Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
5
3
Users Today : 99
Users Yesterday : 142
Total Users : 58353
Views Today : 120
Views Yesterday : 151
Spread the loveБхактивинода Тхакур 1 Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ Аятай сайныг юу ч хийсэнгүй Олиггүй бүхний үндэс болж Олон амьтанд зовлонг л учруулжээ 2 Бага жаахан жаргалын төлөө Балмад нүгэл үйлдэхээс айсангүй Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв Өчүүхэн зүйлээс худлаа ярьж Өрөөлийн зовлонгоор жаргал хийв. 3 Шуналт сэтгэл зүрхэнд минь тоолшгүй Цухалдуу зан, бардам авир дуусашгүй Өөрийгөө тоох, өрөөлийг мэхлэх минь дундаршгүй Атаач сэтгэл, аархуу зан минь мундашгүй 4 Унтах нойр, угийн залхуудаа ялагдан Мундаг гэгээн буяны үйлээс хазайв би Бусдыг хохироох буруу үзэлдээ автан Алдрын төлөө алаг багийг зүүв би Шунал хүсэл, хомхой сэтгэл хоёулан Суудал явдлыг минь мөр алдахгүй мөшгив шүү 5 Адгийн адаг алд хар нүхэнд унаад Ариун гэгээн хуврага дээдсийн хүрээг алдаад Алдас эндэл, бүдрэл бүхнийг олонтоо үйлдээд Авууштай сайныг хэзээ ч би хийж байсангүй Ухаан бодол минь уруу зуршилд улам автаад Насны эцэст нажид бүхэн намайг чиглэв 6 Өтөлж хөгшрөөд үхэл хагацал
Spread the loveӨвөл болох цагаар Үхлийн элч нар баярлацгаана Үхэр, хонь тэргүүтнээр Тахилын ширээгээ чимцгээнэ Буудуулахаар туугдсан ялтнууд шиг Бөөвийсөн хэдэн амьтнууд Муулуулахаар нядлах газраад Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө Дайн болж байгаа шиг Даанч их цус Цаана нь үлдэх үрс Цангинаж мөөрөөд хоцроно Зажлахын төлөө хийх Дайсангүй хар дайн Замбуулинд адил тавилантай ч Амьтдын ялагдлаар дуусна Хонгор гэнэхэн амьтдыг Ходоодондоо оршуулахын тулд Хожим нь хийсэн нүглээ Буцааж төлөхийн тулд Тоо, шунал хоёр Толгойд нь ноцолдох хүмүүс Тонгорог, хутга тэргүүтнийг Тоймгүй сайнаар хурцлана Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг Балабхадра дас
Spread the loveҮсээ ургуулж, зүсээ гундааж яахав Үнсэнд хөрвөөж, агуйд амьдраад яахав Ууланд очиж ганцаар бүгээд яахав Усанд шумбаж амьсгалаа түгжээд яахав Од эрхсийн харвах хурдаар Олон жилийг ингэж өнгөрөөвч Моод болсон йогийн аргаар Мянган жилийг тэвчиж улираавч Хүрэх амжилт нь ямар байх бол ? Хүссэн зорьсондоо очих уу, буцах уу ? Ургах жимс нь ямар байх бол ? Урам зоригийг нэмэх үү, хасах уу? Төмөр эринд ингэж явах нь Төгсд хүргэх зам биш байна Түмэн жилийг хатуужин өнгөрөөвч Төгсөх цэг нь цэг биш байна Хари-гийн нэрийг чангаар дуул Хаалга үүдээ албаар нээ Хашаан дотроо, гудман дундаа Хашгир, дуул, дэвхэр, бүжиглэ Амттан, шимтэн, будаа, жимсээ Алив түрүүнд нь Харид өргө Ариусган таалсан будаа идээг нь Анд нөхөдтэйгөө уралдан хүрт Дуул, бүжиглэ, ид, уу Дурс, унш, бүгд хуу Газрын зовлон бүхнээ мартаад Галзуу юм шиг бүжиглэ, дуул Дуулах аяар мартсан чинь сэргэнэ Дуслах хөлсөөр харласан чинь шинэдэнэ Хар толгойд чинь л ганц тустай бусаа Харсан