ирдэг байх Автобус унаанд суудаг байх Ягтаа тулсан энэ нийгмийг Яаж өөрчлөе дөө гэж боддог ч байх Техник машин хөгжих тусам Тэрэг түрсэн нь улмаа хоцорно Дээл хувцас гоёжих тусам Тэрлэг нөмөрсөн нь холдоо тасарна Хөгжөөд байхад үлдээд байх юм Хөөе энэ чинь хөгжил мөн үү? Хөрөнгөлөг хүн төрөхийн хирээр Хөөрхий ядуус үржээ юм уу? Завтай хүн багасах тусам Зартай баян ихсэх мэтээ Зальтай хүн олшрох тусам Чанартай хүн хорогдох мэтээ Булингарт унасан энэ нийгмийг Тунгалаг болгох арга байна уу? Булай доройг хурдхан хөнгөлөх Дуулсан мэдсэн сураг байна уу? Яндангийн утаа, вандангийн бараагаар Ёндонгийн яриа, Гэндэнгийн уриагаар Ямбий, дүмбий энэ нийгмийг Яагаад ч өөрчлөх арга байхгүй Ад үзэгдсэн 19-р зуунд Аллага, таллага байхгүй байлаа Ард нь ард шиг, ноён нь ноён шиг Амар тайван оршдог байлаа Шашин суртлаар нүдийг нь боож Дажин үймээнийг хорьсон
Scroll to Top