Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
5
3
Users Today : 99
Users Yesterday : 142
Total Users : 58353
Views Today : 120
Views Yesterday : 151
Spread the loveГудамжинд унасан архичинг хараад Гутлаа чирсэн гуйлгачинг тойроод Жижигхэн гартаа дүүгээ хөтлөөд Чичрэн зогсоо жаалхүүг өрөвдөөд Ажилдаа та ирдэг байх Автобус унаанд суудаг байх Ягтаа тулсан энэ нийгмийг Яаж өөрчлөе дөө гэж боддог ч байх Техник машин хөгжих тусам Тэрэг түрсэн нь улмаа хоцорно Дээл хувцас гоёжих тусам Тэрлэг нөмөрсөн нь холдоо тасарна Хөгжөөд байхад үлдээд байх юм Хөөе энэ чинь хөгжил мөн үү? Хөрөнгөлөг хүн төрөхийн хирээр Хөөрхий ядуус үржээ юм уу? Завтай хүн багасах тусам Зартай баян ихсэх мэтээ Зальтай хүн олшрох тусам Чанартай хүн хорогдох мэтээ Булингарт унасан энэ нийгмийг Тунгалаг болгох арга байна уу? Булай доройг хурдхан хөнгөлөх Дуулсан мэдсэн сураг байна уу? Яндангийн утаа, вандангийн бараагаар Ёндонгийн яриа, Гэндэнгийн уриагаар Ямбий, дүмбий энэ нийгмийг Яагаад ч өөрчлөх арга байхгүй Ад үзэгдсэн 19-р зуунд Аллага, таллага байхгүй байлаа Ард нь ард шиг, ноён нь ноён шиг Амар тайван оршдог байлаа Шашин суртлаар нүдийг нь боож Дажин үймээнийг хорьсон
Spread the loveМиний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг харахыг би яасан их хүснэ вэ Тантай хамт байхыг би яасан их мөрөөднө вэ Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ Гэвч энэ нь яасан удаан санагдана вэ Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг танихыг би яасан их хүснэ вэ Тантай алхахыг би яасан их мөрөөднө вэ Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм Бурхан минь Харин энэ нь бүү удаг Эзэн минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний амттайхан Бурхан минь (аллилуйя) Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ Таныг харахыг би яасан их хүснэ вэ, Бурхан минь Таныг харахыг би яасан их мөрөөднө вэ, Эзэн минь Даанч энэ нь яасан их удаан бэ, Бурхан минь (аллилуйя) Миний амттайхан Бурхан минь(аллилуйя) М-м-м Бурхан минь (аллилуйя) М-м-м Миний, миний, Эзэн минь (аллилуйя) Таныг танихыг би яасан их хүснэ
Spread the love1973 оны дөрвөн сарын 18. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Өөр бусад гариг дээрхи амьдрал Шрила Прабхупада: Нар, Саран дээр ч амьд оршнолууд байдаг. Энэ талаархи эрдэмтдийн санаа бодол ямар вэ? Доктор Сингх: Тэнд амьдрал үгүй гэж тэд ярьдаг. Доктор Сингх: Саран дээр амьдрал байхгүй гэж тэд ярьдаг. Учир нь тэнд түүнийг олоогүй юм. Шрила Прабхупада: Тэд яагаад үүнд итгэнэ вэ? Сар нь тоосоор бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр тэр ч байтугай энэ тооснуудад ч амьд бодгалиуд амьдарч чадна. Ямар ч агаар мандал амьдрахад тохиромжтой. Ямар ч. Ийм учраас Ведүүдэд амьд оршнолуудыг сарва-гатах гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “ямар ч нөхцөлд орших” гэсэн утгатай. Амьд оршнол нь материаллаг бус. Тэрээр материаллаг биед оршдог ч харин тэр өөрөө материаллаг бус. Гэвч харин бид янз бүрийн агаар мандлын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь янз бүрийн нөхцөл байдлын тухай яринаа гэсэн үг. Карандхара: Сарны агаар мандал нь амьдрахад