Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 2 7 4
Users Today : 11
Users Yesterday : 109
Total Users : 55274
Views Today : 12
Views Yesterday : 134
Spread the love1973 оны дөрвөн сарын 28. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари болон өөр бусад шавь нар дагалдан явна.  Материаллаг ертөнцийн зэрэглээ Карандхара: Геологчид Дэлхийн үүслийн тогтоох гэж дэлхийн хөрсний үе давхаргыг судлаж байна. Шрила Прабхупада: Гэвч энэ үеүд нь минут тутамд бүтээгдэж, устдаг. Одоо тэд нэг янз байхад, хагас цагийн дараа өөр болчихно. Тэд жагат буюу байнга өөрчлөгддөг. Бхагавадт-гитад/8.4/  Кришна өгүүлэхдээ: адхибхутам кшаро бхавах – “Материаллаг байгаль нь байнга өөрчлөгдөж байдгаараа ялгардаг” гэжээ. Ийм учраас энэхүү эрчмийг зүгээр л ажигласнаар түүний эх үүсвэрийг олж тогтоох боломжгүй. Одоо газрын үе давхарга хар өнгөтэй байж болох ч дараахан нь цагаан, дараа нь дахиад хар гэх мэтээр цааш үргэлжилнэ. Үүнийг пунах пунаш чарвита-чарвананам– “зажилснаа дахин зажлах” гэж нэрлэдэг. Одоо бол хүйтэн сэрүүн байна, өдөр тийшээ дулаахан болоод, орой дахин сэрүүснэ. Тийнхүү бүх материаллаг бүтээл янз бүрийн өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Бидний бие махбодь ч өөрчлөгддөг. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямархан мөнхийн бодит
Spread the love 1973 оны дөрөвдүгээр сарын 29. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна. Илжигнүүдийн хөгжил дэвшил Шрила Прабхупада: Энэ материаллаг ертөнцөд бүгд зовж зүдэрдэг ба шинжлэх ухааны дэвшил гэдэг нь эрдэмтэд шинэ зовлонгуудын нөхцлийг бий болгодог гэсэн үг. Ингээд л болоо. Тэд юуг ч сайжруулдаггүй. Бхактивинода Тхакур үүнийг батлан: моха жанамийа, анитйа самсаре, живаке карайе гадха– “Шинжлэх ухааны ахиц гэж нэрлэгдэх зүйлийн туслалцаатайгаар эрдэмтэн нь илжиг болмуй” гэжээ. Түүнээс гадна тэрээр аажмаар улам улам төгс төгөлдөр илжиг болдог. Жишээ нь, илжиг мэт хөлсөө урсган ажилласаар хүн тэнгэр баганадсан байшин барина. Тэрээр үүнд бүхий л амьдралаа зориулах боловч тэрээр үхэх ёстой болно. Тэр үлдэж чадахгүй; түүнийг өндөр байшингаас нь аваад шидчихнэ. Учир нь материаллаг амьдрал нь цаг зуурхны. Эрдэмтэд байнга л ямар нэг зүйлийг судлаж байдаг. Гэвч та, тэдний юу хийж байгаа тухай асуувал тэд: “Өө, би үүнийг ирээдүйн төлөө, дараагийн үе удмынхаа
Spread the love1973 оны тавдугаар сарын 3. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами нар дагалдан явна. Үл үзэгдэх нисэгч Шрила Прабхупада: Энэ дэлхий дээрхи бараг бүх хүн амьдрал нь материас үүсэлтэй гэсэн хуурмаг төсөөлөлтэй байдаг. Бид энэ булай онолыг няцаахгүй орхиж чадахгүй. Амьдрал материас үүсээгүй. Харин матери нь амьдралаас үүсэлтэй. Энэ бол онол биш. Энэ бол баримт. Шинжлэх ухаан нь хуурамчхан онол дээр суурилдаг ба ийм учраас түүний бүх тооцоолол, дүгнэлтүүд нь худал. Үүнээс л болж хүмүүс зовж байна. Энэ бүх алдаатай орчин үеийн шинжлэх ухааны онолууд нь засарвал хүмүүс аз жаргалтай болно. Иймээс л бид эрдэмдтийг уриалан дуудаж, тэднийг ялагдлыг хүлээлгэх ёстой. Эсрэг тохиолдолд тэд бүхий л нийгмийг төөрөгдөлд оруулах болно. Матери нь зургаан янзын хувиралд ордог: төрөх, өсөх, оршин тогтнох, дагалдах бүтээгдэхүүнээ үлдээх, хуучирч муудах, үхэх. Гэвч материйн дотор талд орших амьдрал нь(бурханлаг сүнс)мөнх; тэрээр энэхүү өөрчлөлтүүдэд өртдөггүй.Амьдрал өсч цэцэглээд, унан доройтож байгаа юм шиг л санагддаг ч үнэн
Scroll to Top