Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 3 5 8
Users Today : 104
Users Yesterday : 142
Total Users : 58358
Views Today : 125
Views Yesterday : 151
Spread the loveӨнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа Од өгүүлрүүн: Наран ганжиртай ариун сүмийн дотор Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага Найман дацанд хурж байсан нь саяхаан Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн Цахиурын оч шиг цахилан цахилан өнгөрч Цахир бишгүүр, бүрээний хүнгэнэх дуун Цагийн чанадаас бүдэгхэн сонсдох нь юу вэ? Он оны тортог тоосонд дарагдаж Орвонгоороо устсан дуган хийдээ үгүйлнэ үү ? Орхимжтой чигээрээ орчлонгийн нарнаас алдарч Оргүй хоосонд шингэсэн хувилгаан хутагтаа үгүйлнэ үү? Богдын хүрээ одсон мянган бээрийн харгуй Босоогоороо бус, сунаж, мөргөн туулж Овоо тахилгат нутгаа алд биеэрээ төөлсөн Олон олон сүсэгтний бодь сэтгэлийг үгүйлнэ үү? Сонсохын төдий харахын сэтгэл үүдэх найрагт эгшиг Харахын төдий бишрэхийн сэтгэл үүдэх наран сүм Нурман дундаа заларсан их бурхдын дүр Нулимс шиг цуварсан он жилийг нэхэн дуудна Ариун тансаг цаглашгүй бурханы номыг Алгаан сайтар
Spread the love Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан минь Алтлаг шаргал өнгөтэй ариун гэгээн бурхан минь Амраг хайртын дүрдээ хувилан заларсан бурхан минь Цагаан морь хөлөглөн ирэх цайлган сэтгэлт бурхан минь Цадиггүй буруу аашлагчдыг шийтгэн цээрлүүлэх бурхан минь Бүхний хайрыг татагч чанадад залрах бурхан минь Бүжиглэн дэгдэх өлмий нь бадамлянхуай бурхан минь Улиран солигдох эрин галвуудын Учир зангилаа бурхан минь   Сумъяажавын Мөнхсайхан  
Spread the love Шри Кришна-намаштакам   Шри Рупа Госвами   1   Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ! Алмаз чулуудан гайхам зүүлт мэт Алтран гялалзах Упанишадууд хүртэл Бадам мэт Таны ялдам өлмийд Баясал дүүрэн мөргөн сөгднөм Ариун судрууд ядрахаа огоорон Амрах чөлөөгүй Таныг л магтнам Их йогчид, эрдэмт мэргэд Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд Таны өлмийд сөгдөн мөргөж Дахин, дахин магтан алдрашуулмуу 2   Гэгээн мэргэдийн магтан дуулдаг Гэрэл цацарсан Шри Харинам минь! Амьд амьтсын ач тусыг бодож Авиан дүрээр илрэн залрав Хэрвээ хүмүүн ганц л удаа Гэхдээ бүр шоолж егөөдөөд Эрхэм нэрийг уншин дуудваас Элдэв нүгэл нь устан арилмуй Ариун гэгээн нэр алдар Таны Алдар суу дуурьсах болтугай!   3 Наран мэт гэрэл цацруулсан Найрсаг энэрэнгүй Ариун нэр минь ээ! Нэрний тань туяаны өөдөс төдийг Нэг л удаа харсан хэн ч бол Материйн ертөнцийн мунхаглалын харанхуйгаас Бат лавтай ангижрах болно Ариун мэдлэгийн үртэс ч үгүй Адгийн сохорт ч тэр үнэний харааг хайрлана
Scroll to Top