Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 3 5 8
Users Today : 104
Users Yesterday : 142
Total Users : 58358
Views Today : 125
Views Yesterday : 151
Spread the loveБурханы бишрэлтний яруу алдар бадартугай ! Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй ! Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай ! Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй ! Хаа холын Энэтхэгээс дал гарсан насандаа Харанхуй далайн чанад дахь Америк орныг зорив Зүдүү гучуун улмаас тухтай унаанд амжсангүй Зүтгүүр ачааны хөлөгт арай ядан дайгдав Аймшигт далай түүнийг амар тайван байлгасангүй Анхны өдрөөс эхлэн далайн өвчнөөр өвдөв Арайхийн илаарь болоод хэд хонож байтал Аюулт зүрхний шигдээс амины хаалгыг тогшив Найдвар тасарч байтал Бурхан Кришна зүүдлэгдэв Гайхам сайхан орноосоо хөлгөөр ирж үзэгдэв Адис өршөөлөө хайрлаад, амь насыг нь хамгаалаад Алс холын зорилгод нь амжилт, хийморь ерөөв Ядруу биетэй Бхактиведанта Бурханы санааг таасангүй Яршигтай хол замыг яах гэж туулж байгаагаа ухаарсангүй Эцсийн мөчид бүх зүйл Эзний таалалд байдгийг санаж Эх нутаг Вриндаванаа санаж, нулимстай шүлэг тэрлэв Арай гэж Америк орны бараа харагдав Ай хөөрхий гэж, шүтлэгийн сүүдэргүй сүрлэг өндөр орднуудыг хараад шүүрс алдав Хачин жигтэй, бурханлагийн ойлгоцгүй ийм хүмүүсийг Харигийн бишрэлтэн болгоно гэдэг ямар
Spread the loveЙада йада хи дхармасйа гланир бхавати бхарата Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7 Бурханы хувилгаадууд дэлхий дээр Буун залрах үеүд бий Газрын зовлон халгих цагт Галваас галавт морилох нь бий Цаг хугацаа, нөхцөл байдал нь Залрах дүрийнх нь чанарыг тодруулдаг Хатуу догшин зөөлөн энэрэлтэйг Харгалзан үзэж дэлхийд буудаг Усан галав нөмрөн ирж Улс амьтан мөхөх цагт Хөрст дэлхийн хамаг амьтныг Хөлөгт суулгаж Матсйа аварсан Сура, асура нар рашаан гаргахаар Сүүн далайг бүлүүрдэх үед Сүмер уулын тулгуур болох гэж Зөөлөн сэтгэлт Курма заларсан Орчлонгийн далайн гүн ёроолд Ойчиж унасан дэлхийг аврахаар Хүчит асур Хираньякшаг дарахаар Хөндлөн соёот Вараха заларсан Таван настай бишрэлтэн хүүгээ Хамаг л аргаар хөнөөх гэж оролдсон Шулам чөтгөрийн хааныг дарахаар Чулуун баганаас Нрисимха заларсан Гурван тивийг булаан эзлээд Хурмастын суудалд хүчээр суусан Бали хааны бардам занг Бяц дарж
Spread the love Сергей Есенин Эцэж, өтлөөд, шүд нь унасан Эргэх онууд нь эврэнд нь нуугдсан Уугим талаар хөөрхий түүнийг Ууртай тууварчин ороолгож явна Жижигхэн хулгана булан маажих шиг Чимээ шуугианд зүрх нь дасалгүй Цагаан хөлт тугалаа санан Шаналант тавилангаа энэлэн бодно Анхны баяр ашиг тусгүй байж Ачит эхийг хүүд нь өгсөнгүй Улиасан дорхи хурц гадаснаа Урьхан салхинд сорлог үс сэвэлзэнэ Тун удахгүй хүрэнхэн хашаанд Тугалынх шиг нь тавилан түүнийг хүлээж байна Хүнд олсоор хүзүүг нь оосорлоод Хөнөөх газраад хөтлөж одно Яасан ч харамсмаар, гунигтай, зовлонтойв Ягуухнаар газарт эвэр нь шигдэв Сугсарсан өвст цагаахан нуга Сувданхан шугуйд нь л түүнийг зүүдлэнэ. Орчуулсан:Балабхадра дас  
Scroll to Top